x

Улсын хэмжээнд тойргоос тойрогт 4,223 сонгогч шилжжээ

“Сонгогч” гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг хэлдэг. 

Тэгвэл сонгогчдын нэрийн жагсаалтад ямар хүмүүс нэмж бүртгэгдэж болдог болон сонгогчийн шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өглөө. 

Сонгогчийн нэрсийн жагсаалтад

  • Огт бүртгэлгүй байсан
  • Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүмүүс сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэгдэж болдог байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.13-д заасны дагуу 2020 оны  зургаадугаар сарын 3-нд сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн нам, эвслийн хүсэлтийг үндэслэн

  1. МАН
  2. АН
  3. Зон олны нам
  4. ШИНЭ эвсэл
  5. Зөв хүн электорат эвсэл
  6. Хөгжлийн хөтөлбөрийн нам
  7. Монголын ногоон нам
  8. Та бидний эвсэл
  9. Ард түмнээ хайрлая нам
  10. Сахигтун үндсэн хуулийн 19 эвсэлд сонгогчийн нэрийн жагсаалтын холбогдох хэсгийг буюу өөрөөр хэлбэл өөрийн нэр, эцэг эхийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээллийг цахим хэлбэрээр нэг удаа хүргүүлсэн.

Зургаадугаар сарын 3-ны өдрөөс хойш сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор сонгогчийн нэрийн жагсаалт бас өөрчлөгддөг.

Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч шилжих талаар /УИХ-ын сонгуулийн тухай хууль /

  • 24.1. Сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.
  • 24.2. Нэр дэвшигч болон энэ хуулийн 37.3-т заасан менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.
  • 24.3. Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг бүртгүүлнэ.

Дээр тодруулсан найман субъект нь зургаадугаар сарын 2-9-ний өдрийн 23:59 цаг хүртэлх хугацаанд нотлох баримтаа бүрдүүлээд шилжих боломжтой. 

Улсын хэмжээнд тойргоос тойрогт нийт 4,223 сонгогч шилжсэн. 

Үүнд,  

  • Аймагт 1,652
  • Дүүрэгт 2,571 хүн шилжсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас бүх материалыг цахимжуулж үндсэн санд оруулсан. Өөрөөр хэлбэл бид аль  ч мэдээллийг ямар ч тохиолдолд үзэж, шалгах боломжийг бүрдүүлсэн” гэдгийг хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 45 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 46 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 28 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 1 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 15 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 18 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 24 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 26 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 28 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 29 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 30 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 49 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 51 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 57 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 6 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 45 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 36 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 37 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top