x

​ИР

УЛСТӨРЧИЙН ОНЦЛОГ

Хэн бүхэн хүсээд байхааргүй зовлонт гэмээр ажил, мэргэжлийн нэг нь улстөрч. Үргэлж бие бариастай. Үг алдах эрхгүй. Уурлаж баярлах, уйлж инээх нь хязгаартай. Байнга зангиатай. Гутлаа тосолсон, өмд индүүдлэгтэй. Олны хийгээд камерын өмнө үг хэлэх үүрэгтэй, бас донтой. Хэтрүүлбэл цөмөрнө, хэлэхгүй удвал мартагдана. Гол нь алдаж хэлэх эрхгүй. Үг нь хурц дайчин, шинэ санаатай, олны анхаарлыг татсан байх өндөр шалгууртай. Энэ бол улстөрч хэмээх ажил, мэргэжлийн онцлог.

Олны өмнө хэн нэгэн алгадвал нөгөө хацраа тавьж өгөх тавилантай. Огиудас хүрэм өмхий үгээр утахад бөөлжихгүй залгиж чадвал рейтинг нь өсдөг, эс чадвал доромжлуулсан дээрээ нэмээд нэр хүндээ алдаж хохирдог. Жирийн иргэн чоно агнавал хийморио сэргээсэн болно, малын дайсан агнаж гэж шагнуулна. Харин улстөрч бол агнасан чонотойгоо хамт “хэвлэлийн баатар” болно. Энэ бүхэн бол улстөрч хүний зовлон.

ШИНЭ ХҮН

Ийм л эрх чөлөөгүй, УИХ-ын гишүүн гэх “том” хаягтай ч, бодит байдал дээр бараг л “сэтгэлийн шоронд” амьдардаг нь Монголын улстөрчдийн ерөнхий дүр төрх. Сул иргэний чөлөөт амьдралтай харьцуулахад бараг л “там” гэж болох энэхүү орчин зарим улстөрчийн хувьд “диваажин” байдаг бололтой юм. Тэндээс гарах, явах тун дургүй. Шинээр орох гэж дурлан зүтгэдэг нь бас олон. Зарим нь гэрээ засах гэж шунаж улс төрд ордог бол, үнэхээр төрөө засах гэж хүсч УИХ-д нэр дэвшдэг нь ч бий. Тийм нэгэн баттай төлөөллийн нэг нь УИХ-ын 22 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй эрх чөлөөний манаач-хуульч Баттөмөрийн Энхбаяр юм. Ардчилсан нийгэмд хуульч бол хүний эрх, эрх чөлөөний манаач байх үүрэгтэй гэдэг утгаар Б.Энхбаярыг мэргэжлээр нь ийн тодотгов.

Баттөмөрийн Энхбаяр бол Монголын улс төрийн дээд эрэмбэ-Улсын Их Хуралд анх удаа нэр дэвшиж байгаа шинэ хүн. Харин Улсын Их Хуралд нэр дэвших хүртэлх улс төрийн замналаараа бол бэлтгэгдсэн хүн. Шинэ хүн гэдэг нь нэр цэвэр, бэлтгэгдсэн хүн гэдэг нь туршлагатай гэсэн үг.

ЦҮНХ

Хуульч Б.Энхбаяр улс төрд хэзээ ч “цүнх баригч” байгаагүй. Тэр өнөөдрийг хүртэл хоёр төрлийн л цүнх барьжээ. Нэг нь сурагчийн, нөгөө нь багшийн. Мэдээж дандаа өөрийнх нь цүнх. Дорнодод төрж, арван жилээ тэндээ төгссөн. Багшийн гэр бүлд төрж өссөн Б.Энхбаяр ажлын гараагаа мөн л багшаар эхэлсэн. Дөнгөж 22 настайгаасаа 1998-2004 он хүртэл, хуульчийн мэргэжлээрээ багшилжээ. Үндсэн хуулийн “загалмайлсан эцэг” Б.Чимид гуайн “баруун гар” болж “Эцэг хууль”-ийн эх нооргоос эхлээд бичиг цаасны хамаг хар бор ажлыг нугалах ажлыг голлосон бөгөөд хожмоо УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Монголын нэртэй хуульч, гавьяат багш С.Төмөр агсны гарын шавь гэдгээрээ Б.Энхбаяр бахархдаг. Монголын топ хуульчдын толгой-багш нарын гарын шавь болж явах нь, бараг тэднийг цүнхийг барих ч хуульч хүнд бахархах мэргэжлийн амбиц билээ.

ЛИФТ

Хуульч Б.Энхбаяр улс төрд, МАН-д лифтэнд суугаагүй “бор зүрх”-ээрээ яваа залуусын нэг. Бараг үеийнхнээсээ, бүр доод үеэсээ ч ганцаар лифтний гадна үлдсэн гэж болно. Түүний улс төрд явсан он жил, хашиж байсан албан тушаалууд үүнийг батална. 1996 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын маргааш нам нь сонгуульд ялагдсан байх үед өндөр бор залуу МАН-ын байр руу орсон нь Б.Энхбаяр байлаа. Энэ бол түүний улс төрийн эхний бөгөөд, цаашдаа урвахгүй, өөрчлөхгүй явах цорын ганц сонголт. Түүнээс хойшхи 24 жилд Газрын харилцааны газарт, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хуульч мэргэжлээрээ ажиллажээ. МАН-ын хоёр ч даргын орон тооны хуулийн зөвлөхөөр нь, мөн УИХ дахь намын бүлгийн хуулийн зөвлөхөөр хоёр парламентын бүрэн эрхийн хугацаанд ажилласан байна. Ийм л урт цаг хугацааны дараа, одоо л УИХ-д нэр дэвших мандат авч буй нь Б.Энхбаярыг ямар нэгэн бүлэг фракцгүйг илтгэнэ. Гэтэл өглөө намд элсээд өдөр нь сайд болдог, маргааш нь УИХ-д нэр дэвшиж “тооно”-оор ордог “сразу майор”-ууд, хун тайж нар МАН, АН-ын аль алинд бий. Б.Энхбаяр бол тэдний нэг биш бөгөөд тэднээс огт өөр замаар явж иржээ. Мэдээж, 24 жилийн турш л лифт хүлээдэг тэнэг хүн ч гэж хаана байх билээ. Намын хоёр ч даргын яг дэргэдийн зөвлөх явж, УИХ дахь бүлэгт хуулийн зөвлөхөөр ажилласан хүнд боломж, сонголт огтхон ч гарч байгаагүй гэвэл бас л худлаа. Хамгийн гол нь Б.Энхбаяр лифтээр дээшлэн хэн нэгний халаасанд багтаж, Баттөмөрийн гэх эцгийн нэрийн өмнө өрөөлийн өөр тодотгол, хаяг нэмэхгүй, өөрөө шатаар өгсөх сонголт хийсээр 24 жилийг өнгөрөөсөн хэрэг. Өөрөөр хэлбэл, тэр бие даасан өөрийн үзэл бодолтой, ёс зүй, үнэт зүйлтэй, түүндээ үнэнч. Айлын байтугай, гэрийнхээ ч тооноор орж болохгүйг мэддэг суурь хүмүүжилтэй, сургуулийн боловсролтой, мэргэжлийн ёс зүйтэй л хүн. Монгол Ардын Намд анх хаалгаар орсноос хойш намын болон улс төрийн борог амьдралыг туучсаар 24 жилийн дараа анх удаа тайз руу алхаж Улсын Их Хуралд нэр дэвшсэн жирийн л залуусын нэг.

ОГЦРОХ БОЛЗОЛ

Б.Энхбаяр жирийн нэр дэвшигчдээсээ ялгарах жирийн бус нэгэн онцлогтой. Энэ нь түүний намаас, албан тушаалаас үл хамаарах иргэний эр зориг. Үүнийгээ олон нийтэд харуулсан, бас хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. Б.Энхбаярын дэд сайд байхдаа ахалж батлуулсан Бүртгэлийн багц хуулийн дараа ЖДҮ-ийн хэрэг мандав. Салбарын сайд нь өөрийнхөө, УИХ-ын хэд хэдэн гишүүн өөрийн хамаарал бүхий компанидаа ЖДҮ-ийн нэн хөнгөлөлттэй зээл авсан нь илчлэгдэж нийгмийн дуулиан боллоо. Тэр үед ЖДҮ-ийн зээлийн булхайг бараг сөрөг хүчнээс ч хүчтэй буруушааж, албан тушаалын гэмт хэрэг болохыг нийгэмд зарласан, нийтийг ЖДҮ-чдийн эсрэг уриалсан тэмцэгчдийн гол дүр, тод төлөөллийн нэг нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр байлаа. Энэ нь Монголын улс төрийн түүхэнд албан тушаалынхаа хүлээсэнд баригдахгүйгээр үнэний төлөө, иргэдийнхээ талд баттай зогсож, дэд сайдаар томилсон намынхаа албан тушаалтнуудын эсрэг хүчтэй дуугарсан цөөхөн тохиолдлын нэг мөнөөс мөн. ЖДҮ-ийн булхай лавширч илрэх, эсэргүүцэх бүрт Б.Энхбаярыг дэд сайдаас огцрох болзол байнга дагаж явсан. Тэглээ гээд түүний байр суурь, үнэт зүйлээсээ ухраагүй. Намын бага хурал руугаа орохоос өмнө ЖДҮ-чдийг шударга ёсны хонгилд очих ёстойг хэлээд өөрийгөө жинхэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд гэдгээ харуулсан. Дараа нь түүнийг сайд нь албан тушаалаас нь чөлөөлүүлсэн юмдаг.

ТЭМЦЭЛ

Б.Энхбаярын хэд хэдэн ярилцлагыг үзлээ. Сонгуульд нэр дэвшсэн зорилго, шалтгаанаа “Улсын Их Хурлаар хийлгэдэг хуулийн хулгайг илчилнэ, улстөрчдийн хийдэг хуулиар зөвшөөрөгдсөн хулгайг таслан зогсооно, шударга ёсны өлсгөлөнгүй болсон цагт ходоодны өлсгөлөн зогсоно” гэх зэргээр ярьжээ. Шударга ёс тогтоохын төлөө чөмгөө дундлан зүтгэе гэх уламжлалт, “жижүүрийн зорилго”-оос арай өөр өнцөг сонсогдов. Байр суурь, үзэл бодолдоо дэд сайд байсан үеийнх шигээ баттай байж чадвал, улс төрийн намын хүлээсэнд багтахгүй, иргэний эр зоригтой энэ эрчээрээ явбал хэлсэндээ хүрэх байх гэсэн итгэл төрөв. Дээрээ хуулийн хулгай гэж байдгийг, яаж хийдэг болон яаж зогсоох аргыг мэдэх хүн гэдгийг нь ажил мэргэжил, хашиж явсан албан тушаалын намтраас нь мэдэв. Өөрийгөө бурхан мэт өргөмжилж, тойрогтоо буян амлаагүй нь, бүтэн Монгол Улс, бүх монгол хүний төлөө л ажиллана гэсэнд нь илүү санагдав. Санаснаар болж УИХ-д сонгогдоод ажиллахын цагт Б.Энхбаярын алсын хараа, том зорилго нь таалагдлаа.
Ер нь хүний нийгэм нэг бол дарангуйллын дор, эсвэл шударга ёс дээр тогтдог. Энэ нь зүй тогтол. Дарангуйлал, дарангуйлагч гэдэг нь ерөнхийдөө хуулийн хулгайч. Өөрөөр хэлбэл, цэргийн эргэлт, эсвэл зөвхөн хуулийн хулгайгаар л дарангуйллыг тогтоодог. Дэлхий түүхүүд ч ийм. Тийм учраас Б.Энхбаярын хуулийн хулгайтай хийх тэмцлийг дэмжих нь сонгогч таны хуулийн хулгайтай хийх тэмцэл юм.

ТОПУУД УУ, ПОПУУД УУ

Б.Энхбаярыг сонгохгүй байж болно. Тэр таны, миний эрх. Гол нь бидний ирээдүйг, сайн сайхан бүгдийг, өнөөдрөөс илүүтэй сайхан амьдрах боломжийг хулгайлж буй хулгайг л зогсоох ёстой. Тэр нь харин хэн бэ? Энгийн бидний хувьд хүн бүр өдөр тутамдаа шударга байж, шударга ёсыг нэхэж, сонгож чадаж байвал ардчилсан, эрх чөлөөт хүний нийгмээ хуулийн хулгайчдаас хамгаалахад оруулж буй хувь нэмэр, бас тэмцэл юм даа. Гэхдээ Улсын Их Хурлын гаднахь... Харин дотор, УИХ-ын танхимд таслах, хууль санаачлах эрхтэй нь хэн байх вэ?

Б.Энхбаярын сонгогдохоор нэр дэвшиж буй УИХ бол төр засах топууд суух ёстой төрийн дээд эрэмбэ. Гэхдээ Монголын супер байгууллага ч бас биш, дандаа суперүүд сонгогдох ч албагүй. Харин хуульч Б.Энхбаяр  шиг мэргэжлээрээ шатлан дэвшсэн улс төрийн карьертай, албан тушаалын шуналгүй, хамгийн гол нь хуулийн болон хулгай хийхгүй явах ёс суртахуунтай, үнэт зүйлтэй, нэр цэвэр, иргэний зоригтой хүмүүсийн л олонлог байх учиртай юм.  Ардчиллын хамгийн том индэр нь парламент, ардчиллын хамгийн том баталгаа нь шударга сонгууль. Энэ талбарыг популизмд, попуудад алдаж болохгүй нь хуульч Б.Энхбаярыг сонгох бас нэгэн бодитой шалтгаан мөн. Төр засгаа популизмд автуулахгүй байх үгүй нь, хөгжлийн бодлого ярьдаг топуудын индэрийг попуудын тодордог тайз болгох эсэх нь таны л сонголт. Монголчууд бид төрдөө сүү өргөн сүсэглэдэг байснаас бус, шүлсээ үсэртэл инээж төр засгаа шоолж суудаг байл уу. Энд инээж байгаа нь буруутай юу, инээлгэж байгаа нь буруутай юу? Тэгэхдээ нэг үнэн бий. Шоолж инээдэг хэсэг нь инээлгэдэг хэдээ шилэн байж сонгодог. Инээлгэдэг хэд нь эргээд инээдэг хэсгээ шоглож улс төр хийдэг. Инээлгэдэг, инээдэг хоёр бие биедээ инээдтэй харагдавч, эцсийн дүндээ хохирч хоцордог нь инээдэг хэсэг буюу сонгогчид бид гэдгээ хүлээн зөвшөөрье. Төр, театр хоёр Төрийн ордонд хамт байх боломжгүйг одоо ойлгоё!  Шударга, ёс зүйг багтаасан сайн төрийг нийтээрээ хүсье. Тийм төр засаг УИХ-ын нэг гишүүнээс, нэг сонгогчийн саналаас эхэлнэ.

УИХ-ын Сонгуулийн 22 дугаар тойрог нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Баттөмөрийн Энхбаярын сонгуулийн штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 46 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 47 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 29 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 2 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 16 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 19 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 25 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 27 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 29 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 30 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 31 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 50 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 52 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 58 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 7 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 46 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 37 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 38 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top