x

Р.Амаржаргал кабинетээ зарлачихвал АН сонгуульд яллаа

“Сэрэлт” киноны орос эмч “Жамц сайн, сайн” гээд эрхийгээ гозойлгодог хэсэг байдаг даа. Яг тийм зүйл өчигдөр болов. АН-ын дарга С.Эрдэнэ сонгуулийн дараа байгуулах Засгийн газрынхаа тэргүүнээр Р.Амаржаргалыг зарлалаа. МАН-ын зүгээс явуулж буй “Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох уу, С.Эрдэнийг Ерөнхий сайд болгох уу?” гэдэг шууд хатгасан пиарт АН-ын дарга ийм хариу барив. Нэг үгээр Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүслээр татгалзлаа.

Харин МАН-ын пиарчдын зүгээс “Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгох уу, У.Хүрэлсүхийг улираах уу?” гэж асууж зүрхэлсэнгүй. Эсрэгээрээ “С.Эрдэнэ намын дарга байхад Р.Амаржаргал Ерөнхий сайд болно гэж юу байсан юм. Худлаа шоудаж байна” гэв. Эндээс харахад С.Эрдэнийн эхлүүлсэн эхлүүлсэн энэ “пиар” эзнээ олсон бололтой. Үзэгчид ч гэсэн эргэлзээд эхэлсэн байна. Тиймээс өнөөдрөөс "Амаржаргал Ерөнхий сайд байхаар ёс зүйтэй" эсэхийг ярьж эхэллээ. Ядаж байхад нөгөөх нь У.Хүрэлсүхийн дэргэд хурандаа...

Р.Амаржаргал АН-ын хамгийн сайн Ерөнхий сайд мөн эсэхийг мэдэхгүй. С.Баярцогт илүү сайн засаглах байсан ч байж магадгүй. Гэхдээ л АН-ын даргын хувьд тухайн нөхцөл байдалд яг тохирсон алхам хийлээ. Р.Амаржаргал одоо кабинетийнхаа сайд нарыг зарлачихвал АН энэ сонгуульд яллаа. МАН дандаа алга ташуулаад байна гэж юу байхав, АН ч гэсэн алга ташуулж чаддаг гэдгийг С.Эрдэнэ харуулав.

Гэхдээ нэг асуулт гарна. Хэрэв АН сонгуульд ялаад Амаржаргал Ерөнхий сайд болбол С.Эрдэнэ юу хийх вэ?

Ямарч байсан М.Энхболд шиг, эсвэл З.Энхболд шиг “Тамгагүй төр” болчихож болохгүй. М.Энхболд өөрийнхөө оронд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгосны хариуд У.Хүрэлсүх засгаа огцруулж, намынх нь тамгыг хүртэл булааж авсан байдаг. Н.Алтанхуягийг огцорсны дараа АН Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар тавьсан ч АН-ын дарга З.Энхболд яг сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр “Эрдэнэтийн 49 хувь монголчуудын мэдэлд ирлээ” гэсэн мэдэгдэл хийгээд намаа унагасан. Хожим Ч.Сайханбилэг “Намын дарга өөрөө мэдэгдэл хий гэж шахсан” гэсэн байдаг. Сайханбилэгийн засаглалыг хажуунаас нь хоёр жил харж суусан, “Эрдэнэт”-ийн 49 хувийг өөр бүлэглэлд алдсан хариугаа авсан хэрэг.

Тэгэхээр хэрвээ С.Эрдэнэ Ерөнхий сайдын суудлыг Р.Амаржаргалд шилжүүллээ ч гэсэн АН-ын тамгыг атгасан хэвээр байвал АН дахиад МАН шиг хоёр хуваагдаж, эрх мэдлийн төлөөх цусгүй тулаан дахиад дөрвөн жил үргэлжилнэ гэсэн үг. Нэг голын усанд хоёр удаа ордоггүй, нэг алдсан алдаагүй хоёр дахиа давтаж болдоггүй гэдэг.

Тэгэхээр С.Эрдэнэ дарга одоо нэгэнт ийм “дүрэмгүй” /өмнө нь ялсан намын даргаа түлхэж унагаж байхыг харсан ч ялалтаа бусадтай хуваалцья гэсэн хүнийг монголчууд хараагүй билээ/ улс төрийг эхлүүлсэн юм чинь одоо тултал нь хийх хэрэгтэй. Нам ялсны дараа би намын даргын суудлаа ч гэсэн тавьж өгнө. Эрх мэдэл хоёр талд хуваагдаж болохгүй... гээд. Р.Амаржаргал ч гэсэн С.Эрдэнийн байгуулах Засгийн газрын биш, өөрийнхөө танхимын сайд нарыг зарлачихвал АН сонгуульд ялах гээд байна.

У.Хүрэлсүх МАН-ын дарга болохдоо 60 тэрбумынхныг төрөөс зайлуулна гэсэн. Ерөнхий сайд болоод “ЖДҮ авсан хулгайчидтай ав адилхан хариуцлага тооцно” гэсэн. Гэтэл өнөөдөр аль аль нь байхгүй. МАН-ын 65 гишүүний 54 нь эргээд УИХ-д нэр дэвшсэн. Тал нь ЖДҮ-чин. Одоо У.Хүрэлсүхэд сонгуулийн дараа байгуулах танхимаа зарлая ч гэсэн хүн байхгүй. Байхгүй учраас мань хүн төсвийн мөнгөөр усалсан тойргуудаасаа яаж ийгээд нэг хүн гаргачих санаатай газардах завгүй нисдэг тэргээр нисч байна. Тойрог болгон дээр очиж, мөрийн хөтөлбөртөө ч байхгүй амлалтыг авч байна. Ядаж хамтарсан засаг байгуулж чадвал МАН ялгүй үлдэнэ.

Харин АН-ын хувьд боломж нь байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн талаас илүү хувь нь шинэ хүмүүс, дандаа залуучууд. АН-ын хуучин “морьд”-оос төдий тооны хүн, түүнээс хэд дахин илүү хүн нэр дэвшүүлэлтийн гадна үлдсэн гэсэн үг. Тэгэхээр С.Эрдэнэ, Р.Амаржаргал нарын хувьд тойргийн дотроос ч, гаднаас ч цоллох боломж нь байна гэсэн үг. "Энэ хүн манай Сангийн сайд, Хууль зүйн сайд нь энэ юм шүү. Гадаад харилцаан дээр чинь хар тамхины наймаачин байж болдоггүй юм шүү” /Д.Цогтбаатар сайдын жолооч нь хэдэн жил хар тамхи зөөсөн гэчив даа/ гээд сайд нараа зарлах хэрэгтэй. Тэгвэл АН гарцаагүй сонгуульд ялах болно. С.Эрдэнэд харин гавьяа нь ирнэ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • самдан (182.160.34.188)
    Сэмүүн гээд биеэ үнэлэгч бүсгүй хэдий завандаа АН-н Эрдэнээгийн бөөсгийг долоогч болж амжив.Их мөрөөдсөн юм бүтдэггүй юм шүүдээ. АН-нхан иргэддээ Бүтэн талх идүүлэхгүй болгоод алга болсон Харин биеэ үнэлэгч хүүхнүүд мөнгөтэй дэг шүү Сэмүүн авгай мөнгөтэй болсон бололтой. Их л том дуугарч дээ
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • Иргэн (202.70.37.34)
    Үнэн хэрэгтээ Р.Амаржаргал биш Сахал Эрдэнэбилэг төрийг удирдана гэсэн үг Эрдэнэтийн 49%-ийг Сахал Эрдэнэбилэгт өгөх ажлыг хийхээр л улайран дайрч байна даа
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Иргэн (66.181.160.68)
    Амаржаргал Эба Эрдэнэбилэнийн хүн болох нь тодорхой боллооэнэ 2 нөхөр Эрдэнэтэй уулзаж заавар өгч Амаржаргалын эхнэр хүү нь Ххбанканд том алба хашдаг Эрдэнэтийн 49 ХХБ ны хөрөнгөөр авсан гээд .......
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
    • Зочин
      БҮҮ СОЛИОР... Р.АМАРЖАРГАЛ ХҮНИЙ ХАЛААСАНД ОРЖ. БУСДЫН ЗААВРААР ЯВДАГ ЧАМ ШИГ ТЭНЭГ ТОЛГОЙ БИШ... МАН -ныхныхаа Бөгсийг очиж долоо...
      2020 оны 06 сарын 16
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 46 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 47 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 29 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 2 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 16 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 19 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 25 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 27 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 29 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 30 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 31 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 50 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 52 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 58 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 7 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 46 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 37 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 38 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top