x

Ардчилсан нам дараагийн Ерөнхий сайдаар Р.Амаржаргалыг зарлалаа

УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус намын дарга С.Эрдэнэ "Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сурталчилгааны ажил ид дундаа явж байна. Сурталчилгааны үйл явцаас ажиглахад АН-ын хувьд амжилттай өрсөлдөж байна. 

Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл хүнд байгааг хаа хаанаа мэдэж байгаа. Өнөөгийн эрх баригчид цар тахал, сонгуулийн асуудлуудаас бусад нийгэм эдийн засгийн асуудлыг үндсэнд нь орхигдуулсан байдалтай явж байна. Улс оронд ямар ч нөхцөл байдал үүссэн Засгийн газар чиг үүргээ хэрэгжүүлж байх үүрэгтэй. Дараагийн Засгийн газар томилогдох хүртэл одоогийн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэвч Монгол Улсын гадаад нэр хүндийн асуудал туйлын хүнд байна. Хар тамхитай холбоотой асуудлаар Монгол Улс дэлхийн анхаарлын төвд байна. Дээрээс нь саарал жагсаалтад орсон байгаа. 

Яг ийм цаг үед сонгуулийн үйл явцад дүгнэлт хийж АН-ын удирдах бүрэлдэхүүн энэ асуудлыг авч хэлэлцлээ. Бид энэ сонгуульд олонх болох нь ойлгомжтой гэж харж байгаа. Тиймээс сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газрын бүтцийг авч хэлэлцлээ. Монгол Улсын шинээр бүрэлдэх Засгийн газрын бүрэлдэхүүнийг бид энэ долоо хоногт багтаан зарлана. 

Мөн гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдал онцгой түвшинд хүрчихсэн өнөө үед Монгол Улсын Засгийн газрыг хэн тэргүүлэх вэ, Ерөнхий сайдын хүндтэй, хариуцлагатай үүргийг хэн биелүүлж чадах вэ гэдэг асуудлыг мөн авч хэлэлцсэн. 
Намын даргын хувьд АН олонх болсон тохиолдолд Р.Амаржаргалыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлж ажиллуулах нь зүйтэй гэдэг санал гаргасан. АН-ын удирдах бүрэлдэхүүн миний энэ саналыг санал нэгтэйгээр дэмжсэн. 

Ингээд УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд АН амжилттай оролцох нь ойлгомжтой байгаа. Тиймээс дараагийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдад Р.Амаржаргалын нэрийг дэвшүүлэх албан ёсны шийдвэр гарсныг та бүхэнд мэдэгдэж байна" хэмээлээ. 

АН-ын дэд дарга Р.Амаржаргал “АН-ын удирдлага, гишүүдээр дамжуулаад ард иргэд маань энэ намд асар их итгэл найдвар хүлээлгэж байгаа юм байна гэж ойлгож байна.  

АН-аас хүлээлгэж байгаа итгэл найварыг нэр төртэй биелүүлэхийн төлөө чармайн ажиллах болно. Ний нуугүй хэлэхэд энэ мэдээг сая л сонслоо. Үүссэн нөхцөл байдал, тодорхой асуудлаар ойрын өдрүүдэд байр сууриа илэрхийлнэ" гэв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • а (203.91.115.42)
    Амаржаргал гуай уг нь боломжийн хүн шүү. Гэхдээ ардчилсан намын тэр олон би гэж орилолдсон улс төрчдийг нэгтгэн зангидна гэдэг асар хэцүү. Улсыг самардаг шүү.
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 50 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 51 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 33 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 6 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 20 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 23 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 29 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 31 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 33 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 35 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 36 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 54 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 56 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 2 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 11 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 51 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 41 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 42 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top