x

У.Хүрэлсүх ахмадуудад сая төгрөг амласан асуудлаараа прокурорт асуугдана

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшигч, МАН-ын дарга У.Хүрэлсүх иргэд сонгогчидтой уулзах үеэрээ худал амлалт өгч хууль зөрчжээ. Уг асуудлыг шалгуулахаар УЕПТ-т хандсан талаар хуульч Н.Ариунболд мэдээлэл хийлээ.

Н.Ариунболд “Сонгуулийн сурталчилгааны хугацаанд хууль зөрчсөн бол төрийн хариуцлага хүлээдэг. Жирийн нэр дэвшигчид, ухуулагчид хууль зөрчсөн асуудал гарахад цагдаагийн байгууллага бөөн, бөөнөөрөө очиж мэдүүлэг авах асуудал гарч байна. Харамсалтай нь эрх баригч намын удирдлагууд, УИХ-ын гишүүд хууль зөрчихөд төдийлөн арга хэмжээ авахгүй байгаа юм. Тухайлбал, МАН-ын дарга У.Хүрэлсүх Завхан аймагт сонгуулийн сурталчилгааны уулзалт хийхдээ сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн мөрийн хөтөлбөрт байхгүй зүйлийг амлалаа. Тодруулбал, ирэх жилийн зургадугаар сар гэхэд ахмадуудад сая төгрөг өгөх хууль бус амлалт өгсөн.

Ер нь улс төрийн намууд сонгуульд оролцохын өмнө яах гэж аудитад материалаа хүргүүлж шалгуулдаг юм бэ. Хуульд нийцсэн тохиолдолд СЕХ бүртгэдэг биз дээ. Аль ч намын мөрийн хөтөлбөрт байгалийн баялгаас хувь, хувьцаа өгнө гэсэн амлалт байхгүй. Хэрэв мөрийн хөтөлбөрт байхгүй зүйлийг яривал тухайн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас нь хасах хүртэл арга хэмжээ авдаг. Тиймээс ч  МАН-ын дарга У.Хүрэлсүх хууль зөрчсөн нь тодорхой болж байгаа учир нэрийн жагсаалтаас хасч, олон нийтэд мэдээлэх хуультай. Тиймээс уг асуудлыг шалгуулахаар УЕПГ-т гомдол гаргалаа. Уг нь ЦЕГ шалгах ёстой. Гэхдээ бид УЕПГ-т хандаж байгаа. Учир нь ЦЕГ өөрөө Засгийн газрын нэг агентлаг. ЦЕГ нь Ерөнхий сайдын харъяаны байгууллага болохоор дээд шатныхаа даргыг дуудаж,  мэдүүлэг авах үйл ажиллагаа удаашралтай байх болно. Тиймээс бид Засгийн газрын харьяанд хамаардаггүй УЕПГ-т гомдол гаргасан. Энэ асуудлыг хурдан хугацаанд шалгах байх.

Хэрвээ ингэж худлаа ярьж, хууль зөрчиж болдог юм бол бүх нэр дэвшигчид байгалийн баялгаас иргэдэд өгнө гэж яриад явах хэрэгтэй. Хамгийн их шударга ёс ярьдаг Ерөнхий сайд нь хууль зөрчих эрхтэй байж болохгүй. Энэ чинь хуулиар зохицуулагддаг асуудал” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 59 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 0 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 42 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 15 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 29 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 32 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 38 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 40 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 42 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 43 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 44 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 3 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 5 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 11 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 20 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 59 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 50 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 51 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top