x

АН: Ковидын үед зарцуулах 5.1 их наяд төгрөгийг иргэн бүрт олгохыг шаардаж байна

Ардчилсан намын ЕНБД Ц.Баатархүү, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Дөлгөөн нар өнөөдөр \2020.06.12\ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын ЕНБД Ц.Баатархүү “Корона вирусын энэ үед эдийн засгийн нөхцөл байдалд маш хүнд болж,  аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, ажилгүйчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа энэ үед эрх барьж буй нам маш өндөр үнэтэй, тансаг сонгууль хийж байгаад Ардчилсан нам харамсаж байна. Эрх баригчдын эдийн засгаа эрчимжүүлэх 5.1 их наядын долоон шийдвэр чинь амьдралд буухгүй, үр дүнгүй байна. Бизнес эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагаа сайжрахгүй, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа энэ үед эдийн засгаа эрчимжүүлэх шуурхай арга хэмжээ авах шаардлагатай. 

Учир нь Монгол Улс одоо байгаа нөхцөл байдалдаа судалгаатай зөв дүгнэлт хийж, оновчтой шийдвэр гаргахгүй бол ар араасаа маш олон аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа хааж эдийн засаг сэргэж чадахааргүй хүнд нөхцөл байдал руу орох гэж байна. Тиймээс Ардчилсан нам гурван зүйлийг санал болгож байна. Тодруулбал, Covid-19-ын үед авах 5.1 их наяд төгрөгийг гадаадад амьдарч байгаагаас үл хамааран Монгол Улсын иргэн бүрд ижил тэнцүү нөхцөлтэйгөөр олгох боломж байна.

Өөрөөр хэлбэл, гадаадад амьдарч байгаа иргэддээ сар бүр 500 ам.долларын тусламж дэмжлэг үзүүлэх ажил хэрэгч саналыг гаргаж байна. Мэдээж гадаадад ажиллаж, амьдарч буй бүх иргэндээ мөнгөн дэмжлэг үзүүлэх боломжгүй ч оюутан, эмчлүүлж байгаа, ажилгүй болсон зэрэг онцгой шалтгаантай иргэддээ туслах боломжтой. Саяхан Польш улсад харамсалтай хэрэг гарлаа. Үүнийг эрх баригчид, төр засаг хараагүй юм шиг өнгөрүүлэх нь буруу.

Мөн эдийн засгаа эрчимжүүлэх, хувийн хэвшлүүдээ дэмжих, ажлын байрыг хамгаалах шаардлагатай. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид болоод том, жижиг гэж ялгахгүй аж ахуйн нэгжүүддээ урт хугацаатай хүүгүй зээл олгох боломж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд өрх айл, аж ахуйн нэгжүүдээ дэмжээд ажлын байрыг нь хамгаалаад, ажилтай орлоготой байлгаж болж байна.

Гэтэл манай улсад  Covid-19-ын үе буюу эдийн засгийн энэ хүнд үед Монгол Улсын Засгийн газар эх үүсвэр нь тодорхойгүй 5.1 их наяд төгрөг зарцуулна гэж амласан. Гэтэл тэр мөнгө юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байна. Бидний хардаж байгаагаар Covid-19-ын үед зарцуулагдах 5.1 их наяд төгрөг энэ тансаг сонгуульд зарцуулагдаж байна уу  гэж харж байна ” гэв.

Цар тахлаас дөрвөн сарын дотор 40 гаруй мянган хүн ажилгүй болоод байна

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Б.Дөлгөөн “Covid-19-ын үед  зарцуулагдахаар төлөвлөсөн 5.1 их наяд төгрөгийг иргэдийн амьжиргааг хамгаалахад  зарцуулах ёстой.

Нэгдүгээрт, төрөөс ямар ч хамааралгүй хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагааг дэмжих замаар 700-800 мянган ажлын байрыг хамгаалах хэрэгтэй байна. МҮХАҮТ-ын  гаргасан судалгаагаар цар тахлаас болж эхний дөрвөн сарын дотор 40 гаруй мянган хүн ажилгүй болсон. Энэ тоо өдрөөс өдөрт өссөөр сонгуулийн дараа бүр нэмэгдэхээр байна.

Тиймээс Covid-19 дэгдээгүй байхад төлөвлөсөн ажил буюу усан оргилуур, музей зэргийг хойшлуулж аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй байна. 2018 онд хийсэн судалгаагаар ядуурлын төвшин 28.5 хувьд хүрсэн байсан. Гэтэл 2018 онд эдийн засаг Covid-19-ын үе муудаагүй байсан. Тэгвэл одоо 2018 оны 28.5 хувь дээр нэмэгдээд нийт хүн амын 15 хувь ядуурал руу орох эрсдэлтэй байна.

Тиймээс Засгийн газар бодлогоо эрсдэлтэй бүлэг рүү чиглүүлэх ёстой. Түүнээс  биш  ямаанд мөнгө өгөх зэрэг хөтөлбөр чинь  байгаа онохгүй байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 49 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 50 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 32 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 5 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 19 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 22 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 28 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 30 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 32 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 33 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 35 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 53 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 55 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 1 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 10 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 49 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 40 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 41 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top