x

Банзрагчийн Түвшингийн гурван төгөлдөршил

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог, Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшигч, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн eрөнхийлөгч Банзрагчийн Түвшинтэй АН-ын мөрийн хөтөлбөрийнх нь талаар цөөн хором хөөрөлдөв. 

-Олон нийт сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөрийг сонждог. Гэвч дийлэнх нь биелэх, биелэх эсэх нь бүрхэг, хүмүүст л таалагдаж байвал гэсэн шиг мөрөөдлийн жагсаалт зоочихдог л доо. Тийм болохоор сэтгүүлчийнхээ хувьд нэр дэвшигчдийн өрнүүлж байгаа яриа, дэвшүүлж байгаа сэдэв, тайлбарлаж байгаа мөрийн хөтөлбөрөөс Хөгжлийн үзэл баримтлал шингээж үү, үзэл санаа тээж үү гэдэгт илүү анхаардаг. Энэ асуултаас ярилцлагаа эхлэх үү?

-Асуултаа ширүүхэн эхлүүлж байх чинь ээ /Инээв/. Тантай санал нэг байна. Мөрийн хөтөлбөр гэдэг биелэшгүй мөрөөдлийн жагсаалт, хүмүүст таалагдах амлалтын цуглуулга байж болохгүй л дээ. Ер нь яаж ч бодсон мөрөөдөл биелэхгүй байх тусмаа сүрдмээр, оргилд нь хүрэхэд амаргүй юм шиг бодогдоно. Тийм болохоор хэрэгжих боломжтой зүйлээс илүү ярихад “амттай”, итгүүлэх “ид шидтэй”, сонсоход чимэгтэй байж таараа. Хоосон амлалт, мөрөөдлийн жагсаалтаар олон нийтийн сэтгэл зүйг байлдан дагуулах гэж оролдох нь популизмын нэг шинж чанар юмуу даа.

Миний хувьд мэргэжлийн эдийн засагч, санхүүч хүн. Тийм болохоор хэт сэтгэл хөдлөлд автахаас зайлсхийж, тоо тооцоолол, алсын хараа, бүтээмжид илүүтэй түшиглэж, гарц, шийдлийг тодорхойлохыг зорьдог. Түр зуурын нүд хуурах арга угаасаа явуургүй. Эргээд уулзах нүүргүй, эргүүлээд тайлбарлах үггүй, итгэлийг алдах нь өөрийнхөө үнэ цэнийг үгүй хийж байгаатай адил. Тийм ч учраас миний хувьд итгэл даах юмсан л гэж хичээдэг. Сонгуульд нэр дэвшихдээ АН-ын мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, хэрэгжих боломжит хувилбар дээр суурилж, хэрэгжүүлэх бодлого, уриа үгээ гаргасан байгаа.

-Тэрийгээ тодотгохгүй юу?

-Миний уриа үг бол “Өрхийн санхүүг дэмжинэ”. Цар тахал дэлхий дахинд тархснаас үүдээд нөхцөл байдал их өөрчлөгдөж байгаа. Манай Улсын хувьд ч амаргүй сорилтууд хүлээж буй. Эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхгүй, хор уршиг багатай, иргэнтэй ээлтэйгээр даван туулж, өсөлтийг өрх бүрд бодитоор хүргэхэд оновчтой бодлого зайлшгүй чухал байна. Энэ хямралт байдлаас өрхийн санхүүг дэмжсэн эдийн засгийн бодлого аварна.

Өнөөдөр Өрхийн санхүүг дэмжих, Улсын төсвийн менежмэнтийг сайжруулах, Төрийн шинэ менежмэнтийг нэвтрүүлэх гэсэн 3 цогц алхамыг зөв хэрэгжүүлж чадвал тулгараад ужгирч байгаа “өвчнийг” эдгээх боломж бий. Менежмент гэдгийг эрт цагийн монгол сэтгэлгээнд засах ухаан гэж томьёолж байсан юм билээ. Тэгэхээр засах ухаанаа илүү чамбайруулж, суурь үндэснээс нь тордвол өөрөө аяндаа өндийгээд ирнэ. Монголчууд ярьдаг даа. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаа төрөө зас гэж. Энэ бол манай өвөг дээдсийн гүн ухаан. Төрт ёсны үнэт зарчим, хэм хэмжээ тогтоосон тодорхойлолт. Эдүгээ хүн төрөлхтөн улс орны хөгжлийг хүний хөгжлөөс эхэлнэ гэж үзэж, хүн төвт хөгжил гэж ярих болсон. Үүнийг монголчууд аль эрт мэддэг, түүнийгээ хэрэгжүүлдэг байжээ. Энэ нь дээрх хэлц үгээс тод харагдаж байгаа юм.

МОНГОЛ УЛС ӨНӨӨДӨР ХҮНДЭЭ ТӨВЛӨРӨХ, ӨСӨЛТИЙГ ӨРХДӨӨ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХҮРГЭХ, ДУНДАЖ ДАВХАРГЫГ ТЭЛЭХ НЬ ХӨГЖЛИЙН ЛУУЖИН БОЛЖ, ЭРЧИМТЭЙ ХӨГЖИЛ ӨӨД ХУРДАЦТАЙ УРАГШЛАХ ЦАГ БОЛСОН.

-Та дэвшүүлж байгаа 3 алхамаа тодорхой тайлбарлаж өгч болох уу?

-Бололгүй яахав. Өнгөрсөн он жилүүдэд бид уул уурхайн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг сайжруулах талаар томоохон бодлогуудыг явуулж ирсэн. Гэсэн хэдий ч өнөөдөр өрхийн санхүү сайжраагүй, ажилгүйдэл хавтгайрсан хэвээрээ л байна.

Тиймээс Нэгдүгээрт, өрхийн санхүүг дэмжинэ. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг өндөр хувиар өслөө гэж ярьдаг боловч иргэдийн орлого төдийлөн өсдөггүй. Өрх гэрийн орлого ч төдийлөн нэмэгддэггүй. Үүнийг шийдвэрлэх арга бол иргэдийг ажлын байртай, орлоготой байлгах бодлого юм.

Миний санал бол ажлын байрыг олноор бий болгохын тулд төсвийн сангуудыг Төрийн банканд төвлөрүүлэх юм. Үр ашиг нь тодорхойгүй 20 гаруй тусгай сан төсөвт бий. Тэдгээр сангууд нь иргэд рүү чиглэсэн зорилготой боловч төсвийн хөрөнгийг үр ашиггүй урсгаж байна. Ийм учраас сангуудыг Төрийн банканд нийлүүлж, зөвхөн /жижиг дунд үйлдвэрлэлийг/ ЖДҮ-ийг дэмжих банкны менежментийг нэвтрүүлэх хэрэгтэй. Ингэснээр Төрийн банк нээлттэй, олон нийтийн хяналттай болж, ЖДҮ зээл жинхэнэ эзэддээ очдог болно. Мөн зээлийн батлан даалтын санг ЖДҮ-г дэмждэг банкны дэргэд авч, иргэдээс ирсэн сайн төслүүдэд шууд баталгаа гаргадаг нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай.

Төрийн банк нээлттэй, олон нийтийн хяналттай болж, ЖДҮ зээл жинхэнэ эзэддээ очдог болно. Мөн зээлийн батлан даалтын санг ЖДҮ-г дэмждэг банкны дэргэд авч, иргэдээс ирсэн сайн төслүүдэд шууд баталгаа гаргадаг нөхцлийг бүрдүүлнэ. Ингэж гэмээнэ иргэдээ, айл өрхүүдээ дэмжсэн бодлого болж чадна. Хэрвээ ийм шинэчлэл хийвэл танд танил улстөрч, таньдаг дарга, тал засах башир арга, тал хувийг атгуулах авлигын далд хэлбэр хэрэггүй. Нээлттэй, хяналттай эрх зүйн орчин бүрдвэл улстөрчид ЖДҮ хулгайлах гарцгүй болж, хамгийн тооцоолол сайтай, хэрэгжүүлэх боломжтой төсөл бичсэн нь хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэр авч, өөрсдөө мэдээд үйл ажиллагаагаа өргөжүүлчихнэ.

Хоёрдугаарт, улсын төсвийн менежментийг сайжруулах нь чухал гэж үзэж байгаа. Манай улсын өр өдрөөс өдөрт өсч байна. Шалтгаан нь санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагаа, санхүүгийн менежмент хийгдэхгүй байгаа явдал юм. Бид маш өндөр хүүтэй зээлийг үр ашиг муутай зүйлд, байшин барилга барих ажилд зарцуулсаар байвал улсын маань тусгаар тогтнолд ч аюул учрах хэмжээнд хүрнэ. Тийм ч учраас улсын зээлийг үр ашигтай зүйлд зарцуулж, улсын мөнгийг хяналтанд оруулна гэсэн санаа л даа.

Гуравдугаарт, төрийн менежментийг сайжруулах шаардлагатай. Төр гэдэг нэрийн дор иргэдийн бизнес хийх боломжийг хумьдаг байдал манайд газар аваад байна. Жирийн иргэн хүн бизнесээ хийхийн тулд 20 гаруй тусгай зөвшөөрөл авдаг. Тэр бүхэнд хүнд сурталтай нүүр тулдаг. Үүнийг дагаад авлига гээч нь шат шатандаа нүүрлээд байна. Төр өөрийгөө иргэд, бизнес эрхлэгчдээсээ тусдаа мэт хандлага дэлгэрсэн байна. Гэтэл төрийн жинхэнэ менежмент бол иргэд, бизнес эрхлэгчдийнхээ төлөө, хүмүүсийнхээ төлөө нийтийн мөнгийг нийтийн эрх ашгийн төлөө зарцуулахад чиглэх учиртай шүү дээ. Энэ менежментийг сэтгэлгээний түвшинд ч тэр, санхүүгийн менежментийн түвшинд хянан зохицуулж ажиллуулах хэрэгтэй.

ТӨРИЙН ШИНЭ МЕНЕЖМЕНТИЙГ НЭВТРҮҮЛСНЭЭР ТӨР БҮХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОДОГ БИШ, БҮХ ЗҮЙЛИЙГ ЗОХИЦУУЛДАГ БОЛНО. ТӨР ИРГЭДДЭЭ ҮЙЛЧИЛДЭГ БОЛОХООС БИШ ИРГЭДЭЭ ДАРАМТАЛДАГ, ТЭДЭНД ХҮНДРЭЛ ЧИРЭГДЭЛ УЧРУУЛДАГ БАЙЖ БОЛОХГҮЙ.


УИХ-ын сонгуулийн 29-р тойрог Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Банзрагчийн ТҮВШИН-гийн сонгуулийн штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 12 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 39 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 46 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 51 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 52 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 53 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 11 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 11 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 12 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 29 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 31 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 44 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 46 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 47 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 48 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 50 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top