x

Сайд Д.Цогтбаатарын жолооч Германд 11 жилийн ял сонслоо

ХБНГУ-ын Дрезден хотын шүүх 2019 онд 70 кг хар тамхи зөөж явсан Монголын хоёр дипломатчийг хар тамхи зөөвөрлөж явсан нь нотлогдсон гэж үзэн тус бүр 11 жилийн хорих ял оноов.

Сандал ширээтэйгээ зууралдан улайран сонгуульдаж буй Д.Цогтбаатар сайдыг нэг намынх нь нөхөр Т.Аюурсайхан гишүүн “Оффшор дансан дахь мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарла, УИХ-ын гишүүнээс татгалз” хэмээн улалзтал хэлж байсан бичлэг цахим орчинд бий. Нээрээ ч Д.Цогтбаатар оффшорт данстай нь илэрч, мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй баларч байсан ч цагийн аясаар мартагдах тийшээгээ ханджээ. Гэвч 2019 оны эхээр Истанбул дахь дэд Консул Н.Баттүшиг, Д.Цогтбаатарын жолоочоор ажиллаж байсан С.Эрдэнэбаяр нар Герман руу 70 кг героин тээвэрлэж яваад баривчлагдсан.

Н.Баттүшиг бол Д.Цогтбаатарын баруун гарын хүн Б.Баярсайханы баз хүргэн нь аж. С.Эрдэнэбаяр бол ойлгомжтой. Аль 2009 онд Д.Цогтбаатар Гадаад яамны ТНБД-аар томилогдохдоо өөрийн жолоочоор сонгон нөхөрлөж эхэлсэн байдаг. С.Эрдэнэбаяр Д.Цогтбаатарын 2010.07.28-ны Б/172 тоот тушаалаар Торонтод, 2010.12.31-ны өдрийн Б/412 тоот тушаалаар өөрийнх нь жолоочоор, 2011.03.18-ны өдрийн Б/35 тоот тушаалаар Лондонд, 2017.08.07-ны өдрийн Б/106 тоот тушаалаар сайд Д.Цогтбаатарын жолоочоор, 2018.08.14-ний өдрийн Б/154 тоот тушаалаар Истанбул дахь Ерөнхий Консулын газарт жолоочоор тус тус томилогджээ.

Гайхалтай байгаа биз. Хүссэн үедээ гадаадад, хөөгдсөн үедээ Монголд ирж Д.Цогтбаатар сайдын жолооч болдог. С.Эрдэнэбаяр очсон газар болгондоо Элчин сайдынхаа үгэнд оролгүй томордог тухай Элчин сайд асан Т.Залаа-Уул нүүр номондоо бичжээ.

Мөн 2009 онд Д.Цогтбаатарыг ТНБД байхад Польшийн Цагдаагийн газраас ГХЯ-нд ирсэн 69 хүний нэр бүхий материал дотор түүний хайрт жолооч С.Эрдэнбаярын нэр байсан учраас нам дарсан нь өнгөрсөн онд илэрсэн юм. Германчууд С.Эрдэнбаярыг зургаан удаа нутагт нь хар тамхи тээвэрлэн орсныг илрүүлжээ. Бичвэрийн эхэнд өгүүлсэнчлэн Д.Цогтбаатарын оффшор дансан дахь мөнгөний эх үүсвэр хар тамхины картелиас орж ирсэн байж болзошгүй.

Энэ сэжгийг батлах мэт Д.Цогтбаатар сайд 2019 оны хоёрдугаар сард Мюнхен, Венад хуралд оролцох нэрийдлээр Европыг зорьсон байдаг. Германд очиж жолоочдоо өмгөөлөгч хөлсөлсөн төдийгүй, Прагад дуудан өмгөөлөгчтэйгөө жолоочийнхоо мэдүүлгийг үгсэн тохирсон тухай эх сурвалжийн мэдээллүүд хэвлэлээр гарсан удаатай.

Мөн дэд консул Н.Баттүшиг “Энэ хар тамхи Монголын Засгийн газрынх” гэж мэдэгдсэн нь тархи ажиллуулна. Мэдээж Ерөнхий сайд тэдэнд үүрэг өгнө гэж юу байхав. Шууд хариуцдаг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар холбоотой байж болох уу. Түүний оффшор дахь дансанд орсон мөнгө С.Эрдэнэбаяраар дамжин олон улсын хар тамхины картелиас орж ирэв үү. Ер нь оффшор дансанд бохир мөнгө л хадгалагддаг шүү дээ.

А.ЧАНДМАНЬ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 57 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 58 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 40 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 13 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 27 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 30 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 36 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 38 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 40 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 42 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 43 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 1 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 3 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 10 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 18 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 58 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 48 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 49 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top