x

Багшаас үүдэлтэй бизнесийн зам

Сонгогчдын өмнө “нэр дэвшигч” хүүхдүүдийнхээ ээж, 23 жил ханилсан ханийхаа түшиг, эгч дүүсийнхээ нөмөх А.Адъяасүрэн багш хүний охин өөрөө бас багш. Тэр  ухаан  суусан цагаасаа л ээжтэй нь хамт гэр дүүргэдэг сургуулийн амьдрал дунд хүн болж хүмүүжсэн. Ээжийн хэлдэг сургаал, байнга ярьдаг амттай яриануудаас өөрөө хичээж  зүтгэвэл сайхан ирээдүй хүлээж буй гэдэг ойлголтыг яс махандаа шингээжээ.

Манай ангийн хүүхэд ийм сайн сурсан, ийм зөв сэтгэлтэй, ийм шударга...гэсэн түүхүүдийг тэр ээжээсээ сонсч, дагаж дуурайх,  өөрөө ч тэдний нэг байхыг тэсгэл алдан хүлээсээр найман настайдаа сурагч болж жинхэнэ сургуулийн босгыг алхав.  Ийнхүү Адъяа  охины  ертөнцийг  үзэх  үзэл,  сайн муу,  сайхан муухайг ялгаж салгах ой ухаан багшийн амьдрал дунд үүсч, хэзээ ч сарнихгүйгээр төлөвшин тогтжээ.

“Би том болоод багш болно” гэж олон хүүхэд багадаа мөрөөддөг. А.Адъяасүрэн бас хүсч мөрөөдсөнөөрөө Монголын багш нарын хамгийн том оюуны уурхай Багшийн дээд сургуульд 1992 онд элсэн оров. Улаанбаатарт хөл тавьсан анхны жил Баянхонгорын дугаартай пургон харахаараа нутгаа, ээжээ санаад уйлчихдаг байсан ч нэг мэдэхэд дөрвөн жил өнгөрлөө.

Түүхийн багшийн мэргэжил эзэмшиж, сургуулиа 1996 онд амжилттай  төгсөхөд сургуулийн удирдлагаас түүнд багшаар үлдэж ажиллахыг санал болгох нь тэр. Оюутан охины сурлагын дүн онцгой сайн байснаас гадна  түүний жинхэнэ багш хүнд байх оюунлаг суурь төлөвшил, тэвчээр хатуужил, насандаа баймгүй зангарагтай чанарыг туршлагатай доктор,  профессорууд  олзуурхан онцолсон  хэрэг.

Ийнхүү тэр хичээлийн танхим, шөнө дөл хүртэл үлдэж хичээлээ давтдаг номын сан гээд Улаанбаатар хот дахь гэр орон нь мэт дотно болж хувирсан төрөлх Багшийн их сургуульдаа түүхийн багшаар ажиллаж эхэллээ.

Амьдрал гэдэг их далайд хойшид ч өөрийг нь хөтөлсөөр байх даль сэлүүрээ гартаа чанга  гэгч атгав. Багшийн  дээд, номын  сан, оюутны байр  хооронд жим гартал жирийлгэсэн оюутны дөрвөн жил их сургуулийн багшийн зам болж үргэлжлэв. Тэр багш нарын багш болсондоо хязгааргүй догдлох боловч энэ мэргэжил алдах эрхгүй, алгуурлаж амиа хичээж бүр болдоггүйн учрыг улам бүр ухамсарласан, өөрийн мэдлэгийг тэлж, ур чадвараараа танигдсан он жилүүд байжээ.

Багшийн алдрыг яруу найрагч энэ ертөнцийн нандин сайхан алба хэмээн өргөмжилсөн нь хэзээнээсээ багш дор мөргөж ирсэн уламжлалтай соёлт монгол түмний сэтгэлд хүрсэн билээ. А.Адъяасүрэн “Багш бол нинжин сэтгэл, сахилга хариуцлага, ёс зүй” хэмээн тодорхойлдог.

Ажил, мэргэжил бол хүн бүрийн аз жаргал 

Ардчилсан хөдөлгөөн өрнөж, нийгэм шинэ тогтолцоонд шилжиж байх эхэн үед Баянхонгороос 18-хан настайдаа түм түжигнэж бум бужигнасан их хотод анхлан хөл тавьсан олон охид, хөвгүүд өөр, өөрийн замналыг гаргаж, янз бүрийн дурсамжийг бий болгожээ. Тэд ардчилалтай хамт шинэ нийгмийг бүтээж, ив ижилхэн гараан дээрээс алаггүй адилхан тулсан сорилт бэрхшээлийг давж энэ цагт ирсэн баатрууд.

Тэдний нэг нь өдгөө Монгол Улсын орчин цагийн зам тээврийн салбарын магнайд Баянхонгорынхоо Номгон хайрханы нэрийг дуурсгаж яваа Амгалангийн Адъяасүрэн билээ. Түүний ажил, амьдралын гараа түүхийн багшаар эхэлсэн, одоо хийж байгаа ажил нь ч энэ мэргэжилтэй шууд холбогддог.

ТЭРБЭЭР 1999 онд бизнест хүч үзэхээр шийдэхдээ мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх орон зай байгааг олж харсан байлаа. Түүнийг дунд сургуулийн сурагч байх социализмын үед наймдугаар анги төгсөгчдөөс ТМС буюу мэргэжилтэй ажилчдыг бэлтгэдэг сургуульд хүүхдүүд элсэн орж, ирээдүйн ажил мэргэжлээ сонгодог байв. Гэтэл 90-ээд оны сүүл гэхэд мэргэжлийн боловсрол, ялангуяа техникийн тусгай чадвар, дадал бүхий ажилчдыг бэлтгэдэг сургуулиуд үүдээ хааснаас үйлдвэр эрхлэх, ажлын шинэ байрууд бий болох боломж үндсэндээ хумигдсан нь боловсролын салбарын гажуудал байлаа. Алсдаа ийм сургууль байгуулах зорилго нь түүний хувьд хувийн бизнес хөөгөөд мэргэжлээ орхиод буй чадварлаг багш нарын араас орохгүй, багш хэвээр үлдэх гарц болсон байна. 

Ерөөс  түүний толгойд сургуулиас өөр зүйл байсангүй. Нөхөр нь ч түүний энэ бодлыг дэмжиж, хамтран зүтгэхээр сэтгэл шулуудав. Ингээд нөхөртэйгөө хэлэлцэж, хадам аавынхаа байрыг барьцаанд тавьж, дөрвөн сая төгрөгийн зээл банкнаас авснаар бизнесийнхээ анхны нэгж жолооны сургалтын төвөө хоёр автомашинтайгаар байгуулсан байна.

А.Адъяасүрэнгийн үүсгэн байгуулж, 20 жил амжилттай удирдсан “Номгон Санчир” группийн түүх авто сургуулиас ийн эхэлж, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэн гаргадаг “Ти Эс Ти” МСҮТ-өөр хүрээгээ тэлж, “Топ транспорт” ХХК-иар авто замын хүнд даацын тээвэрт хүчээ сорьж байна.

“Номгон Санчир” авто сургууль өнгөрсөн хугацаанд 50 гаруй мянган жолооч бэлтгэснээс гадна МСҮТ-дөө найман чиглэлээр авто тээврийн засвар үйлчилгээний ажилтан бэлтгэж байгаа бөгөөд “Оюу толгой” компанийн аюулгүй жолоодлогын сургалт хариуцсан анхны монгол компаниар тав дахь жилдээ ажиллаж байна. Группийн хэмжээнд өдгөө 500 орчим ажилчин, багш, мэргэжилтэн ажиллаж байна.

Зөвхөн эдгээр тоо түүнийг хэр баргийн эмэгтэйн зүрхэлж ордоггүй том бизнест ямар их тууштай хөдөлмөрлөснийг нь, тэр дундаа авто тээврийн салбарт тэргүүлэгч болсныг илүүц тодотголгүйгээр илтгэдэг. “Ажилчин хүн мэргэшсэн байна гэдэг цалин орлоготой, амьдрал нь тогтвортой, сэтгэл нь урам зоригтой байхын нэр. Ямар ч тохиолдолд хүн ажилтай л бол аз жаргалтай байдаг шүү дээ” гэж А.Адъяасүрэн өөрийнхөө бусдад бий болгосон, түгээсэн аз жаргалынхаа утга учрыг инээмсэглэн өгүүллээ.

Багшийн мэргэжлээс үүдэлтэй бизнесийн зам

Түүнээс бизнесийн амжилтын нууцыг асуухад тэр бас л дахиад “Багш бол нинжин сэтгэл, сахилга хариуцлага, ёс зүй”гэж хариулав. А.Адъяасүрэн  бизнестээ, амьдралдаа ч багш хүнийхээ хувьд зан чанараа хадгалж нуруутай хандаж, ухарч няцахгүй чамбай ажиллажээ.

Ийнхүү багшийн сэтгэлээр эхэлсэн бизнесийн гараа 50 мянга гаруй жолооч, зуу, зуугаар тоологдох мэргэжилтэй ажилтан төрүүлж, өдгөө 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, зөвхөн Баянхонгороос 300 гаруй хүн эднийд ажиллаж, алтан шар замд тоосоо өргөж байна. Ажлын ч амьдралын ч аян замын ч алтан шар зам өөдөө байг ээ.

УИХ-ын сонгуулийн 3-р тойрог, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигч Амгалангийн Адъяасүрэнгийн сэтгүүлээс.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 10 цаг 51 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 11 цаг 58 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 12 цаг 16 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 12 цаг 18 мин Сэрэмжлүүлэг 12 цаг 20 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 12 цаг 20 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 12 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 12 цаг 24 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 12 цаг 26 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 13 цаг 26 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 13 цаг 29 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 13 цаг 36 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 13 цаг 46 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 13 цаг 46 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 13 цаг 50 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 16 цаг 11 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 16 цаг 26 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 17 цаг 12 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 17 цаг 16 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 17 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top