x

Амгалангийн Адъяасүрэн: Улааныг харж урваагүй сумын ардчилагчид минь

Нийслэл, аймаг, сум болгон өөр өөрийн онцлогтой, иргэд ч харилцан адилгүй. Гэхдэ үзэл бодол, байр суурь, үнэт зүйлсээрээ ижилссэн олон хүмүүс байдаг. Тухайлбал, ардчиллыг анхнаас нь, 30 жил дэмжсэн гуйвшгүй үзэлтнүүд улс орны маань өнцөг булан бүрт бий. Тэдэнд хандаж, УИХ-ын сонгуулийн 3-р тойрог, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигч Амгалангийн Адъяасүрэнгийн хэлсэн үгийг хүргэж байна. 

Амгалангийн Адъяасүрэн:Сумын ардчилагч-баатрууд та нартаа мэхийн ёслоё.

Сумын ардчилагчид... Тийм ээ, сум, баг хаана ч ардчиллыг дэмжигч, ардчиллынхаа төлөө гал, ус руу орохоос ч буцахгүй ийм хүмүүс угтан тосдог. Хэзээ ч байсан гүйгээд ирдэг, юухнаар ч болсон тус болох гэдэг тэд маань үзэл бодолдоо үхэвч үнэнч хүмүүс.

Ялахад нь саймширч гүйхгүй, ялагдахад нь итгэл алдрахгүй ч өр зүрх нь өмөрдөг, тэд маань. Өөрийг нь муулахад өрвөлзөөгүй мөртлөө ардчиллыг муулахад төрсөн үрээсээ ч илүү өмөөрөн хамгаалдаг, тэд маань.
Хэцүү үед гар, сэтгэлээ тосдог, хэнээс ч айхгүй үгээ хэлдэг, хэтрээд ирэхэд нь ширүүхэн загначихдаг, тэд маань.
Улааныг харж, урваж, шарыг харж шарвадаггүй. Улайтал үнэнийг хэлж, уурласан ч хайрладаг тэд маань.
Намаа ялагдаж, ажилгүй болж гудамжинд гарахдаа ч, бийлэгжүү намынхан мөнгөн бороо оруулж, мөрөөдлийн санал тавьж байхад ч чигээрээ байдаг тэд маань хорвоогийн жамаар насан ахиж, зүс гундсан сэтгэлээ тээсэн хэвээр, цөөнгүй нь хорвоогийн жамаар биднээс буцаж байна.

Гэвч тэд цэх шулуун хэвээрээ. “Ардчиллаа аврах хамгаалах, хөгжүүлэх ёстой шүү” гэж бидэнд захиж байна. Тиймээс залуус бид та нарынхаа үргэлжлэл нь болж, та нарынхаа түүчээ их замыг үргэлжлүүлэх ёстой юм.
Зүрхнээс хайр төрүүлэх сумын ардчилагч-баатрууд минь та нартаа мэхийн ёслоё.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 1 цаг 18 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 19 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 1 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 34 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 48 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 51 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 57 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 59 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 1 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 2 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 3 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 22 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 24 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 30 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 39 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 18 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 9 цаг 9 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 9 цаг 10 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top