x

"Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн сэжигтэй хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан"

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдөр Сидней-Улаанбаатарын онгоцоор 262 иргэнийг хүлээж авлаа. Тэднээс толгой өвдөх, ханиалгах зовуурьтай хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн архаг хууч өвчтэй, хавдар, элэгний хатууралтай гэх мэт шалтгаантай 15 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Бусад иргэдийг тусгаарлах байруудад байрлууллаа.

Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй 2 гэх мэт шалтгаантай иргэд ирсэн байгаа.

Нийтдээ тусгаарлах байранд 122 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Яг одоо тусгаарлан ажиглах байранд 1,512 хүн байна. Өссөн дүнгээр 8,111 хүнийг улсын хэмжээнд тусгаарлан ажиглалаа. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 17,341 сорьцод лабораторийн шинжилгээ хийсэн байгаа. Үүнд сэжигтэй тохиолдлуудаас гадна, хилийн боомтууд дээр ажиллаж байгаа хүмүүс, уушгины эмгэгтэй хүмүүсийг хамруулсан.

Гэрийн тусгаарлалтад нийслэлд 399, Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймгуудад гэрийн тусгаарлалтад бас иргэд байгаа.

Бид орж ирж байгаа хүмүүсээ аливаа клиник эмнэл зүйн шинж тэмдэг илэрхээс нь өмнө шинжилгээнд хамруулж, баталгаажуулж авч байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд давуу талтай байна" хэмээн ярилаа.

ВИДЕО:

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 1 цаг 20 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 21 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 3 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 36 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 50 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 53 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 59 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 цаг 1 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 3 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 4 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 5 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 24 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 26 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 32 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 41 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 20 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 9 цаг 11 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 9 цаг 12 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top