x

АН туршилтын санал авах үйл ажиллагаа зохион байгуулах уриалга гаргаж, СЕХ-нд шаардлага хүргүүллээ

АН туршилтын санал авах үйл ажиллагаа зохион байгуулах уриалга гаргаж, СЕХ-нд шаардлага хүргүүллээ

 

ИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй бүх улс төрийн нам, эвсэл, бие даагчдын төлөөллийг оролцуулан урьдчилсан сонгууль зохион байгуулж турших шаардлага хүргүүлж буйгаа АН-аас өнөөдөр мэдээлэв. 

 

Засгийн газраас баталсан Коронавируст цар тахлын үед УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах тухай журмын хүрээнд энэ удаагийн сонгууль болно. Ингэхдээ, улсын хэмжээнд 2070 хэсгийн хороонд санал авах юм. Дээрх журмын хүрээнд санал авахад, нэг хүн дунджаар 7-10 минут зарцуулна гэсэн урьдчилсан тооцоог гаргасан талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээллийн эхэнд тодотголоо. 

 

Тэрбээр, "Дээрх хугацаанд иргэд саналаа өгнө гэвэл сонгуулийн өдөр багтаж амжих эсэх асуудал үүснэ. Түүнчлэн сонгогчийн ирц хүрэхгүй байх эрсдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, сонгогчийн сонгох эрх алдагдахад хүрнэ. Тиймээс АН-аас СЕХ-нд бүх нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулан санал авах ажлыг нэг хэсгийн хороонд зохион байгуулж турших шаардлага хүргүүлж байна. Ингэхгүй бол сонгуулийн өдөр иргэд бөөгнөрөх, маргах нөхцөл байдал үүсэж болзошгүй" хэмээв. 

 

Мөн тэрээр, мөнгө, эд зүйл тараах, хууль бусаар санал худалдаж авах гэсэн оролдлого гарвал АН-д баримттайгаар мэдээлэхийг уриалж, тухайн мэдээллийг урамшуулж авахаа хэллээ. Хэрэв хууль бусаар санал худалдан авах үйлдэл гаргавал тухайн этгээдийг тараасан мөнгө, эд зүйлийн үнэлгээг 10 дахин үржүүлж торгох хуулийн заалттай байдаг гэдгийг сануулаад, энэ нь сонгуулийг шударга, мөнгөний биш мөрийн хөтөлбөрийн өрсөлдөөн болгох ач холбогдолтой хэмээн тайлбарлалаа. 

 

АН-ын хуулийн хэлтсийн дарга н.Ариунболд, Сонгуулийн тухай хуулийн 81.7-д заасны дагуу сонгогчийн саналыг авах зорилгоор тараасан мөнгө, эд зүйлийн үнэлгээг 10 дахин нэмэгдүүлж торгохоор заасан хэмээн тайлбарлаад, ийм үйлдлийг мэдээлбэл, мөн ижил үнэлгээг иргэдэд олгож, хуулийн байгууллагаар шалгуулна хэмээлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 1 цаг 17 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 18 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 0 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 33 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 47 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 50 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 56 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 58 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 0 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 2 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 3 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 21 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 23 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 29 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 38 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 18 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 9 цаг 8 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 9 цаг 9 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top