x

"Зээ дүү минь хамгийн төвөгтэй салбарт хамгийн зоригтой эхлэлийг тавьсан"

УИХ-ын сонгуулийн 14-р тойрогт /Төв аймаг/ АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн тухай түүний нагац ах, Түүхийн ухааны дэд доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “морины” хэмээн алдаршсан А.Баярмагнай ийн ярив.

-Та нагац ахын хувьд зээ дүүгийнхээ удам судар, эцэг өвгөдийн талаар ярьж өгнө үү?

-Тэмүүжингийн ээжийн аав нь миний ажаа буюу С.Адьяа. Хэдэн үеэрээ Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууны Бачид багийн нутаг, одоогийн Төв аймгийн Өнжүүл, Алтанбулаг, Өндөрширээт, Бүрэн сумдын зааг Улхын буланд аж төрж ирсэн улс. Дорги тайжийн удам болох Сэрээтэр тайж, Адьяа тойн, Даариймаа, тэгээд Тэмүүжин. Тэмүүжиний өвөө Адьяа тойн гэж төвд, хуучин монгол, шинэ бичигтэй, Бор-Өндөр сумын долдугаар багийн даргаар 12 жил ажилласан хүн.

Нөгөө өвөө нь Л.Мөнх-Очир гуай Лүнгийн харьяат, 1950-иад оны эхээр хуульч мэргэжил эзэмшсэн, насаараа прокурор хийсэн хүн. Эмэг эх нь партизан Дагдангийн охин Лэгзмаа гэж эх баригч эмч хүн байв. Тэмүүжиний аав нь эм зүйч, ээж нь бас эмч хүн байсан. Миний зээ дүү Тэмүүжин аав, ээжийнхээ эмч мэргэжлийг биш, өвөөгийнхөө хуульч мэргэжлийг өвлөн авсан үе дамжсан хуульч байгаа юм. Миний үзэж мэдсэнээр манайхан хэдэн үеэрээ Монголын төрд чадлаараа зүтгэсэн хүмүүс.

-Түүхч эрдэмтэн С.Идшинноров гуай та хоёр бас үеэл ах дүүс гэсэн байх аа?

-Миний үеэл С.Идшинноров түүхч, эрдэмтэн хүн байсан. Тэмүүжингийн шинэлэх ухаанд дурлаж, түүх, улс төрийн үзэл бодол төлөвшихөд тэр ахын маань нөлөө их байсан. Зээ дүү минь нийгмийн хамгийн хатуу, төвөгтэй салбарт шинэчлэлийн их зоригтой эхлэл тавьсан. Одоохондоо алган дээр тавьсан мэт ил харагдахгүй ч хэсэг хугацааны дараа тод мэдрэгдэнэ.

Бараг 90 жил тогтчихсон хуулийнхны сэтгэлгээ, арга барилыг өөрчлөхөд эсэргүүцэл, дайсагнал их гарна л даа. Миний зээ дүү энэ өөрчлөлтийн төлөө ар гэр, амьдралаа золиосолж яваа гэж би ойлгодог. Ийм өөрчлөлт, шинэчлэлтийг хийхэд хэн нэгэн байтугай хэсэг бүлгээрээ золиослогдож болно. Гэвч шинэчлэлийг хүссэн олон түмэн, түүнийг гардан хэрэгжүүлэх зориг эрмэлзэлтэй залуу хуульчдын бүхэл бүтэн баг түүнд байна. Цаг нь ирсэн үзэл санаанаас илүү хүчтэй зүйл байдаггүй юм. Манай хүн үүнийг хошуулчилж яваа гэж бодоход сэтгэл өег байдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (129.205.124.14)
    Та бөөрийг эзэмшихэд тусалдаг уу? Хөдөлмөрийн хөлсөөр зорчих, хөл нийлүүлэн явахад анхаарлаа хандуулах явдал юм уу? Эцэст нь бидэнтэй дахин уулзах аялалд оролцохыг санал болгож байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд бүрэн хамрагдах боломжтой. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $ 780,000 ам. Хөдөлмөрийн хөлсөөр зорчих, хөл нийлүүлэн явахад анхаарлаа хандуулах явдал юм уу? Эцэст нь бидэнтэй харилцаа холбоо тогтоох арга хэмжээний талаархи DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд үнэ цэнэтэй зүйл болохгүй. Мэргэжлийн эмчилгээ хийлгэх эмнэлгийн тусламжийн дутагдал, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 7 цаг 30 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 9 цаг 11 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 9 цаг 41 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 10 цаг 0 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 13 цаг 32 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 13 цаг 39 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 13 цаг 44 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 15 цаг 23 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 15 цаг 32 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 15 цаг 41 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 15 цаг 47 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 16 цаг 5 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 16 цаг 26 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 16 цаг 31 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 16 цаг 36 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 16 цаг 41 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 17 цаг 1 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 17 цаг 48 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 18 цаг 32 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top