x

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн дунд томилгооны сонсгол явуулна

2020 оны нэгдүгээр сард УИХ-аар баталсан ХЭҮК-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар комиссийн таван гишүүнээс гадна эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүнийг шинээр бий болгосон билээ.

Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ХЭҮК-ийн таван гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүний орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан байна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн 19 иргэний томилгооны сонсголыг 2020 оны зургадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд гаригт цахимаар явуулах юм байна.

ХЭҮК-ын таван гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан нэг гишүүнийг УИХ зургаан жилийн хугацаагаар томилно. Харин энэ удаад УИХ-аас шууд нэр дэвшүүлж томилохын оронд нээлттэй сонсгол зохион байгуулж, нэр дэвшүүлэлтийг ч мөн нээллтэй явуулах шинэ жишиг тогтоож байгаа юм.

 

Сонгон шалтгаруултад оролцсон 19 нэр дэвшигчийг мэдээллийг parliament.mn цахим хуудаст байршуулсан бөгөөд зургадугаар сарын 10, 11-нд болох нээлттэй сонгол дээр нэр дэвшигч тус бүр дээр томилгооны сонсгол хийх юм байна.

    2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн томилгооны сонсголын хуваарь:

        Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчид:

        09.00-09.10 Томилгооны сонсголын дэгийг танилцуулна.

        09.10-10.00 Х.Мөнхзул

        10.00-10.50 Г.Агар-Эрдэнэ

        10.50-11.40 Б.Энхболд

        11.40-12.30 З.Өнөржаргал

        12.30-13.10 завсарлага

        13.10-14.00 Б.Өнөрмаа

        14.00-14.50 М.Гантулга

        14.50-15.40 Т.Ихтамир

        15.40-16.30 Б.Баттулга

        16.30-17.20 Б.Нармандах

        17.20-18.10 С.Энхцэцэг

2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн томилгооны сонсголын хуваарь:

        Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчид (үргэлжлэл)

        09.00-09.10 Томилгооны сонсголын дэгийг танилцуулна.

        09.10-10.00 Ж.Хунан

        10.00-10.50 Г.Нарантуяа

        10.50-11.40 Д.Сүнжид

        11.40-12.30 С.Энхбаяр

        12.30-13.30 завсарлага

        13.30-14.20 Ц.Адъяахишиг

        Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчид

        14.20-15.10 Ш.Цогбаатар

        15.10-16.00 П.Оюунчимэг

        16.00-16.50 Г.Наранбаатар

        16.50-17.40 Д.Цэнд-Аюуш    

Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага Томилгооны сонсголын дэгийн Хавсралтад буй “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 18.00 цагаас өмнө batbyamba@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын 1.8, 1.9-т заасны дагуу Ажлын хэсэг томилгооны сонсгол явуулахдаа “Томилгооны сонсголын дэг (хавсралтаас уншина уу)-ийг баримтална.

Томилгооны сонсголыг Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат даргалан явуулна. Томилгооны сонсгол явуулах бүрэлдэхүүнд Ажлын хэсгийн гишүүд орно. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 1 цаг 29 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 30 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 12 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 45 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 59 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 4 цаг 2 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 6 цаг 8 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 цаг 10 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 12 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 14 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 15 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 33 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 35 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 42 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 50 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 30 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 9 цаг 20 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 9 цаг 21 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top