x

Я.Санжмятав: Ардчилсан нам Монгол Улсыг авч явах шинэ, сэвгүй залуусаа илгээж байна

Ардчилсан намын төлөөлөл өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг гардан авлаа.

Үнэмлэх гардан авах ажиллагаанд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, тус намын сонгуулийн штабын менежер, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар оролцов.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү:

-"Өнөөдөр монгол улсын УИХ -ын хуулийн дагуу АН-ын ҮБХ-ны шийдвэрийг сонгууль зохион байгуулах төв байгууллага СЕХ баталгаажуулж 76 нэр дэвшигчдийн албан ёсны үнгэмлэхийг гардуулан хүлээлгэж өглөө. АН энэ удаагийн УИХ -ын сонгуульд дарга нар нь иргэдийнхээ боломжийг булаадаг, мэдээллийг давуу талтай байдлаараа иргэдэд очих ёстой зээл, Жижиг дунд бизнесийнхний боломжийг булааж авдаг энэ байдлыг зогсоохоор өрсөлдөж байна. Төр нь иргэдээ сонсдог ойлгодог, иргэдийнхээ хүсэл, шаадлага зорилгыг хүлээж аван шийдвэрлэдэг тунгалаг төртэй болъё. Эдийн засгийн өсөлт зөвхөн цаасан дээр байдаг зүйл биш, эдийн засгийн өсөлт бол өрх болгонд хүрдэг тогтолцоог бүрдүүлье гэдэг уриатайгаар энэ сонгуульд оролцож байна.

АН-ын мөрийн хөтөлбөр бол мөрөөдлийн жагсаалт биш. Иргэд олон нийтийн олон удаагийн судалгаа мөн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын хэлэлцүүлгээр гарч ирсэн санал дүгнэлтээр хийгдсэн хөтөлбөр юм. АН нэгдүгээрт хуулиа хүндэлж, биелүүлэхийг намууд, нэр дэвшигчдэд уриалж байна. Сонгууль гэдэг бол улс төрийн намууд бие биенээ муулж харлуулах явдал биш. Харин бодлогоор мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх боломж юм. Хоёрдугаарт АН-аас иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж өрсөлдье хэмээн уриалж байна. Иргэдийнхээ сонгох эрхэд халдахгүй байх, зөв үнэн мэдээлэл өгөх нь чухал. Хуулиа дээдэлж нээлттэй, шударга өрсөлдөөн явуулахыг бүх нэр дэвшигчиддээ албан ёсоор дахин уриалж байна".

АН-ын ерөнхий менежер Я.Санжмятав: 

-“АН энэ нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах шинэ, сэвгүй, МУ-ыг авч явах мэргэжлийн парламент байгуулах нэр дэвшигчдийг илгээж байгаа. Манай дэвшүүлсэн 76 хүний 71,5 хувь нь шинээр УИХ-д нэр дэвшиж буй залуучууд бөгөөд 60 орчим хувь нь хуульч, эдийн засагчид байгаа гэдгийг дахин хэлье. Улс орны хөгжилд инженерүүд хэрэгтэй. Тэд ч мөн тодорхой байр суурийг эзэлж байгаа. АН 30 жилийн хугацаанд ард түмэндээ амласан олон зүйлийг хэрэгжүүлснийг та бүхэн мэднэ. АН хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг та бүхэндээ олгож байсан.

Бид малчдад малыг нь, иргэддээ олон сууц, газрыг нь өмчлүүлж мөн гадаад оронд явах паспортыг нь өгөхөөр амлаж байсан. Энэ амлалтуудаа хэрэгжүүлсэн. Өнөөдөр эдийн засгийн эрх чөлөө иргэн бүрт байгаа хэдий ч өрх, иргэн болгон эдийн засгийн энэ эрх чөлөөг эдэлж чадахгүй байна. Өнөөдөр бидний ард түмэндээ өргөн барьж байгаа гол зүйл бол монголын томоохон компаниуд, 30 гэр бүл л 30 гаруй лицензийг эзэмших үү эсвэл гурван сая иргэн, айл өрх бүр бизнес эрхэлдэг, бий болгосон бүтээгдэхүүнээ монголын зах зээл, цаашлаад дэлхийн гаргах боломжийг бий болгох уу.

Бид энэ боломжийг бүрдүүлэх мөрийн хөтөлбөрөө бариад, үүнийг хийх шинэ залуу боловсон хүчнээ илгээж байна. Жинхэнэ ЖДҮ-ийг хөгжүүлэх хүмүүс маань өрх гэр бүлүүд билээ. Нэг гишүүн 950 сая төгрөг ЖДҮ -ээс авсан. Бидний тооцооллоор үүнийг 95 өрхөд өгч, амьдрал ахуйг нь дэмжих бололцоотой. Төрийн албан хаагч, багш эмч нарийн ард байгаа гэр бүлд нь бизнес эрхлэх боломжийг олгьё. Өнөөдөр ажилгүй байгаа хүмүүс нэгдээд ажиллах боломжийг нь бий болгьё.

Бидэнд итгээрэй АН өнөөдөр шинэ залуусаа илгээж байгаа. Би УИХ-д гурван удаа сонгогдсон. намайг дэвш гэсэн ч би хүлээж аваагүй. Яагаад гэвэл би залуучуудаа дэмжин, тэднийг чиглүүлэхээр ерөнхий менежрээр ажиллаж байгаа. Монголын ард түмний амьдралд шударга ёсыг хэрэгжүүлэхийн төлөө, мөнгөнд хууртахүй байхын төлөө, засаглалаар ялалт байгуулж худлаа амлалт өгөхийг таслан зогсоохын төлөө бид өрсөлдөж байна. Энэ асуудлуудыг өөрчлөхгүй юм бол сонгууль хийж яах юм. Та бүхнийг өөрчилнө гэдэгт бүрэн итгэж байна" гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.126.90.139)
    Сэвтэй хууччуулаа дэвшүүлээгүй гэж хэлээд байгаа юм аа даа, сэвгүй залуугийн ард нь нуугдчихаад сэв болгох зүйлээ хийх үү?
    2020 оны 06 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 1 цаг 28 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 30 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 11 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 45 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 59 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 4 цаг 1 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 6 цаг 7 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 цаг 9 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 12 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 13 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 14 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 32 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 34 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 41 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 49 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 29 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 9 цаг 19 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 9 цаг 20 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top