x

Жинхэнэ шарк, Шоуны шарк

Хан-Уул дүүрэг буюу УИХ-ын ээлжит сонгуулийн 29 дүгээр тойргийг хэвлэлийнхэн, тоймчид "ҮХЛИЙН ТОЙРОГ" гэж нэрлэж байна. Учир нь хүчтэй өрсөлдөгч олонтой учир тулаан ширүүхэн өрнөнө, сонгогчид сонголтоо хийхэд амаргүй гэж онцолж байгаа хэрэг. Манай TIMES.MN сайт нэр дэвшигчдийн мэдээлэлд анализ хийж, тойргийн сонин содон хэмээх цувралдаа “үхлийн тойрог”-ийг онилов. 

Энэ дүүрэгт ямар хүмүүс нэр дэвшихээр болсныг уншигчид хангалттай мэдэж байгаа учир нуршилгүй ижил төстэй болон онцлог зүйлсийг нь тоймлон хүргэж байна. Хан-Уулд дүүрэгт сурсан сургууль, эзэмшсэн мэргэжил, ажлын туршлага, санхүү эдийн засгийн мэдлэгээрээ эн дүйцхүйц, боловсрол өндөр, шинэ цагийн сэхээтэн,  хоёр хөрөнгө оруулагч нэр дэвшиж байна. Investor буюу хөрөнгө оруулагчаар ажиллаж байгаа хүмүүс Монголд цөөхөн. Эрсдэлийг тооцож, шинэлэг санааг дэмжиж, амжилтыг тооцоолж, итгэлийг өгч залуусын гарааны бизнесийг бойжуулна гэдэг амаргүй. Онохоосоо алдах магадлал байнга гэтдэг. Ирээдүйгээс олох ашгийг таамаглах чадвартай, тухайн салбарыг томоор зураглах мэдлэгтэй, хүн таних мэдрэмж өндөртэй хүний хийдэг ч ажил байж мэднэ. Ийм хоёр шаркийг МАН, АН хоёр нэг  тойрогт “сойжээ”.

10 жил

АН-аас Хан-Уул дүүрэгт Банзрагчийн Түвшин хэмээх залууг нэр дэвшүүлсэн. Мэргэжил нь нягтлан бодогч, эдийн засагч. Сүүлд хуулиар суралцаж, хос мэргэжилтэй болжээ. Мэргэшил нь MBA, CPA, CPTA. Итали улсын ОУБИС-д MBA хамгаалсан, бизнесийн удирдлагын  докторант , Их Британи, Арабын Нэгдсэн Эмират гээд олон оронд төрөлжсөн чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ. Жинхэнэ шаркууд амьдралын гүнд байдаг юм байна. Тэд шоу нэвтрүүлгийн дэлгэцээр гардаггүй болохоор хүмүүс тэр бүр танихгүй, бас мэддэггүй. 

Чимээгүй атлаа бодитой, жинтэй хөрөнгө оруулалтаараа жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж ирсэн жинхэнэ шарк бол  Б.Түвшин ажээ.  Сүүлийн 10-аад жилийн хугацаанд 5 сая төгрөгөөс  эхлээд 1 тэрбум төгрөг хүртэлх хэмжээтэйгээр  олон бизнесийг   дэмжиж, 3 жил болоод л хөрөнгө оруулалтаасаа ашгаа аваад гардаг аж. Тэрээр  өөрийн болон нөхдийгөө  уруу татан  өнөөдрийг хүртэл нийтдээ 30-аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэнэ.   Хэрвээ алдвал өөрөө хариуцлагаа үүрнэ. Бизнес амжилт олбол илүү ашиг хүртэнэ. Тэрээр энэ хугацаанд хөндлөнгөөс хараад суудаггүй. Бүүр болохоо байвал ханцуй шамлаад  дунд нь  орж, өдөр шөнөгүй зүтгэж,босгосон  түүх ч бий аж. Заримдаа  итгээд, хүлээх ч тохиолдол  цөөнгүй. Хааяа алсаас чиглүүлэх нь  олонтаа. Нийтдээ 12 салбарт жижиг гэлтгүй олон бизнес төслүүдийг санхүүжүүлжээ. Тэрээр томоохон компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллахын  зэрэгцээ олон жижиг, дунд бизнесийг босгож ирсэн чадварлаг залуу аж. 

1 жил

МАН-аас Хан-Уул дүүрэгт Г.Амартүвшинг нэр дэвшүүлсэн. Түүнийг олон түмэн Шаркуудын нэг гэдгээр нь андахгүй. МонголHD  телевизийн шоугаар танигдаж гарч ирсэн нэгэн. Эрээн оймс, үнэтэй чамин хувцаслалт, үгээ таслалсхийн ярих нь түүний имиж гэлтэй. Бас  шаггүй боловсролтой залуу. Бельги Улсын Брюссель дэх Европын Их Сургуулийг бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй дүүргэсэн бөгөөд АНУ-ын Харвардын бизнесийн сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр ажлын гараагаа ABN AMRO банкнаас эхэлсэн төдийгүй  Лондон, Амстердам болон Чикаго хотуудын салбарт ажиллаж байв. Мөн Казахстан Улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны эрсдэлийн удирдлагын газрын дарга, ерөнхий захирлын алба хашиж байгаад  эх орондоо ирж Хас банкны гүйцэтгэх захирлаар ажиллах болсон. Сүүлд зургаан сар орчим Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ажлаа өгсөн.  МАН-аас бодлогоор гаргаж байгаа нэр дэвшигч. 

Г.Амартүвшин  ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Монгол HD Нэвтрүүлгийн продюсерууд “Энэ шоу шинэ үеийн сонин содон нэвтрүүлэг болно. Зүгээр л мөнгө гаргаад бусдын бизнесийг худалдаж авах бус олон нийтэд маш их мэдлэг, мэдээлэл түгээх боломж. Гоё нэвтрүүлэг болно” гээд л ятгаж байсан л даа. Удаан бодсоны эцэст шийдвэр гаргасан. Нэвтрүүлгийг үзэгчид ийм сайн сайхан хүлээж авна ч гэж бодсонгүй. Би нийтдээ 197 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн” гэж ярьжээ. Тэрээр өмнө найз нөхдийнхөө санал болгосноор ганц, хоёрт бизнест хөрөнгө оруулж байжээ. Ихэвчлэн  банкны салбарт илүү дагнан ажиллаж ирсэн туршлагатай нэгэн юм. 

Х.Тамир 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Zozo (202.9.46.189)
    www.facebook.com/photo.php?fbid=3049350341779503&set=a.355055541209010&type=3&theater
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • tse (202.9.46.189)
    Чимээгүй атлаа бодитой, жинтэй хөрөнгө оруулалтаараа жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж ирсэн жинхэнэ шарк бол Б.Түвшин
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Хашаа (202.9.46.189)
    Жинхэнэ шарк Түвшин хувь хүний даруу төлөв, нягт нямбай аливаад хийхдэггүй хүн юм байнлээ таниад удаагүй байгаач ёстой л зүгээр л сайхан инээгээд л чимээгүй мөртлөө шаргуу хөдөлмөрлөөд л явж байдаг хүн байдагдаа яг Voice ийн Дашням шиг ххэ. Түвшин бол ажлын үр дүнгээрээ дуугаа илэрхийлдэг чамин хүн юм байнаоээ.
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Zichin (203.91.115.48)
    Shouni sharkuudaas zarim ni orj irj bgaa biznes sanaag ni bulaah oroldlogo hiisen gj yrigdaj bsan daa neeh uglugch buyntnuydch bish bhaaHasin Ganhuyg hamtran zvtgegchee sain medeegvi bhad da
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.46.189)
    Б.Түвшин дэмжиж байгаа.
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Галаа (202.9.46.189)
    Мэдлэг боловсролтой мундаг эдийн засагч байналээ : Дэмжиж байгаа
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (104.244.72.115)
    amjilt hvsie Tvwshin dee
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (104.244.72.115)
    Би Банзрагчийн Түвшинг дэмжиж байгаа шүү амжилт хүсье
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • иргэн (202.9.46.189)
    би бол энэ удаад зөв хүн дэвшиж байгаа гэж бодож сууна .Түвшин бол олон хэрэгтэй ашигтай ажлууд санаачилсан хийсэн жинхэнэ шарк шүү
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.165.228.161)
    Түвшин бол үнэхээр мундаг хүнийг гэсэн сэтгэлтэй хүн мөн билээ одоо бид нэр хүнийг сонгож гаргаж энэ улс орно нэг хөл дээр босгохгүй болвоол бид элгээр мөлхөх болно байх шүү ард түмэн минь
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • иргэн (202.9.46.189)
    Чимээгүй атлаа бодитой, жинтэй хөрөнгө оруулалтаараа жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж ирсэн жинхэнэ шарк бол Б.Түвшин ажээ.Энэ бол нүцгэн үнэн шүү
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • зочин (37.59.35.46)
    Банзрагчийн Түвшинг дэмжиж байна
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • оогий (202.9.46.189)
    Түвшин бол даруухан хөдөлмөрч хүн баййнлээ мэдэх нэг нь хүндэлдэг
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Zochin (202.9.46.189)
    2 irgenshiltei hund itgeh hetsuulde.
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • сарантуяа (202.9.46.189)
    Түвшин бол чимээгүй л хөдөлмөрлөж бусдад туслаж ирсэн хүн элдэв шоу хийдгүй
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • zochin (203.91.115.52)
    #GGBTБанзрагчийТүвшин Дэмжиж гаргах естой залуусын нэг нь
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • а (203.91.115.50)
    Амараа худлаа санагддаг шүү
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.46.127)
    Ёстой мундаг залуу ш дээ. Манай төв 100 сая төгрөгийн хөрөнгө авч бсан,одоо тэрбумыг олдог болсон.түвшин захиралдаа баяр хүргэ э
    2020 оны 06 сарын 01 | Хариулах
  • Капитал (64.119.22.25)
    Ха ха амартүвшинг аймаар хийжээ. Түвшин хэдэн хувьтай зээлдүүлдэг билээ бас л тохиромжгүй санагдаад бхын
    2020 оны 06 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 1 цаг 30 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 31 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 13 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 46 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 4 цаг 0 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 4 цаг 3 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 6 цаг 9 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 цаг 11 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 13 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 14 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 15 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 34 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 36 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 42 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 51 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 30 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 9 цаг 21 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 9 цаг 22 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top