x

Б.Ариунболд: Намаа муулахгүй, гэхдээ зүгээр орхихгүй

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид өнгөрсөн бямба гаригт тодорлоо.

Нэр дэвшүүлэх үйл явц МАН, АН хоёр намын хувьд халуухан, ширүүхэн өрнөжээ. 60 чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэгчлэн энэ хоёр намын хувьд дор хаяж 200 гаруй горилогчийн дундаас 76 хүнийг сугалан авч нэр дэвших эрх олгохын тулд УИХ-ын сонгуулиас ч илүү алаан болсон аж.

Уг нь зарчим, үнэт зүйл, дүрэм журмаа баримталж нэр дэвшигчдэд тавих шалгуур, босгоо тогтоосон тохиолдолд УИХ-д нэр дэвшигчдээ тодруулах нь тийм ч асуудал биш. Гэтэл намууд тэгсэнгүй. Улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлын үүднээс УИХ-д нэр дэвшигчдээ хайрцаглан багцлан тодруулсан байна.

Тухайлбал, АН-ын хувьд олны дэмжлэг хүлээсэн мэдлэг, чадвар, туршлагатай, тулхтай олон хүндээ нэр дэвших эрх олгосонгүй. БШУ-ы сайд асан Л.Гантөмөр, ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат зэрэг олон хүнийг дурдаж болно.

Энэ талаар Нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр горилж байсан НИТХ-ын төлөөлөгч асан Б.Ариунболд өөрийн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр “Уучлаарай, муухай юм боллоо. Ардчиллын төлөө 30 жил зүтгэлээ. Хан-Уулдаа 27 жил улс төр хийлээ. ХУД-ийн АН-ын дарга, Нийслэлийн төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга байлаа. УИХ-д 2000 онд дэвшиж 2012 онд жагсаалтад орж байв. 2020 онд нэр дэвшихээр шийдэж дүүрэгтээ, тойргоо тордон ажиллалаа. Энд хэдэн төгрөг зарцуулснаа ярихгүй ээ. Хэдэн хүнд хүрснээ хэлье. 35,000 хүнд. Ардчилалд хайртай мянга мянган найз, маш олон хүний итгэлийг олжээ. Хан-Уулын мянга мянган иргэд, Ардчилсан нам, МоАХ-ны олон зуун гишүүн холбогдож байна. Хан-Уулын унаган оршин суугч намайг өдий хүртэл дэмжиж байдаг Та нартаа баярлалаа. Асуудал дуусаагүй ээ. Би амьдарч байна, амьдарсаар байх болно. Би хэн нэгнээс гуйхгүй, авлига шагнал өгөхгүй. Ардчиллаа доош нь хийхгүй. Ардчилсан намаа муулахгүй. Гэхдээ одоо бол зүгээр орхихгүй ээ” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 0 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 1 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 43 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 4 цаг 16 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 4 цаг 30 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 4 цаг 33 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 6 цаг 39 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 цаг 41 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 43 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 45 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 46 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 4 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 6 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 цаг 13 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 8 цаг 21 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 1 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 9 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 9 цаг 51 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 9 цаг 52 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top