x

Хариуцлага алдсан Ц.Нямдорж, Д.Цогтбаатар нарыг огцруулах шаардлага хүргүүллээ

Ардчилсан намын ЕНБД Ц.Баатархүү дэд дарга Б.Жаргалан болон зарим гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Монгол Улсыг мөнгө угаалт, татвараас зугтах, ашиг шилжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэггүй улс орнуудын нэг гэж үзэн Европын Холбооны Комиссын хар жагсаалтад оруулаад байгаа юм. Тиймээс АН-аас ажилдаа хариуцлагагүй хандсан Ц.Нямдорж, Д.Цогтбаатар нарыг огцруулах шаардлага тавьж байна.

АН-ын дэд дарга Б.Жаргал: "Монгол Улсын эдийн засгийн нөхцөл маш хүнд болж эхэлж байна. Бизнесийн орчин муудаж, бизнес эрхлэгчдийн орлого буурч, ажлын байр устаж байна. Сүүлийн сард малчдын орлогын эх үүсвэр болсон ноолуурын үнэ мөн уналаа. Гэтэл энэ сарын 7-ны өдөр Европын Холбооноос МУ-ыг хар жагсаалтад оруулах тухай шийдвэр гаргалаа. МАН 2016 онд Засгийн эрхэнд гарахдаа эдийн засгаа эрүүлжүүлнэ. Татвар нэмэхгүй, бизнесийн орчноо сайжруулна гэж амласан. Гэтэл манай улс саарал жагсаалтад ороод зогсохгүй бүр хар жагсаалт руу ухарлаа. Тиймээс бид дараах шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлж байна" гэлээ.

ШААРДЛАГА

"2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр Европын Холбооны Комисс шийдвэр гарган Монгол Улсыг мөнгө угаалт, татвараас зугтах, ашиг шилжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэггүй улс орнуудын хар жагсаалтад багтаалаа. 

Манай улс ийнхүү дэлхийн хамгийн том зах зээл болох 450 сая хүн амтай, 21 их наяд ам. долларын эдийн засаг бүхий Европын холбооны эдийн засгийн хоригт хамрагдах боллоо. ЕХ-ны комиссоос тус жагсаалтаа ЕХ-ны парламентад өргөн барьсан бөгөөд уг жагсаалт батлагдсанаар энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн манай улс хориг арга хэмжээнд орно.

ХАР ЖАГСААЛТ гэж нэрлэж хэвшсэн тус жагсаалтад манай улстай хамт хар тамхи, терроризм, хүний наймаагаараа дэлхийд тэргүүлдэг Афганистан, мөнгө угаалт, татварын гэмт хэрэг, оффшор бүс зэргээр олон улсад зартай Панам, хууль бус зэвсгийн наймаа, үй олноор хөнөөх зэвсгийн үйлдвэрлэлийг дэмждэг Хойд Солонгос зэрэг улсууд багтдаг.

Хар жагсаалтад багтахаас өмнө манай улсыг саарал жагсаалтад оруулж тус жагсаалтаас гарах ажлын даалгавар, хугацааг хангалттай өгсөн. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн мэргэжлийн бус Засгийн газар тус анхааруулгыг үл тоон эрх зүйн орчныг сайжруулах, татварын орчныг боловсронгуй болгох, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог шинэчлэх талаар тодорхой ажил хийгээгүйн улмаас Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого алдагдаж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учирлаа.

Манай улс олон улсын байгууллагууд, дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч байгаагаа нотлох, мөн эдгээр гэмт хэрэгтэй тэмцэх чадвартай гэдгээ харуулахын тулд:

  • Нэгдүгээрт, эрхэлсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нарыг албан тушаалаас нь нэн даруй огцруулах;
  • Хоёрдугаарт, холбогдох хууль тогтоомжийг яаралтай шинэчлэх; 
  • Гуравдугаарт, олон улсын байгууллагуудад хар жагсаалтаас гарах талаар авч буй арга хэмжээгээ тайлагнах, үнэн зөв мэдээ тайланг хүргүүлэх чиглэлээр намчдыг биш харин мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулахыг тус тус шаардаж байна" гэжээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.126.89.140)
    Зөв үйлдэл хийсэн байна огцорохгүй байсан ч сонголт хийхгүй шүү дахиж!
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Төрболд (202.126.89.140)
    Ажлын тайлан чинь энэ үү?
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Хишигбаатар (202.126.89.140)
    Гадаад харилцааны сайдын хувьд тэр оффшор бүсэд данстай, хөрөнгө зоорьтой гэдгээ тун ихээр нууцалж байсан нь ил болсныг монголчууд мэднэ.
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Оргил (202.126.89.140)
    Зээлжих эрх нь хаагдсан гээ биздээ?
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Gvnjidmaa (202.126.89.140)
    Hoishdoo ene uls oron hoij ue maani yaandaa har jagsaaltand hii hooson mongo taraalt ur hvvhdvvded mini or bolj uldene dee
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
    • Болортунгалаг
      Хамгийн айдастай нь өр, өр, өр бас дахин өр.
      2020 оны 05 сарын 13
  • Дорждулам (202.126.89.140)
    Тогтвортой хөгжүүлсэн Монгол Улс хаана байна... Юуг нь яаж тогтвортой хөгжүүлсийн болоо ойлгохгүй байна шүү ... Сүүлийн 4 жил тогтвортой идэж Төрийн мөнгийг угаасан гээд ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛААД дүгнэгдээд байна... Худлаа юм ярьж явдагаа больчихоорой !!!
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Энхсүрэн (202.126.89.140)
    2016 онд Засгийн эрхэнд гарахдаа эдийн засгаа эрүүлжүүлнэ. Татвар нэмэхгүй, бизнесийн орчноо сайжруулна гэж амласан. Гэтэл манай улс саарал жагсаалтад ороод зогсохгүй бүр хар жагсаалт руу ухарлаа.
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Zorigoo (202.126.89.140)
    Хар тамхи! Хар жагсаалтыг Сонгох уу!
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
    • Гэндэн
      Сонгох нь юу л болдоо?
      2020 оны 05 сарын 13
  • Хар жагсаалт :( (202.126.89.140)
    Зочин
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 25 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 26 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 8 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 4 цаг 41 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 4 цаг 55 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 4 цаг 58 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 4 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 6 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 8 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 9 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 10 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 29 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 31 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 цаг 37 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 8 цаг 46 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 25 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 9 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 16 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 17 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top