x

Ерөнхийлөгч Путин "Их ялалтад монголчуудын оруулсан хувь нэмрийг Оросын ард түмэн ямагт санан дурсдаг" гэв

ОХУ-ын Аугаа Эх орны дайны ялалтын түүхт 75 жилийн ой энэ сарын 9-нд тохиосон. Уг ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир В.Путин нар мэндчилгээ, баярын бичиг солилцжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээнд, "Монголын ард түмэн Аугаа Эх орны дайны анхны өдрөөс Зөвлөлтийн ард түмний талд тууштай зогсож, чин сэтгэлийн тусламж, дэмжлэг үзүүлж байснаа эргэн дурсахын сацуу энэхүү түүхт ойг манай ард түмэн Оросын ард түмэнтэй хамт ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай” хэмээн дурджээ.

Мөн хоёр улс бүхий л салбарыг хамарсан иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлж байгаагийн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилж, Халхын голын хамтын ялалтын 80 жилийн ойг Монголын ард түмэнтэй хамт тэмдэглэсэнд туйлын баяртай байдгаа илэрхийлжээ.

Түүнчлэн дэлхий дахиныг хамраад буй COVID-19 цар тахлын улмаас Аугаа Эх орны дайны ялалтын түүхт 75 жилийн ойд зориулсан ёслол, цэргийн жагсаалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа ч Монголын ард түмэн Оросын ард түмний хамтаар ахмад дайчид, баатруудын алдар гавьяа, гэгээн дурсгалыг тавдугаар сарын 9-ний өдөр хүндэтгэн дурсах болно” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир В.Путин хариу мэндчилгээ илгээхдээ Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж, хамтын их ялалт байгуулахад Монгол Улсын оруулсан хувь нэмрийг Оросын ард түмэн ямагт санан дурсдаг хэмээн тэмдэглэжээ.

Тухайлбал, “Танай улсаас фронтын хэрэгцээнд зориулан илгээсэн хүнсний тусламж, дулаан хувцас, адуун сүрэг, түүнчлэн “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” сөнөөгч онгоцны эскадрилыг бүтээн байгуулахад зориулан илгээсэн мөнгөн тусламжийг өндрөөр үнэлдэг билээ” хэмээн дурджээ.

Мөн тэрээр дайны хүнд хэцүү он жилүүдийн нугачаанд батажсан хоёр ард түмний найрамдалт харилцаа нь ОХУ, Монгол Улсын хооронд байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлж, хоёр талд ба олон улсад тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд харилцан ойлголцож, бүтээлчээр хамтран ажиллах найдвартай үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 24 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 26 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 7 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 4 цаг 41 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 4 цаг 55 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 4 цаг 57 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 3 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 6 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 8 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 9 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 10 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 28 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 30 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 цаг 37 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 8 цаг 45 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 25 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 9 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 15 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 16 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top