x

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат иргэдээ ялгаварлаж татвар ногдуулах төсөл өргөн барьжээ

АН-ын Геологи, уул уурхай, газрын тосны бодлогын зөвлөлийн дарга Б.Ариунболд дөнгөж сая нэгэн “ноцтой” мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнгөрөгч сард Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байна. Өнөөдрийг хүртэл нийтэд ил болоогүй байгаа уг хуулийн төсөлд Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт оршин сууж байгаа иргэдээс үл хөдлөх хөрөнгийн албан татвар авахаар тусгажээ.

Уг хуулийн төслийг өргөн барихдаа Н.Цэрэнбат сайд Засгийн газрын кабинетаараа хэлэлцүүлэлгүй, УИХ-ын гишүүний хувиар төсөл өргөн барьсныг АН-ын Бодлогын зөвлөлийн дарга “хуулийн хулгай” гэж нэрлэв.

Өнгөрөгч 2016 оны сонгуулиар олонхи болж засгийн эрх авсан МАН сонгогчдод “Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” хэмээн амласан билээ. Мөн дээр нь цар тахлын хөнөөлийн улмаас дэлхий нийтээрээ /монголчууд мөн ялгаагүй/ эдийн засгийн хямрал, сүйтгэлд автаж, иргэдийн орлого хомсдон худалдан авах чадвар буураад байгаа энэ үед У.Хүрэлсүхийн Засгийн газар “Эдийн засгийг дэмжих, иргэдийн орлогыг бууруулахгүй байх” тухай янз бүрийн хөтөлбөр зарлаж, түүндээ зориулан таван их наяд төгрөгийг УИХ-ын шийдвэргүйгээр захиран зарцуулах эрхийг өөртөө аваад байгаа.

Гэтэл кабинетийн нэг сайд нь дангаараа татвар нэмэгдүүлэх тухай хууль боловсруулан УИХ-д өргөн барьсан явдлыг АН-ын Бодлогын зөвлөлийн дарга “хуулийн хулгай” хэмээн нэрлэсэн бөгөөд хэрвээ Засгийн газар энэ төслийг дэмжсэн бол “нэг гараараа өгч, нөгөө гараараа авч” буй хэрэг юм.

Б.Ариунболд энэ тухай “Монгол Улсын иргэн оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй. Гэтэл энэ татвар нь иргэдээ оршин суугаа газар, нутгаар нь ялгаварлаж, татварын ялгаатай бодлого хэрэгжүүлж буй явдал” хэмээн үзэж, үүний эсрэг энэ бүсэд амьдарч, оршин сууж байгаа иргэдийн төлөөлөн шийдвэртэй тэмцэхээ мэдэгдэв.

Хуулийн төсөлд нэг м.кв тутамд 1000 төгрөгийн татвар ногдуулахаар тогтоосон нь 80 метр кв байранд оршин суугаа иргэд жил бүр 80 мянган төгрөгийг Үл хөдлөх эд хөрөнгийн татварт төлнө гэсэн үг. Мөн уг хуулийн төсөл батлагдвал үйлчлэл нь зөвхөн Богдхан уулсын тусгай хамгаалалттай бүс буюу Зайсан, Яармаг буюу Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүргийн зарим иргэд хамаарна. 

Уг нь энд оршин сууж буй иргэд "тусгай хамгаалалттай бүсэд газар эзэмшихэд ногдуулдаг жишгээр газрын татвар төлдөг. Гэтэл дээр нь нэмээд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулахаар болсон нь зөвхөн эдгээр иргэдэд зориулсан шинэ төрлийн татварыг бий болгож буй хэрэг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэг (202.126.89.152)
    Дархан цаазтай байх газартай үл хөдлөхтэй улсаас өндөр татвар авах нь маш зөв юун ялгавлах ярих юмаа олд ядсан гар вэ!!!!@
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 29 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 30 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 12 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 4 цаг 45 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 4 цаг 59 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 2 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 8 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 10 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 12 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 14 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 15 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 33 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 35 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 цаг 41 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 8 цаг 50 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 30 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 9 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 20 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 21 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top