x

М.Энхсайхан, С.Баяр, Да.Ганболд, С.Баярцогт давхацсан шүүх хуралтай өдөр

Чингэлтэй дүүргийн шүүхэд энэ өдөр /2020.05.05/ Ерөнхий сайд асан М.Энхсайханы шүүх хурал 08.30 цагт товлогдсон. Түүнийг өмнөх шүүх хурлаас “Сошиал сүлжээнд хэтэрхий идэвхтэй байгаа нь шүүх ажиллагаанд нөлөөлөх магадлалтай” гэсэн сонирхолтой шалтгаанаар саатуулан баривчлагдахаар болсон. Урьдчилан саатуулах төвөөс шууд ирүүлсэн болохоор энгийн бэлтгэлийн хувцастай харагдана билээ. Түүний шүүх хурал нээлттэй учраас шүүхийн байран дахь дэлгэцээр шүүх хурлын явцын эхлэлийг харуулж байснаа, нотлох баримт, гэрчийн мэдүүлгийн хэсэгт бичлэгийг зогсоосон.

Яг үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал асан Да.Ганболд “Эрдэнэс Монгол”-н захирал асан С.Бямбасайхан нар Чингэлтэй шүүхэд ирсэн. Тэдний шүүх хурал хаалттай зарлагадсан бөгөөд төд удалгүй ирэх даваа гариг буюу тавдугаар сарын 11-нд болохоор хойшлогдлоо. Албан мэдээлэлд дурдсанаар бол оролцогч Д.Ганболд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учраас шүүх хурлыг хойшлуулсан гэжээ.

С.Баяр нарын долоон хүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан буюу Оюутолгой гэрээг байгуулахдаа “Айвенхоу майнз” компанид илт давуу байдал үүсгэсэн гэсэн хэргээр 2017 оноос шалгаж эхэлсэн.  

2018 онд С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Бямбасайхан нар саатуулагдан баривчлагдаж байсан юм. Шүүгдэгчдийн хувьд гэрээний төслйиг тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу бэлтгэж УИХ баталсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын хамтын шийдвэр байсан гэж тайлбарладаг.

Харин М.Энхсайханы хувьд “Эрдэнэс Тавантолгой”-ын гэрээний тухайтад буруутгаж буй бөгөөд үүнийг 

1-рт Гэрээ батлагдаж, хэрэгжээгүй.

2-рт. Мөн л гэрээний төслийг М.Энхсайхан ганцаараа бэлтгээгүй, кабинетын зарчмын дагуу тухайн үеийн Засгийн газар бэлтгэж танилцуулсан гэсэн тайлбарыг өмнө илэрхийлж байсан.

Мөн М.Энхсайханыг албан тушаалаа урвуулан ашигласан буюу ашиг сонирхлын зөрчилтэй этгээдээс авто машин худалдаж авсан гэсэн хэрэгт буруутгаж байгаа юм байна. Нээлттэй мэдээлсэн шүүх хурлын танилцуулгаас ойлгосноор бол “Эрдэнэс Тавантолгой” ажлын хэсгийн нэгж 2013 онд 55 сая төгрөгөөр М.Энхсайханы хамаарал бүхий этгээдээс автомашин худалдан авсан гэжээ. Харин өмгөөлөгч

-1-рт. М.Энхсайхан бус “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ энэ шийдвэрийг гаргасан.

2-рт. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

3-рт. 55 сая төгрөгөөр машин худалдан авсан атал яагаад прокурор 130 сая төгрөг гэсэн нь тодорхойгүй гэсэн тайлбаруудыг хэлж байлаа. Ингээд шүүх хурлыг цаашид дэлгэцээр харуулахыг зогсоосон бөгөөд шүүх хурал үргэлжилж байна.   

 А.Туяа

infomongol.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 42 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 43 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 25 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 4 цаг 58 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 12 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 15 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 21 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 23 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 25 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 26 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 27 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 46 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 48 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 цаг 54 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 3 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 42 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 9 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 33 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 34 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top