x

АН бүлэг: Засгийн газар энэ сарын 25-наас өмнө бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөх ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ  хоногт УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай, Засгийн газрын тухай, Шүүхийн тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэх гэж буйтай холбоотойгоор Үндсэн хуульд нийцүүлэх зайлшгүй шаардлагатай  учраас  байр сууриа  илэрхийлж буйгаа Д.Эрдэнэбат дарга хэллээ. 

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн төслийг нээлттэй хэлэлцэх  шаардлага байна

Д.Эрдэнэбат:

-УИХ-ын тухай хуульд Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүнийг хариуцлага алдсан тохиолдолд тойргийнх нь нийт иргэд сонгогчид эгүүлэн татдаг байх зарчмын зөрүүтэй санал оруулсан боловч дэмжигдсэнгүй. Харин УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн төслийг нээлттэйгээр хэлэлцэх  шаардлага байна. Тиймээс хэлэлцүүлгийн  үе шатыг одоогийнхоос өөр зохион байгуулалт буюу мэтгэлцээний хэлбэрт оруулах саналыг бүлгээс тавьсан” гэв.

Засгийн газрын  16 сайд  давхар дээлээ тайлж, Үндсэн  хуулийг хэрэгжүүлэх ёстой

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн Засгийн газрын бүрэн эрх ч мөн хэрэгжих ёстой. Энэ нь огцрох тухай асуудал биш юм.  Харин Засгийн газар 16 давхар дээлийг тайлж, Үндсэн  хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжүүлж, дөрвөн сайд нь л  давхар дээлтэй үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болно. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон суурь  зарчим  мөн. Зарим гишүүд тайлбарлахдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуультай адилтгаж хэрэгжүүлж болно гэж тайлбарлаж байгаа. Үндсэн хуультай ижил тэнцүү юм уу давуу эрхтэй хууль өнөөдөртөө Монголд байхгүй.

Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэх  тавдугаар сарын 25-ны өдрөөс бүтэц,бүрэлдэхүүнээ өөрчилсөн байх хуулийн зайлшгүй шаардлага тулгарч байгааг эрхбаригчид анхаарах хэрэгтэй. Хэрэв энэ өдрөөс  өмнө бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөхгүй бол Засгийн газар чадамжгүй болох байдалд хүрнэ гэдгийг сануулж байна. Тиймээс  энэ долоо хоногт хэлэлцэх Засгийн газрын тухай хуулийн хэрэгжих хугацааг  энэ сарын 25-наас эхлүүлнэ гэж санал  оруулж хураалгана.

"МАН-ын хулгайч нар Өргөдлийн байнгын хороог татан буулгаж байна"

О.Баасанхүү:

-Шинэ Үндсэн хууль энэ сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ солих ёстой. Гэтэл Үндсэн  хууль хэрэгжиж эхлэхээс өмнө чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулах гэж байна. Энэ нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг солих субъектгүй болгож хуулиас зугтааж байна. Ингэж хууль тогтоох байгууллага нь хууль зугтаах нь гутамшиг. Мөн гуравдахь гол субъект шүүх юм.  Шүүх хараат бус байхын тулд шүүгч шударга байх ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөл, сахилгын хороо шударга байх ёстой. Гэтэл эд мөнхийн төр барих ёстой гэж үзээд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хараат бус таван хүнийг томилохдоо Хуульзүйн сайдыг хүртэл оруулчихсан. Сахилгын хороонд Ерөнхийлөгчид мөн ямар ч хамаагүй эрх мэдлийг өгч байна.  Энэ мэтчилэн шинэ манан, шинэ хонгил гэмт хэргээ нуун далдалж байна. Бид өнгөрсөн дөрвөн жилийн ажлыг дүгнэж нэг бүрчлэн баримттай ярина.

Д.Эрдэнэбат:

-УИХ-ын чуулганы хуралдааны үеэр тариалалт  цаг хугацаа хоцрох вий, импортын тариа будаагаа татахгүй бол үрийн будаа тасарчих эрсдэл байгааг анхааруулсан.  Засгийн газар нэг сарын өмнөөс тариаланч болон ногоочдод 150 тэрбум төгрөг амласан мэдэгдэл хийсэн. Тэр амлалт өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Өнөөдрийн урьдчилсан нөхцөл байдлаар тооцож үзэхэд үрийн будаа 10 мянган тонноор дутах эрсдэл байна. Намар гэхэд хүнсний хомсдолд орох  магадлал өндөр байгааг сануулж байгааг  юм. Түүнчлэн нүүрсний экспортын  орлого нэмэгдэхгүй байна. Зөвхөн  төсвийн санхүүгийн нэгдүгээр улиралын тайланг харахад  зарлага,  санхүүжилт нэг их наяд төгрөгөөр тасарч байна. Мөн ноолуурын 300 тэрбум, урамшууллын 20 мянга, тариаланчдын 150 тэрбум, төгрөгийн санхүүжилт өнөөдөр хүртэл тодорхойгүй. Хоосон амлалт болгоны ард  түмний  амьдрал өдрөөс өдөр хэцүү болж байна.

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал одоо батлагдах Засгийн газрын тухай хуулиар хэрэгжих ёстой  гэж тайлбарлаж байгаа шүү  дээ ?

-Шинээр өргөн барьсан Засгийн газрын тухай хуулийн төсөлд хууль хэрэгжих  он, сар, өдрийг  онгорхой орхисон. Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх  бол тавдугаар сарын 25-ны өдрөөс гэж оруулж ирэх байсан. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөе гэж байгаа бол энэ өдрөөр л батлах ёстой.

-Мөн Үндсэн хуулиас гадна дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулагдаж болно гэж үзэж байгаа. Үүнд тайлбар хэлбэл

-Эрх баригчид анхнаасаа алдаа гаргасан. Уг нь дагаж мөрдөх журмын хуульд Засгийн газрын бүрэн эрх хэрэгжих хугацааг зааж өгсөн бол зөв байсан юм. Тийм заалт орсон бол хуулийн зөрчил үүсэхгүй байх байсан. УИХ-ын байгууллагууд Үндсэн хууллиар тайлбарлагдах Үндсэн хуулийн байгууллага. Үндсэн хуулийн байгууллагуудыг дагаж мөрдөх журмын тухай хуулиар өөрчилнө гэдэг нь зөрчлийг бий болгож байгаа юм. Бид Үндсэн хуулийг ягштал биелүүлэх  ёстой.

-Өргөдлийн байнгын хороог татан буулгаж байгааг тус хорооны даргаар ажиллаж байсан хүний хувьд юу гэж харж байна. О.Баасанхүү гишүүнээс асууя?

-О.Баасанхүү: Аливаа байгууллагыг байгуулчихаад ажиллах нь нэрэнд учир биш. Тухайлбал, Өргөдлийн байнгын хороог бий болгосноор иргэд засгийн бүх хэрэгт шууд оролцох Үндсэн хууль хэрэгжиж байсан. Тавантолгой, Оюутолгой гэх мэт олон асуудлууд Өргөдлийн байнгын хороогоор шийдэгдэж байсан. Ардын намын хулгайчид, ЖДҮ-чидтэй холбоотой асуудлаар өргөдөл ирээд байгаа болохоор энэ байнгын хороог татан буулгаж байна. Тиймээс Өргөдлийн байнгын хороо байх ёстой. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 7 цаг 38 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 9 цаг 20 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 9 цаг 50 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 10 цаг 9 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 13 цаг 40 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 13 цаг 47 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 13 цаг 52 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 15 цаг 32 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 15 цаг 41 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 15 цаг 49 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 15 цаг 55 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 16 цаг 14 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 16 цаг 34 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 16 цаг 39 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 16 цаг 44 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 16 цаг 50 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 17 цаг 10 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 17 цаг 57 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 18 цаг 41 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top