x

Хуульч Х.Тэмүүжин УИХ-ын даргыг халз мэтгэлцээнд урив

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан УИХ-ын дарга Г.Занданшатарыг мэтгэлцээнд урьжээ. Ингэх болсон шалтгаан нь өнгөрөгч арваннэгдүгээр сард УИХ-аар баталсан ҮХНӨ-ийг энэ сарын 25-наас мөрдөж эхлэхтэй холбоотой. 

Тухайлбал, ҮХНӨ-д орсон "давхар дээлийг" хязгаарлах /Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүний албыг хавсарч болно/ заалттай холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд танхимынхаа сайд нарын дөрвөөс бусдыг чөлөөлөх, эсвэл УИХ-ын гишүүнээс нь татгалзуулах хуулийн шаардлага үүсээд байгаа. 

Мөн түүнчлэн шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр ШЕЗ, шүүгчийн сахилгын хороог шинээр байгуулах, УИХ-аар хууль батлах босгыг өндөрсгөх тухай ҮХНӨ-т орсон олон зүйл заалт энэ өдрөөс мөрдөгдөж эхлэх тул заасан хугацаанаас өмнө холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь УИХ-ын нэн тэргүүнд хийх ёстой ажил. Гэтэл ҮХНӨ-ийг санаачлан батлуулсан хүмүүсийн нэг болох УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө "ҮХНӨ-ийг сонгуулийн дараачаас мөрдөнө. Тэр болтол одоо үйлчилж байгаа бусад хуулиараа зохицуулаад явах боломжтой" гэсэн нь хуульч, судлаачдын эсэргүүцэл, бухимдлыг үүсгээд байгаа. Энэ талаар ҮХНӨ-ийн төсөл дээр ажилласан хуульч, судлаачдын нэг Х.Тэмүүжин:

"Монгол улсын Үндсэн хуульд Үндсэн хуулийн адил хүчин чадалтай нэг л баримт бичиг байх тухай маш тодорхой, маргах аргагүй заасан нэг заалт бий!

Түүнээс өөрөөр УИХ-аас баталсан хууль, тогтоол, хэн нэг албан тушаалтны шийдвэр, эрх мэдэлтний хувийн бодол, эрдэмтдийн төөрөгдсөн үзэл, олонхын дур зоргоор Үндсэн хуулийн хүч чадал, үйлчлэлийг үгүйсгэх, саармагжуулах, хойшлуулах, зогсоох боломжгүй!

Үндсэн хуулийн хүч чадал, үйлчлэлийг Үндсэн хуулийн бус аргаар үгүйсгэх, саармагжуулах, хойшлуулах гэж оролдох нь Үндсэн хуульт байгууллын эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл!

Эрх мэдлийн нөлөө, эд хөрөнгийн давалгаанд өртхөөрөө судалж, мэдсэн шинжлэх ухаан, итгэж үнэмшдэг онол, үзлээ гээж, заадаг хичээлээсээ замнадаг амьдрал нь гаждаг эрдэмтэн багш нараа цөөнгүй харлаа!

Академик эрх чөлөөгөө Үндсэн хуулийн суурь зарчмуудын эсрэг ашиглахгүй байх үүргийг Германчууд Үндсэн хуульдаа бичихдээ эрдэмтэн нэрээр фашизмд тусалсан шинжлэх ухааны эрх ямбатнуудын увайгүй үйлдлээс сургамж авсных биз ээ!

Үндсэн хуулийг засах биш үйлчлэлийг нь сэглэх гэж нэмэлт өөрчлөлт оруулаагүй гэдэгт одоо ч итгэсээр байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилж эхлэх 2020 оны 5 дугаар сарын 25 гэдэг огноог асуудал дэвшүүлж, шүүмж өрнүүлж буй иргэд, залуу хуульчид, судлаач эрдэмтэд, хэн нэгэн биш хууль тогтоогч, тухайлбал Занданшатар таны даргалж буй УИХ тогтоон баталсан. Энэ хугацаандаа амжиж хуулиа баталж, Үндсэн хуулийн үйлчлэлд тасалдал үүсгэхгүй хариуцлагатай ажиллахыг харин тэдгээр залуус хүссэн!

Түүнээс төсвийн мөнгөөр нэвтрүүлэг хийж, иргэдээ гүтгэн, шинжлэх ухааныг хуурмаглан, Үндсэн хуулийг гүжирдэн гутаахыг тань өөгшүүлэн, тэвчин суумааргүй байна!

Төлбөртэй нэвтрүүлгийн цаанаас биш, шүүмж өрнүүлэгч эрдэмтэн, судлаачидтай нүүр тулаад маргаж мэтгэлц!" хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатарыг мэтгэлцээнд урьсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (66.181.161.64)
    Тэмүүжингийн зөв дагаж мөрдөх хугацаагаа хаачихаад эрх мэдлээрээ далайлган хойш тавих эрх занданшатарт байхгүй мөрдөхгүй юм бол яах гэж баталсан юм бэ
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Ц.Нарантуяа. (192.82.74.183)
    Зөв...нэгэнт ҮХНӨ- г 2020оны 5- сарын 25 буюу билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн гурванаас хэрэгжүүлэх хуулийн тогтоолыг баталж гаргачихаад ...давхар дээл тайлалтыг сонгуулийн дараа хэрэгжүүлэх болно ...гэж ярих нь ...Иймд мэтгэлцээнийг санаачилж хийх нь иргэдэд хууль эрх зүйн мэдлэг ...ойлголт өгөх тул заавал хийх....илүү өргөн нээлттэй...Үндэсний телевизээр.
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.159)
    Тэмүүжин хоол олж иддэг мэргэжлээрээ өөр мэргэжлийн Загданшатарыг мэтгэлцээнд дуудсан нь өрийгөө рекламдах арга юм.
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • зочин (202.126.89.151)
    Хуулийн байгууллагыг самарсан хүн дээ эмнэлэгийг шорон эрүүлжүүлэх болгож дотоодийн цэргийг татан буулгаж эмнэлэгийн маш үнэтэй 3,2 тэрбумийн үнэтэй аппаратийг эвдэлсэн ийм хүн өөртөа дүгнэлт хийж улсыг хохиролгүй болгох хэрэгтэй баймаар гэтэл олон долоон юм яарьж их хуралд дэвших санаатай юм байх даа АН энэ нөхөртэйгээ сонгуульд унаж дээ ийм ард түмний дунд нэр хүнд нь унасан хүмүүсийг дэвшүүлээд байвал АН д л муу үр дагавартай байх даа Эрдэнэ даргаа!!!
    2020 оны 05 сарын 06 | Хариулах
  • Баатарсүрэн (103.57.92.104)
    АНХААРАЛТАЙ ажиглаж байна.
    2020 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.161.92)
    Камасутрагын тухай мэтгэлзвэл энэ ялах л байх
    2020 оны 05 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 45 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 46 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 28 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 1 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 15 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 18 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 24 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 26 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 28 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 29 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 31 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 49 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 51 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 цаг 57 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 6 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 45 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 36 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 37 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top