x

"Ноолуурын кг тутамд 20 мянган төгрөг олгоход улсын төсвөөс 200 тэрбум төгрөг гарна"

УИХ-ын өчигдрийн (2020.04.29) чуулганы нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нар өнөөдөр мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжлэг үзүүлж, үүсэх эрсдэлээс хамгаалж, санхүүгийн чадвартай байх эрүүл, тогтвортой, зохистой засаглал бүхий банкны салбарыг бий болгох шинэчлэлийн хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлэх, зээл, санхүүжилтийн хүү болон эх үүсвэрийн зардлыг бууруулах, цар тахлын үед төрөөс нийгмийн шаардлагатай хэсэгт хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, жижиг дунд үйлдвэрийн зээлд батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх болон улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, мөнгө хүүлэлтийг хязгаарлах замаар зээлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах хүрээнд түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны тусгай хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ноолуурын түүхий эдийн экпорт бүрдүүлэх, ноолуурын экспортыг дэмжих зорилгоор хилээр татваргүй гаргах, хөнгөлөлттэй зээл олгох, малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрт олгох зэрэг заалтууд уг тогтоолд орсон" гэв. 

Мөн ноолуурын экспортын талаарх сэтгүүлчдийн асуултад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир,  “Тогтоолд ноолууртай холбоотой дөрвөн заалт орсон. Засгийн газраас гаргасан 101 тоот тогтоолын жишгээр Монголд жилд 10 мянган тонн ноолуур гаргадаг. Үүний 3000 тонныг дотоодын үйлдвэрлэгчид авч бүтээгдэхүүн хийдэг бол үлдсэн 7000 тонныг гадаад руу гаргадаг. Гэхдээ энэ жил онцгой нөхцөл байдал үүссэн учир гадаад руу гаргадаг ноолуурыг худалдан авагчид, хөрөнгө оруулагчид байхгүй болж байна. 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл байдал үүсээд байна. Өнөөдрийн байдлаар зүүн дөрвөн аймгийн ноолуур авалтыг хийж эхэлсэн. Нийт 14 аж ахуйн нэгж гэрээ байгуулж, ноолуур худалдан авах ажиллагаа явагдаж байна. 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл үүссэн учир Засгийн газраас яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон. Иймд УИХ-ын тогтоолд дээрх зохицуулалтуудыг оруулсан. Тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлж байна. Хөрөнгийн эх үүсвэрийн тухайд улсын төсвөөс 200 тэрбум төгрөг шийдэгдэнэ. Яам холбогдох журмаа боловсруулж, зохион байгуулалтаа хийнэ” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.126.89.22)
    ymaatail bol bayn gesen naad balai setgehuigee bolwol taarn hun her hemjeendee malaa usguj bga teriig yaj zowj usugdgiig medehgui bj yu geed olon yum yriad bgan ta narshig deeshee harj hewtej utas maajchaad 5alhahgui jorlonorj baachaad bdag malnaad dor malnuud yugaa meddiin udur shunuu medehgui staashaa naashaa harj bgaan medegdehgui har boltloo ywj bj usugdiin malnuudaa 20 nmyngaa uguh n zuw demjij bn bankniihaach uriig darj chadhaa boliod bhd ta nar bitgi olon yum hust
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Монгол (66.181.180.148)
    Яагаад ямаатай хүмүүст нийт татвар төлөгчидийн мөнгөөс авч өгнө гэж! Яариаг нь сонсохноо улсаас өгнө ч гэх социлизмийн юм яриад бна лээ. Улс гэж мөнгөтэй хүн юм уу? татвар төлөгчдийн кармайнаас нэгдсэн төсөвт цуглуулсан мөнгө шүү дээ! Ийм тэнэг юм гэж байж болох уу?
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.47.9)
    эргүү 76 ухна
    2020 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (180.59.33.169)
    dendej bn baychuud ni l avna khodoonii maliin malaldag yaduuchuud ni yu avkhiin arai de.dej bn zevseg bariaad bosoh tsag bljee ard tumeen nooluurnii tsaana ed nar ulsaa khudalddag bzdee
    2020 оны 04 сарын 30 | Хариулах
  • Энхээ (202.179.31.95)
    Энэ бол солиорол Ямаа нэг айлд олноороо ерөнхийдөө чадалтай айлуудын бизнес болсон шүү дээ солиорол
    2020 оны 04 сарын 30 | Хариулах
  • ИРГЭН (202.179.25.3)
    ямар муухай эх оронч сэтгэлгээгүй пиздаанууд вэ дээ,хашаагаараа дүүрэн малтай хүн хүн мөн,хотын дөрвөн ханатад байгаа хүн биш юм байна тэ,ингэж даврахгүй ээ та нараас ял асуух цаг ирнэ ээ муу жингэрүүд ээ
    2020 оны 04 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 47 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 48 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 30 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 3 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 17 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 20 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 26 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 28 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 30 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 32 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 33 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 51 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 53 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 0 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 8 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 48 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 38 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 39 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top