x

“Шинжиан Шиньфа”-ийн “хулгайлсан” 20 тэрбум төгрөг Төрийн банкинд буцаж ирлээ

Төрийн банкны 20 тэрбум төгрөг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө ганцхан өдрийн дотор “Шинжиан Шинфа” компанид алдагдсан. Үүнийг зээл олголт гэж үзэхгүй, хохирол учруулсан гэж шүүх үзсэн. 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хохирлыг Төрийн банкинд төлүүлэх шийдвэр гарсан байдаг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт “Шинжиан Шиньфа” компани Төрийн банкны 20 тэрбум төгрөгийг эргүүлэн төлжээ гэсэн мэдээллийг баттай эх сурвалжаас авлаа. Хүү нь 15 тэрбум төгрөгөөр яригдаж байгаа ч уг асуудал иргэний хэргийн шүүхийн шатанд яваа гэнэ.

Ямартай ч Төрийн банкны дансанд алдагдсан 20 тэрбум төгрөг орж ирээд байгаа нь хожимдсон ч болов баярлах зүйл мөн. Гэтэл МАН-ынхан, Төрийн банкийг удирддаг Ерөнхий сайд, Сангийн сайд нар яагаад “баярлахгүй” байгаа юм бол? Нууж байгаад сонгуулийн зардалд хэрэглэхээр шийдэв үү? Ер нь банкнаас алдагдаад, тэр тусмаа сонгуулийн өмнө, тэгээд хариуцлага алдсан албан тушаалтнууд нь ял авчихаад байхад мөнгө нь “бүтнээрээ” банкныхаа дансанд ороод ирсэн тохиолдол хэр олон байдаг юм бол? Сонин байгаа биз?

Төрийн банкны тавхан хүн тойрч гарын үсэг зураад л 20 тэрбумын зээлийг нэг өдрийн дотор бэлнээр болон дансаар гаргаж амжсан энэ хэргийн хамгийн зэвүүн нь юу гээч? 

Хятад компани “Шинжиан Шиньфан” энэхүү 20 тэрбум төгрөгийг Төрийн банкинд төлж байгаа хэрэг биш! Монгол компаниуд төлнө! “Шинжиан Шиньфан” компанид өртэй байсан монгол компаниуд энэ 20 тэрбум төгрөгийг төлөөд барагдуулчихаж. Тэдгээрийн нэрийг Банкны тухай хуульд заасны дагуу нууцална! 

Энэ юу болоод өнгөрсөн байна вэ? Төрийн банкийг Төртэй нь базаж байсан “Шинжиан Шиньфан” гэж хэн бэ? 

Хамгийн эхлээд олдсон баттай хариулт маань “Шинжиан Шиньфан” ХХК Сангийн яамнаас ажил гүйцэтгэсэн их хэмжээний авлагатай!” гэдэг асуудал байв. Яагаад? Ямар ажил? 

АН-ын Засгийн газрын үед гэвэл саяхан 100 сая төгрөгийн дэнчингээ намдаа тушааж 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх болзлоо биелүүлж яваа Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн орон нутгийн чанартай “Худалдааны гудамж”-ны 3.2 км замыг зураг төсөвт тусгахгүйгээр, 10 тэрбумаар бариулах захирамж гаргаж байсан. “Шинжиан Шиньфан”-ийн барьсан Гудамж төслийн хүрээнд барьсан гүүр нь гурван жилийн дараа нурлаа гэсэн мэдээ сурвалжлагууд гарч байв. Арай дэндүү юү? 

Болоогүй ээ. МАН-ын Засгийн газрын үед босоо тэнхлэгийн замын концессыг “Шинжиан Шиньфа”, түүний гүйцэтгэгчид хамсныг олон нийт мэднэ. Монголын шүүх “Шинжиан Шинфа”ХХК-ийн Сун Гуан Чин нарт холбогдох 98 мянган ам.долларын хэргийг тогтоосон.

Тэр авлига нь тус компанийн Монголын Засгийн газартай байгуулсан 67 сая ам.доллар буюу 163 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй концессын гэрээг барьцаанд тавьж Монголын хуулийг зөрчсөний шагнал байсан эсэхийг шүүх тогтооно.

Эцэст нь 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэрээр БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид зургаан сарын хугацаатай олгох нэрийдлээр дээрэмдсэн 20 тэрбум төгрөг гэрээнд зааснаараа 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд дууссан боловч 2020 оны дөрөвдүгээр сард Төрийн банкны дансанд орлоо. МАН-ынхан, У.Хүрэлсүхийн Засгийн газар Төрийн банкныханд баяр хүргэх үү, сонгуульдаа зарцуулах уу? “Шинжиан Шиньфа” Төрийн банкнаасзургаан сарын хугацаатай зээлээд гурван жилийн дараа Монголын компаниудаар төлүүлсэн энэ “дээрмийн” цаана “МАНАН” бүлэглэл, “60 тэрбумынхан” “үнэртсээр” байгааг яасан ч мартаж болохгүй!!! 

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 47 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 48 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 30 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 3 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 17 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 20 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 26 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 28 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 30 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 32 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 33 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 51 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 53 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 0 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 8 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 48 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 38 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 39 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top