x

АН-ын хагарал ба бие даагчид

Парламентад 4 жил сөрөг хүчин хийсэн АН сонгуулийн өмнө тарж бутарч эхэллээ. АН-ын дарга асан Н.Алтанхуяг “намын гишүүнчлэлээс хасагдсан” /өнгөрөгч онд болсон явдал/ шалтгаанаар бие даан нэр дэвшихээ зарлаж, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа мөн бие даан нэр дэвшигчээр СЕХ-нд бүртгүүллээ. Хотын захирагч асан Э.Бат-Үүл АН-ын дарга асан З.Энхболдын эсрэг өрсөлдөхөө мэдэгдэв.

Ингээд ирэх сонгуулиар АН-ын авч болох байсан мандатаас гурав нь хасагдав. Зөвхөн мандатын тоогоо алдаад зогсохгүй намын ерөнхий фоннд ч гэсэн таагүй өнгө үүсч байна. АН-ын төлөө гал, усанд орж явсан, намын томоохон лидерүүд бие даах болсныг олон нийт шүүмжилж, бие даагчдыг буруутгаж байгаа ч үүнд намын одоогийн удирдлагууд ч гэсэн гэм зэмгүй өнгөрөх аргагүй байна.

Ялангуяа С.Эрдэнийн багтаа авсан намын дэд дарга өөрөө бие даагчаар бүртгүүлсэн явдал нь намын дээд түвшинд нэлээд том ан цав гарчээ гэсэн үг. “Үнээнийхээ сүүг үхсэн нь хойно нь мэддэг” гэдэгчлэн АН-ынхан Н.Алтанхуягийн авч орсон 2012 оны сонгуулийг ярьж байна. С.Эрдэнэ тэр хэмжээнд намаа зохион байгуулж чадсангүй ээ гэж.

Ингээд АН-ын шинэ удирдлагаас өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан намын шинэчлэлийн аян гишүүдийнх нь үе насны, шинэ хуучны ялгарлаар дуусч байх шиг. Зодоон болоход нэг хүний буруу байдаггүй, заавал хоёулаа харилцан зодолдож байж зодолдсонд тооцдог. Тэгэхээр “бие даана” гэж мэдэгдсэн хүн бүрийг “намаа хагаллаа” гэж буруутгах нь оновчгүй. Тэр тусмаа намын том лидерүүд гурвуул, дөрвүүлөө бие даах болсны цаана нь амин хувийн бус өөр учир шалтгаан байж таарна.

Хамгийн наад зах нь ирэх сонгуульд АН ялагдал хүлээвэл хариуцлагыг Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Б.Дэлгэрмаа биш, С.Эрдэнэ хариуцлагыг хүлээж таарна. Харин намын дарга тэр хэмжээнд хариуцлага үүрч, намаа зохион байгуулж чадсан уу? гэдэг асуулт тавигдана. Хэдий муу, сайнаар хэлүүлдэг ч гэсэн АН-ын даргыг ийм эрт дүнгээ тавиулчихна чинээ хэн бодлоо.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Bid (64.119.25.64)
    Altanhuyagiin zuw shd..demjij baina ...Ard tumen demjine
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • BID (64.119.25.64)
    Bi
    2020 оны 04 сарын 29 | Хариулах
  • Erdenexvv (203.91.115.55)
    Хувь хүний өс хонзонгоо бодоод байлгүй нийтлэг санаа бодолоор ардчилалын төлөө зүрхтэй гишүүд дэмжигчидээ бодоосой! Тэд чинь та бүгдийг ингэлээ гээд ардчилалаас урвадаггүй л байхгүй юу! Үнэхээр Алтанхуяагт уур хүрч байна шүү! Бие даагаад амжилт олохгүй гэдгийг мартсан бололтой! Уг нь багаар тоглодог хүн юмсан.
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Ахмад (103.57.93.206)
    МАН САЙН АЖИЛЛАЖ БАЙНА. ДАХИН ГАРАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО. АН. ЛИДЕРҮҮДЭД БИЕЭ ДААЖ НЭР ДЭВШИХ 40 ХҮН СОНГООД БҮХ МӨНГИЙГ ӨГЧ БАЙГАА ГЭНЭЭ. УРВАГЧИД БИЕЭ ДААН НЭР ДЭВШИЖ БАЙГАА ЮМ БАЙНА ШҮҮ
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
    • Гишүүн
      Үнэн байх шүү.
      2020 оны 04 сарын 28
  • Зочин (59.153.113.64)
    Erdene tei bvtehgvi ee gj anhnaasaa mededgvim bhdaa
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Irgen (150.129.142.205)
    Demii dongosood demiidee. Ed nar ner devshsen devsheegui AN yalagdval S.Erdene namiin dargaas ogtsorno. Ed nariig bie daah ner devshiheer AN yalagddag n yu ve? Tegeed bas end nar hariutslaga huleedeg n yu ve?
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 53 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 54 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 36 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 9 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 23 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 26 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 32 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 34 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 36 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 37 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 38 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 57 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 59 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 5 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 14 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 53 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 44 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 45 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top