x

О.Баасанхүү: АН-ын дүрэмд нийцэхгүй гэвэл би нэр дэвшихгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэж, намын дарга С.Эрдэнээс гишүүний батлахаа гардан авлаа. 

О.Баасанхүү гишүүн анх 1994 оны гуравдугаар сарын 7-нд АН-д гишүүнээр элсээд 17 жилийн дараа буюу 2011 оны нэгдүгээр сарын 26-нд тус намаас гарчээ. Тиймээс АН-ын дарга С.Эрдэнэ О.Баасанхүүд намынхаа гишүүнчлэлийг сэргээж байгаад нь баяр хүргэж, батлахыг нь гардуулж өглөө. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-“2016 онд ард түмэн эрх баригч МАН-д хангалттай олон суудал өгсөн. Гэтэл өнөөдөр 14 аймгийн Засаг дарга авлигын хэрэгт холбогдож, гурван гишүүн нь шоронд орох нөхцөл байдалд байна. МАН парламентын сөрөг хүчнийг хүчээр байхгүй болгосон. Тиймээс 2020 оны сонгуулиар АН УИХ-д хамгийн багадаа 39 суудал авах шаардлагатай. 1992 оны сонгуулиас хойш АН нэг ч удаа энэ тооны суудал авч байгаагүй. Тэгээд янз бүрийн намтай эвсээд явахаар үхрийн бөөр шиг алагласан өөр өөр үзэл бодолтой олонх болдог. 

Тиймээс ирэх сонгуулиар МАН-д дүнг нь тавьж, хариуцлага нэхье. Сөрөг хүчнийг нэгтгэж УИХ-д олонхи болгоё гэдэг зорилгоор АН-ын гишүүнчлэлээ сэргээж байна” гэв. 

 

Мөн тэр "Орхон аймгаас сонгогдсон хүний хувьд С.Зоригийг ямар хүмүүс, яагаад, ямар зорилгоор алсныг ерөнхийдөө мэдэж байгаа. МАН соёлтой, ухамсартай бол намаа татан буулгаад шинээр нам байгуулах ёстой" гэв. 

-Та АН-д 100 сая төгрөгийн хандив өгсөн үү?

-Би АН-д өнөөдөр элсэж, намын батлахаа авч байна. Батлахаа авахаас өмнө би өөр намд байсан. Өөр намын хүн юу гэж АН-д мөнгө өгөхөв дээ. Намайг гүтгэсэн Х.Ганхуяг гэдэг хүнээс нэхэмжилсэн мөнгөөрөө 100 саяа өгнө. 

-Та хуучин тойрогтоо нэр дэвших үү? Мөн хандивын 100 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Аливаа намд орохдоо дүрмийг нь судлах ёстой. АН-д өнөөдөр нэр дэвшигчдээ гаргах ямар дүрэм үйлчилж байна, тэр дүрмээр явах байх. Дүрэмд нийцэхгүй гэвэл би нэр дэвшихгүй байж ч болно. 100 саяын дэнчин бол намын шийдвэр. Би үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 59 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 0 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 42 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 15 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 29 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 32 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 38 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 40 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 42 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 43 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 44 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 3 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 5 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 11 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 20 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 59 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 50 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 51 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top