x

Өнөөдөр С.Зоригийн төрсөн өдөр

Өнөөдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн төрсөн өдөр. Тэр өнөөдөр амьд сэрүүн байсан бол 58 нас хүрэх байлаа.

Энэ өдрийг тохиолдуулан АН-ын удирдлага гишүүд дэмжигчид болон С.Зориг агсны гэр бүл, төрөл төрөгсөд нь түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. АН-ын дарга С.Эрдэнэ хөшөөний дэргэд "Журмын нөхрийн зүтгэж явсан хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө Ардчилсан нам тууштай зүтгэнэ" гэдгээ мэдэгдэв.

АН-ын дарга С.Эрдэнэ:

-“Тун удахгүй Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохионо. Гэвч Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйл алга болжээ. Эрх мэдэлтнүүд сэтгүүлчдийг дарамталдаг, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд нь халдаж, бүр биед нь хүртэл халдаж байна. Энэ жил гэхэд л хамгийн олон сэтгүүлч Зөрчлийн хуулиар дуудагдсан байна. Тиймээс энэ бүхний эсрэг АН тэмцэнэ. Сэтгүүлчийг одоо Эрүүгийн хуулиар яллахаар болж, эрхзүйн орчныг дордууллаа.

Монгол хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг бий болгохын тулд энэ хүний хийсэн, гүйцэтгэсэн үүрэг асар их. 1990 оны хүнд хэцүү цаг үед ардчилсан хөдөлгөөнийг удирдаж, зөв зохион байгуулж, нийгмийг өөрчилсөн хувьсгалыг удирдан зохион байгуулна гэдэг хэн хүнд заяадаг зориг биш. С. Зориг бол асар их үүрэг гүйцэтгэсэн хүн. Олон арван найз нөхдийн хамт ардчилсан хувьсгалыг амжилттай зохион байгуулж, өнөөгийн шинэ нийгмийг бий болгосон юм. Журмын нөхрийнхөө зүтгэж явсан энэ эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө Ардчилсан нам тууштай тэмцэнэ” гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 11 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 13 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 54 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 28 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 42 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 44 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 50 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 53 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 55 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 56 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 57 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 15 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 17 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 24 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 32 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 12 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 2 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 3 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top