x

Б.Батзориг ба "ЖДҮ" гэмт хэрэг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал хоёр өдрийн дараа (2020.04.22) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Нийслэлийн прокурорын газраас түүнийг ХХААХҮ-ийн сайдын албан тушаал хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснээс хойш сар өнгөрөөд  байна. 

Уг хэргийг прокурорын байгууллага өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш дөрвөн удаа шүүх хурал товлож, мөн хойшлуулсны эцэст өнгөрөгч баасан гаригт /2020.04.17/ түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө. Сайд асан түүнд холбогдох шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилсны дараа буюу энэ сарын 4-нд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн бөгөөд нууц санал хураалтад оролцсон 47 гишүүнээс 27 нь түүнийг чөлөөлөхийг дэмжсэн байна.

Хэрэв тэгээгүй бол сайд асан УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ хамт шүүхийн яллах тогтоол уншуулж мэдэхээр байв. МАН-ын дарга У.Хүрэлсүх ч мөн өмнө нь МАН-ын генсекээр ажиллаж байхдаа “Хадгаламж банкны” хэргээр шүүхээс таван жилийн ял сонсож, Улсын дээд шүүх хүртэл давахдаа УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ явсан байдаг. Хэрвээ Дээд шүүх түүнийг хэргийг хэрэгсэхгүй болгоогүй бол мань хүн УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ шорон луу ачигдах байсан биз. ШШГГ-ийн хуягласан машин төрийн ордны гадна ирээд Дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байсан гэдэг юм билээ.

Харин Б.Батзоригийн хувьд түүнийг буруутгаж буй Эрүүгийн хуулийн 22.1 нь “нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасч,10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” ялтай. “Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн” гэх прокурорын үндэслэл, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүх хүлээж авбал Б.Батзориг нь хорих ялаас чөлөөлөгдөж, нийтийн албанд томилогдох эрхээ хасуулж, торгууль төлөөд өнгөрөх боломжтой. /Өөрийн хамаарал бүхий “Тээвэр ачлал”, “Наму дэвжих” ХХК-иудад нийт 3 тэрбум төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдож, уг зээлээ эргүүлэн төлсөн/ Эцсийн шийдвэрийг шүүх гаргана.

Мөн түүний араас дахиад дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудал УИХ-д орж ирэх магадлалтай. Г.Солтан, Д.Дамба-Очир нарын хэргийг прокуророос хянаад, шүүхэд шилжүүлсэн. Харин Б.Ундармаа, Л.Энхболд нарын хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тухай прокурорын байгууллагаас мэдээлсэн. Нөхцөл байдал иймдээ хүрсэн болохоор дээрх нөхөд ч эрхтхэн өргөдлөө бичээд, зайгаа тавьчихвал нэгд хуулийн байгууллагын ажилд тустай, хоёрт удахгүй болох сонгуульд нь намдаа бага ч болов тус нэмэр юм даа. Тус нэмэр юу байхав, одоогийнхоосоо арай багахан гай болно оо л гэсэн үг.

Б.ЗАЯА  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Diego zumerle (193.176.87.99)
    Зээлийн мөнгө хайж байгаа хүмүүс. Та бол бизнес эрхлэгч, хувийн хөрөнгө оруулагч эсвэл тухайн нөхцөл байдалд яаралтай санхүүжилт хэрэгтэй байгаа хүн юм. Онлайнаар мөнгө зээлэх боломж энд байна. Би танд 10.000€ -ээс 500.000€ ба 200.000.000€ хүртэлх зээлийг санал болгож байна. Энд миний имэйл байна : diegozumerle71@gmail.com
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • СОНГОГЧ (103.229.122.202)
    МАФИЖСАН МАН-ЫН ЛУЙВАРЧДЫН ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРГИЙН ХОР УРШИГ ХЭДЭН АРВАН ЖИЛЭЭР ҮРГЭЛЖИЛНЭ . БАТЗОРИГ ГЭГЧ ЭНЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРДСАН МӨНГӨНИЙХӨӨ ЦӨӨХӨН ХЭДЭЭР НЬ ЯЛААС МУЛТАРНА ! АРД НЬ ХУВААЖ ХҮРТСЭН ЛУЙВАРЧИД ГЭДСЭЭ ИЛЭН СОНГУУЛЬД ДАХИН ҮЗЭХЭЭР ХӨХ ИНЭЭД НЬ ХҮРЭН СУУГАА ГЭЭД СОНГОГЧ ТА БОД ДОО !!!
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 11 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 12 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 54 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 27 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 41 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 44 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 50 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 52 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 54 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 55 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 56 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 15 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 17 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 23 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 32 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 11 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 2 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 3 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top