x

Н.Цэрэнбат: Тасралтгүй маргаан, олон жил бугшсан асуудлыг нэг талд нь гаргая

УИХ-ын чуулганы энэ сарын 17-ны цахим хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцуулав.

Тус хуулийн төсөлд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд оруулах нэмэлтийг Тусгай хамгаалалттай дархан цаазат газарт байрлах барилга, байгууламжаас өмчлөгч болон зориулалтаас үл хамааран аж ахуйн нэгжээс Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулан 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар иргэнээс 1м кв талбайгаас 1000 төгрөг, 6.3-д зааснаар хуулийн этгээдээс 1м кв талбайгаас 3000 төгрөг байхаар хуульчлан татвар авахаар зохицуулсан. Хуулийн төсөл батлагдсанаар дээр дурдсан эерэг нөхцөл байдал бий болохоос гадна тухайн орон нутаг болон холбогдох төрийн захиргааны байгууллагад хуулийг хэрэгжүүлэх эдийн засгийн эх үүсвэр шийдвэрлэгдэнэ гэдгийг хууль санаачлагч онцлов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хуулийн танилцуулгад сайхан сайхан л зүйл бичигдэж. Гэтэл байнгын хороогоор Богд ууланд баригдсан байшинд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь өгч албан ёсоор өгөөд хууль зөрчсөнийг нь хуулийн дагуу болгож өгнө гэж ойлгож болох уу. Өөрөөр хэлбэл дархан цаазат газар амралтын газар барина гэчхээд хувийн орон сууц хэдэн давхраар нь барьчихдаг.Гэтэл хууль зөрчсөн шийдвэрийг нь татвар нэрээр хуулийн дагуу болгож  зөвшөөрөл өгөх гэж байгаа юм уу. Найрамдал зуслангийн хууль бус объектуудыг нь буулгана гэсэн яасан бэ. Хан-Уулаас сонгогдсон гишүүд яагаад дуугардаггүй юм.Авлагчдад бууж өгөх гэж үү.  Хуультай орон бол кранаар буулгаад л хаяна шүү дээ. Хэнд нь зөвшөөрөл олгоод, хэнд нь өгөхгүй байгаа юм бэ. Би ч гэсэн тэнд байшин баримаар байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд насаараа амьдарсан хүмүүс хавчин гадуурхагдаж, зөвшөөрлөө авч чадахгүй байхад хажуу талд нь баахан хотхон, таунууд барьчихсан. Ингэж болж байгаа юм уу. Төсөвт хэдэн төгрөгийн ашиг тус өгөх гээд байгаа юм. Мянган төгрөгийг нь яаж тооцсон юм. Дархан цаазтай газрууд яг энэ жишгээр явна гэсэн үг үү. Аялал жуулчлал нэрээр зөвшөөрөл аваад байшин барихад дараа нь зөвшөөрөл өгчих юм уу. 

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд  Н.Цэрэнбат: Хууль зөрчсөн асуудал чинь шүүх дээр очоод шийдэгдэхгүй олон жил болж байна. Тасралтгүй маргаан, олон жил бугшсан асуудлыг нэг талд нь гаргая гэж байгаа юм. Хан-Уул дүүргийн 11-р хороо ч биш нийтдээ 111 иргэний гомдлыг би хүлээж аваад 68 хүний асуудал шийдэгдсэн. Үлдсэн 23 хүний гомдол хуулийн дагуу биш гээд буцаагдсан. Найрамдал зуслангийн асуудал манай яамтай хамаагүй. Энэ мөнгө хэтэрхий бага байгаа бол зарчмын зөрүүтэй санал гаргаад төлбөрийг нэмэх боломж бий.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Төслийг дэмжиж байна. ААН-үүд аялал зуучлалынхаа чиглэлээр зөвшөөрөл ажиллаж буй ААН-үүдэд хүндрэл болох уу. Хуулийнхаа заалтад салгаж өгсөн үү?

УИХ-ын гишүүнБОАЖ–ын сайд Н.Цэрэнбат: ААН-үүдэд хүндрэл учрахгүй. Сардаа 1 мкв талбайд 252 төгрөг төлнө. О.Баасанхүү гишүүн бага байгаа юм биш үү гэж байна. Гишүүд зарчмын зөрүүтэй санал байвал хэлэлцэх явцад нь саналаа оруулж болно. ААН-үүд дархан цаазат, Богдхан уулын хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа бол үл хөдлөх хөрөнгийнхөө татварыг төлөөд явах нь зүй ёсны зарчим.

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 11 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 13 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 54 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 28 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 42 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 44 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 50 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 52 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 55 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 56 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 57 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 15 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 17 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 24 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 32 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 12 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 2 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 3 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top