x

ЖДҮ-чдэд боломжгүй сонгуульд “ЖДҮ-чин” ерөнхий сайд өөрөө хэрхэх вэ?

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “60 тэрбум”, ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдээ энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдэв. Энэ мэдэгдлийн араас МАН-ын хэн, хэн гэдэг гишүүн энэ сонгуульд өнжих вэ гэдэг таамаг хөвөрч байна. УИХ-ын экс дарга М.Энхболд тэргүүтэй албан бус “32-ын бүлэг”-т хамаарах Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа, ЖДҮ-чин гишүүн Ж.Энхбаяр нарын нэр хамгийн түрүүнд дуулдлаа.

Харин Ерөнхий сайдын өөрийнх нь тэргүүлдэг ЖДҮ-чдийн “33-ын бүлэг”-ээс МАН-ын генсек Ж.Амарбаясгалан, Г.Тэмүүлэн, хэрэг нь хуулийн байгууллагаар шалгагдаж буй “Капитал”-ын Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд буй ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарыг баттай дэвшихгүйг эх сурвалжууд мэдээлж байна. 

Ийнхүү тун удахгүй 100 жилийн түүхээ бичих МАН түүхэндээ анх удаа буюу энэ парламентын үед хоёр хэсэгт хуваагдаж, асуудал гарвал тогоон дотроо шийддэг ардын намын хар хайрцагны бодлогыг үгүй хийн “32” болон “33”-ын бүлэгт хуваагдаж, сонгуульд нэр дэвших эрхээ зарим гишүүд нь алдаад байна. Улс төр судлаачид МАН-ын энэ том хагарал 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн мандатын төлөөх марафонд жинхэнэ дүр төрхийг нь харуулна гэж үзэж буй юм. Ямартай ч Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Энэ жилийн улс төрийн сонгуулийг мөнгөгүй явуулна. Нам дотор байгаа болохгүй, бүтэхгүй нөхдүүдэд хариуцлага тооцчих юм сан гэж бүх шатны хурал дээр хэлж байгаа. Би гурван шалгуурыг барьж нэр дэвшүүлнэ. Нэгдүгээрт, ёс суртахуун, хоёрдугаарт эх орноо гэсэн сэтгэл, мэдлэг боловсрол, гуравдугаарт, ажлын дадлага туршлага” гэж өнгөц харахад, мэдэхгүй хүнд бол тун чиг зарчимч байр суурийг илэрхийлсэн байдаг.

Тэгвэл Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Та өөрөө хэр зарчимч хүн бэ хэмээх асуулт эндээс ургана. Уншигч Танд, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын 2018 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Төрийн ордонд хийсэн мэдэгдлийг эргэн сануулъя. Тэрбээр “ЖДҮХС-тай холбогдсон УИХ-ын гишүүд, сайд нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамгаалаад байсны учрыг би нотлох баримт дээр үндэслээд та бүхэнд өгөх нь зүйтэй болов уу гээд энэ хэвлэлийн хурлыг хийхээр шийдлээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-ийн загалмайлсан эцэг мөн гэдгийг би сая олж тогтоолоо. Өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүү У.Давхарбаярын нэрээр "Жаргалант мах импэкс" компанийн нэр дээр 1.3 тэрбум төгрөгийн зээл авах гэрээнд гарын үсэг зуржээ. У.Хүрэлсүх дүүдээ зээл авч өгөх гэж хөөцөлдөж байсан байна. МАН ЖДҮ-чин даргатай болчихлоо. Амьдралдаа бизнес эрхэлж үзээгүй хүн яаж хөрөнгөжсөнөө тайлбарлах хэрэгтэй. Ерөнхий сайд суудлаасаа огцрох ёстой” гэж мэдэгдэж байжээ.

Эндээс ахиад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр гэж хэн бэ, ЖДҮХС аас Ерөнхий сайдын дүү үнэхээр зээл авсан уу, энэ тохиолдолд Ерөнхий сайдын хамааруулж үзэх үндэслэлтэй юү. Тийм бол, ЖДҮ-ийн загалмайлсан эцэг гэгдэх Ерөнхий сайд өөрөө өөртөө ямар хариуцлага тооцох вэ? гэх мэт асуултууд ар араасаа ундарна.

Тэгвэл мэдээ, мэдээллийн www.ikon.mn сайт ЖДҮ-чдийг илрүүлэх дата баазаа ашиглан У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаярыг зээл авсан эсэхийг нь нотолсон байдаг. У.Давхарбаяр нь Ерөнхий сайдын төрсөн дүү мөн бөгөөд анх 2016 онд ЖДҮХС-аас “Жаргалант мах импекс” компаниараа дамжуулан 1.3 тэрбум төгрөгийн зээл авах барьцааны гэрээнд гарын үсэг зуржээ. (Гарын үсэг зурсан гэрээг дор хавсаргав)

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлд, “Жаргалант мах импекс” компанийн эзэн нь Ч.Батмагнай гэж хүн байх бөгөөд энэ хүнтэй Ерөнхий сайдын төрсөн дүү У.Давхарбаяр нь хэд хэдэн компани хамтран эзэмшдэг болох нь тогтоогдсон. Хамгийн сонин нь, “Жаргалант мах импекс” компанийн зээлийн хүүг Ерөнхий сайдын төрсөн дүү У.Давхарбаяр өөрийн хувийн данснаасаа төлж байсан аж. Энэ бүх баримт нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хамааралтай болохыг нотолж байна. Учир нь хуулиараа, аав, ээж, төрсөн ах, дүү нарыг хамаарал бүхий этгээд гэж үздэг юм.

Эцсийн дүндээ, албан ёсоор мэдэгдээд, хэвлэлээр нэрс нь, хамаарал бүхий компани нь ил болсон МАН-ын ЖДҮ-чин 49 гишүүн дээр Ерөнхий сайд нь өөрөө нэмэгдвэл 50-уулаа болж байна. Эдгээр цагаан захтай эрхмүүд бүгд энэ удаагийн УИХ-ын сонгуулиас арчигдаж таарах нь, хэрэв Ерөнхий сайдын хэлснээр болбол. Чухамхүү ЖДҮ-чин Ерөнхий сайд өөртөө ямар хариуцлага тооцох бол гэдэг нь хамгаас сонин.

Тэр үнэхээр ярьж буй шигээ ёс суртахуунтай, хүнлэг, эх орноо гэсэн сэтгэлтэй байх аваас энэ сонгуулиас, ялангуяа, Хэнтий аймгаас нэр дэвших санаархлаасаа салж, улс төрийг бүрмөсөн орхиж, өөртөө хариуцлага тооцох ёстой. Үнэндээ хоёр орчим жил үргэлжилж буй ЖДҮ-гийн гэх хэрэгт одоогоор хэнд ч жинхэнэ хууль ёсны хариуцлага хүлээлгээгүй байгаа билээ.

Эл дуулиан эхэлсэн цагаас л хуулийн байгууллагаар шалгадаж буй таван гишүүний нэр явж байсан ч өнөөдөр хэрхэх нь тодорхойгүй байна. У.Хүрэлсүхийн гар хөл болж, ЖДҮХС-ийн зээлийг гишүүдэд хуваарилах үүргийг гүйцэтгэсэн Б.Батзоригийг шүүх хэрэг шүүхийн шатандаа явж буй бөгөөд тэрбээр гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтээ өгөөд буй. Харин Г.Солтан, Д.Дамба-Очир нарын хэргийг прокуророос хянаад, шүүхэд шилжүүлсэн. “Капитал”-ын Б.Ундармаа, Л.Энхболд нарын хувьд, хэргийг нь шалгах үйл явц үргэлжилж байгааг УЕПГ-аас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы индрээс удахгүй ЖДҮХС-аас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцно хэмээж байсан. Энэ үгээ ёсоор болгож, ЖДҮ-чдээ сонгуульд дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ. Тэгвэл Ерөнхий сайд өөртөө ч бас шударгаар хариуцлага тооцож чадах уу? Нөгөөтээгүүр, ингэж ЖДҮ-чдээ арчина, цэвэрлэнэ гэж байгаа нь Ерөнхий сайдын сонгуулиас зальжин зугтах, улмаар дахин Ерөнхий сайдын суудал горилох, эрх мэдлийн сэнтийгээс буухгүй байх санаархал болоод явчихав уу гэдгийг намын нөхөд болон улс төрийн хүрээнийхэн хэлж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө ЖДҮ-ийн “хулгайч” учраас сонгуульд нэр дэвшээд сонгогдохгүй байхаас үхтэлээ айж байгаа нь сэлэм эргүүлэгчийн энэ үйлдлээс тод харагдана. Тэр угаасаа л болжморын зүрхтэй гэдгээ хэдийнэ Хэнтийн нөхөн сонгууль дээр нотлон харуулчихсан шүү дээ.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ф.Мерцийг Канцлераар томилов 53 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 57 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 1 цаг 1 мин Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 2 цаг 43 мин Баавар 2 цаг 50 мин П.Сайнзориг: Хотыг 14 хувааж тоглох гээгүй 3 цаг 0 мин Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ 3 цаг 15 мин Онлайнаар 50 мянга орчим бизнес эрхлэгч ажиллаж, өдөрт 240 сая төгрөг эргэлдэж байна 3 цаг 29 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэнэ 3 цаг 42 мин Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна 4 цаг 12 мин “Эрдэнийн чагнуур” шагналын эзэд тодорлоо 4 цаг 13 мин Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд шинэтгэл хийх хэлэлцүүлэг болов 4 цаг 14 мин Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл гурван чиглэлээр дэд ажлын хэсэг байгуулна 4 цаг 14 мин Хан-Уул дүүргийн “Задгай”-д барилгын хөөсөнцөр шатаж, гал түймэр гарлаа 4 цаг 15 мин Ихэнх нутгаар салхи шуургатай, гал түймрийн аюултай нөхцөл бүрдэж байна 4 цаг 16 мин Цахилгаан хязгаарлах хуваарийг танилцууллаа 4 цаг 18 мин АНУ “Talon-A” дуунаас хурдан нисдэг аппаратыг амжилттай туршлаа 4 цаг 19 мин Грек “Kids Wallet” аппликейшнээр хүүхдүүдийн цахим хэрэглээг хянаж эхэллээ 4 цаг 20 мин Төв аймагт гал түймэр, ослын нийт 23 дуудлага бүртгэгджээ 4 цаг 22 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар утсаар ярив 4 цаг 23 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top