x

Сайд асан Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар найман асуудал хэлэлцэнэ. Үүнд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлууд багтсан юм. 

ХЭҮК-ын дарга  Ж.Бямбадорж эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол УИХ-ын гишүүн Б.Батзориг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө энэ сарын 3-ны өдөр өгсөн байна. Харин УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хувьд ЖДҮХС-гаас хууль зөрчиж хөнгөлөлттэй зээл олгосон хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж, хэрэг нь шүүхэд шилжээд байгаа билээ. 

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын албан тушаал хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлээд байгаа. 

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж,10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.

ХЭҮК-ийн даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан "Ж.Бямбадорж та Монгол түмэндээ уучлаарай гээд хэлчихсэн бол ахмад хүний хувьд, эр хүний хувьд сайхан байх байлаа. Боловсролтой, сайхан дүр эсгэсэн хүмүүсийг албан тушаал дээр тавьчихаар Монгол Улс хохироод байна. Дараа нь сэтгэлтэй, эрч хүчтэй, залуу хүн тавь. Нэг эмэгтэй бусдыг шоронд хийнэ гээд яриад сууж байсан. Дараа нь тэр хүнийг оруулж ирэх хэрэгтэй" гэв.

Гишүүд санал хэлж дууссаны дараа санал хураалтыг явуулснаар хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувийн саналаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

Мөн УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулав. 

Энэ үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Энэ хүн бол муу хүн биш. Эрх баригч нам нэг, нэг хүнээр туг тахихаа боль. Хэн нь ЖДҮ-дсэн, хэн нь 60 тэрбумдсан юм. Бүгд өргөдлөө өг л дөө. 49 ЖДҮ-чин өргөдлөө өгөөд сонгуульдаа шударга оролцоё гэж хүсч байна" гэв. 

Ийнхүү УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу гишүүнийг чөлөөлөх асуудалд нууцаар санал хураалт явуулаж нууц санал хураалтад 47 гишүүн санал өгсөн бөгөөд 27 нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөхийг дэмжив. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (64.119.20.57)
    Эрүүгий Хуулиа улс төржүүлэхээ зогсоо. . Мад өснө.газар баялаг дахин сэргэхгүй . 2 уулаа Өмч. . Өмчийг Субектээс хамаарч ялгахаа боль. . ХЭЗЭЭ Ч БИЕЛЭХГҮЙ.ШҮҮХ ХЭРЭГЛЭХГҮЙ ЯЛАА ХУУЛИАС АВ. . . ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ. . . 76 ҮХЭРҮҮД. . ЭНЭ ЯЛАА ХАС МАЛУУД АА.
    2020 оны 04 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 12 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 13 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 55 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 28 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 42 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 45 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 51 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 53 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 55 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 56 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 57 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 16 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 18 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 24 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 33 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 12 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 3 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 4 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top