x

Ерөнхийлөгч "Цар тахалтай холбогдуулан боловсруулж буй хуулийн төсөл" санал хүргүүлэв

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Тамгын газраас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулж буй нэг удаагийн хуулийн төсөлд санал хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүн төрөлхтөнд томоохон сорилтыг тулгаж буй шинэ төрлийн коронавируст (COVID-19) цар тахлын хүнд нөхцөл байдлын энэ үед Улсын Их Хурлаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулах тусгайлсан хууль гаргахаар ажиллаж байгааг талархан дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Улмаар нөхцөл байдал, учирч болох бүхий л эрсдлийг өргөн хүрээнд харсан, тулгамдаж буй асуудлуудыг бүрэн шийдвэрлэх ач холбогдол бүхий оновчтой хууль гаргах нь ард иргэдийн эрүүл мэнд болоод улс орны аюулгүй байдалд нэн чухал хэмээн үзэж, тухайн хуулийн төсөлд заавал тусгавал зохих зарим саналуудыг хүргүүлж буй юм.

1. 2020 оны төсөвт тодотгол хийж, “Хямралын эсрэг” тусгай зорилтот сан байгуулах асуудлыг тусгах.

Цар тахлын уршгаар экспортын орлого буурах, уул уурхайн орлого буурах, НӨАТ-ын орлого буурах, навигацийн орлого буурах, газрын тосноос олох орлого буурах зэргээр эдийн засгийн нөхцөл байдал эрс муудаж, цаашид дэлхий нийтийг хамарсан томоохон хямрал болох нь нэгэнт тодорхой болсон ийм үед улсын төсөвт тодотгол хийх замаар эрсдлийг даван туулах хөрөнгийг нэн даруй бүрдүүлэх, цар тахлын хүндрэлтэй үед хэрэгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилго бүхий “Хямралын эсрэг” тусгай зорилтот сан байгуулах зэрэг арга хэмжээг авч иргэдийнхээ ахуй амьдралын хүндрэл, аж ахуйн нэгж, компаниудын эрсдэл, дампуурлын эсрэг нэгдсэн бодлого, төлөвлөгөөгөөр ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна.

2. Улсын орлого болон хураагдсан барилга, байгууламж, эд хөрөнгөөс олсон орлогыг эмнэлэг барих, шаардлагатай эмнэлгийн тоног, төхөөрөмж худалдан авах ажиллагаанд зарцуулах асуудлыг тусгах.

3. Цар тахлын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, нэн хөнгөлөлттэй орон сууцны зээл олгох, тусламж, урамшууллын тусгай төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх асуудлыг тусгах.

4. Цар тахалтай тэмцэх ажилд хүчин зүтгэх хүний нөөцийг хангалттай хэмжээнд бэлтгэх, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг тусгах.

Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед улс орон даяар нийгмийн бүх салбарт төрийн үйлчилгээг гүйцэтгэж, урьдчилан сэргийлэх, эмчилж сувилах, дэг журмыг сахиулах, үр дагаврыг арилгах, соён гэгээрүүлэх, боловсрол, нийтлэг үйлчилгээг тасралтгүй хүргэх чухал хариуцлагатай үүргийг төрийн үйлчилгээний албан хаагчид хүлээн ажиллаж байна.

Тиймээс тэдгээр төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан орон сууцны нэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий /ипотек/ зээл олгох хөтөлбөрийг баталж, санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдвэрлэн хэрэгжүүлэх асуудлыг тусгах шаардлагатай юм.

Энэ нь цар тахлын болзошгүй эрсдлийн үед ажиллах хүний нөөцөө бэхжүүлэх, эдийн засгийн эргэлтийг тодорхой хэмжээнд дэмжих, барилгын салбарыг бүрэн дампуурахаас сэргийлэх зэрэг олон талын онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

5. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авахдаа хүүхэд, өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тогтмол авах шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмзэг бүлгийн иргэдийн нөхцөлийг хэвээр хадгалах, сайжруулах, үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах асуудлыг тусгах зэрэг саналуудыг холбогдох тооцоо, судалгаанд үндэслэн хүргүүлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 11 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 12 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 54 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 27 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 41 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 44 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 50 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 52 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 54 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 55 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 56 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 15 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 17 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 23 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 32 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 11 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 2 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 3 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top