x

М.Оюунчимэг: Асуудал байвал Төв банктайгаа ярилцаад ир, шийдээд өгье

Өргөдлийн байнгын хороо өчигдөрийн хуралдаанаараа банкууд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, иргэний хүсэлтийг ямар ч нотолгоо шаардахгүйгээр шийдвэрлэхээр болсон билээ. 

Энэ үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг: "Цар тахлын халдварын улмаас үүсч байгаа эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкнаас гаргасан хэрэглээний, ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байгаа болон иргэдэд ойлгомжгүй байдал үүсгэж хүндрэл учруулж байна. Бид ямар шийдвэр гаргаж байж нэг ойлголтоор иргэддээ хүрч үйлчлэх юм бэ гэдэг талаар нэгдсэн нэг ойлголт өгөх хэрэгтэй. 

Иргэдийн нийт зээлийн 90 хувь нь хэрэглээний, ипотекийн зээл байна. 

Шийдвэрийн талаар иргэд, байгууллагууд нэгдсэн ойлголтгүй байгаа учир мэдээллийг цэгцтэй, тодорхой болгох хэрэгтэй" гэлээ. 

Мөн тэрээр зээлээ төлж чадаагүй иргэдээс санал, хүсэлт ирснийг танилцуулаад, банкны захирлуудад хандан "Энэ хүнд үед та бүхэн эх орон ч байх хэрэгтэй, тэтгэврээрээ амьдардаг иргэд маш их байгаа. Хамтран зээлдэгч гээд данснаас нь шууд таталт хийхийн оронд, эхлээд сануулах эсвэл зургаан сараар зээлийн хойшлуул. Үүнд эрх зүйн асуудал байвал Төв банктайгаа ярилцаад, зохицуулалтаа хийгээд оруулаад ирвэл бид цаг алдалгүй шийдээд өгнө" гэв.

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахтай холбоотой иргэдэд үүсэж буй хүндрэл, ойлгомжгүй байдлыг арилгах зорилгоор Монголбанк нэгдсэн байдлаар дагаж мөрдөх журмыг гарган арилжааны банкуудаар мөрдүүлэх, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах хугацаанд тооцох хүүгийн төлбөрийг иргэдэд хэт дарамт учруулахгүй байхаар аргачлалыг боловсруулж тус журамд тусгах, ипотекийн зээлтэй иргэд арилжааны банкуудад зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргавал банкуудад хэт ачаалал үүсгэхгүй, иргэдэд хүндрэлгүй байхаар оновчтой зохион байгуулахыг үүрэг болголоо. 

Мөн шаардлагатай тохиолдолд хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах саналыг УИХ-д ирүүлэх зэргээр ажиллахыг чиглэл болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 22 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 23 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 5 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 38 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 52 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 55 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 1 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 3 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 5 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 6 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 8 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 26 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 28 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 34 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 43 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 22 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 13 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 14 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top