x

М.Энхсайхан: Шүүх хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулгыг дуудах ёстой

Өнөөдөр 15.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 буюу “улс орны Үндэсний аюлгүй байдлыг хорлон сүйтгэх” гэмт хэрэгт буруутган прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаан хаалттай горимоор хуралдаж, шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа Ерөнхий сайд асан М.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

М.Энхсайхан: Өнөөдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, прокурорын байгууллагаас бүрдүүлсэн хэргийн материалыг шүүхэд авч хэлэлцэхэд хангалттай, бүрэн бүтэн эсэх талаар хэлэлцлээ. Мөн шүүх хуралдааныг энэ сарын 23-нд товлолоо.

Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад манай өмгөөлөгчийн зүгээс намайг буруутгаж байгаа зарим асуудлыг тодруулахаар мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан. Миний хувьд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлснийхээ төлөө гэмт хэргийн яллагдагч болчихоод байна. Хэрвээ Тавантолгойн гэрээг хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж байгаа бол тухайн үед гэрээг УИХ-д өргөн барьсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, гэрээний төслийг хүлээж авсан УИХ-ын дарга асан М.Энхболдыг шүүхэд дуудах ёстой.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ гэрээг "Тавантолгойн ордыг гадныханд 100 жил үнэгүй өгөх гэсэн" гэж гүтгэсэн. Тэр хүнийг дуудаад, хаана "100 жилээр үнэгүй өгөх" тухай заалт байгааг тодруулж асуух хэрэгтэй байна.  Нэгэнт Үндэсний аюулгүй байдлыг хорлон сүйтгэсэн гэж үзэж байгаа бол ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга байсан А.Гансүхээс мэдүүлэг авах ёстой гэж бодож байна.

Хэрвээ гэрээг боловсруулахдаа бусдад давуу байдал үүсгэсэн гэж буруутгаж байгаа бол гэрээнд оролцсон талуудаас бас мэдүүлэг авч, баримт гаргуулах ёстой. Хамтарсан консерциумд оролцож байсан Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо”, мөн “Энержи ресурс”-аас ч гэсэн мэдүүлэг авах ёстой шүү дээ. Тэгж байж гэм буруутай эсэхийг баримтаар нотолно.

Энэ бүх хүсэлтийг тавьсан миний болон миний өмгөөлөгчийн зүгээс тавьсан. Шүүх энэ асуудлыг шүүх хуралдаанаараа ярья гээд энэ сарын 23-нд шүүх хурлыг товлолоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ф.Мерцийг Канцлераар томилов 48 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 52 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 56 мин Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 2 цаг 38 мин Баавар 2 цаг 45 мин П.Сайнзориг: Хотыг 14 хувааж тоглох гээгүй 2 цаг 55 мин Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ 3 цаг 10 мин Онлайнаар 50 мянга орчим бизнес эрхлэгч ажиллаж, өдөрт 240 сая төгрөг эргэлдэж байна 3 цаг 24 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэнэ 3 цаг 37 мин Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна 4 цаг 7 мин “Эрдэнийн чагнуур” шагналын эзэд тодорлоо 4 цаг 8 мин Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд шинэтгэл хийх хэлэлцүүлэг болов 4 цаг 8 мин Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл гурван чиглэлээр дэд ажлын хэсэг байгуулна 4 цаг 9 мин Хан-Уул дүүргийн “Задгай”-д барилгын хөөсөнцөр шатаж, гал түймэр гарлаа 4 цаг 10 мин Ихэнх нутгаар салхи шуургатай, гал түймрийн аюултай нөхцөл бүрдэж байна 4 цаг 11 мин Цахилгаан хязгаарлах хуваарийг танилцууллаа 4 цаг 13 мин АНУ “Talon-A” дуунаас хурдан нисдэг аппаратыг амжилттай туршлаа 4 цаг 14 мин Грек “Kids Wallet” аппликейшнээр хүүхдүүдийн цахим хэрэглээг хянаж эхэллээ 4 цаг 15 мин Төв аймагт гал түймэр, ослын нийт 23 дуудлага бүртгэгджээ 4 цаг 17 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар утсаар ярив 4 цаг 18 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top