x

АН: Шаардлага хүлээн аваагүйгээс үүсэх үр дагаврыг эрх баригчид хариуцна

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлж байна. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Цар тахлын үед аж ахуйн нэгж, байгууллагууд шар махтайгаа хатаж байна. Үүн дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Тариалан эрхлэлт, хөдөө аж ахуйг дэмжих 150 тэрбум төгрөгийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол тариаланчид бас хүнд байдал орж байна. Бид тайвширч болохгүй.

Засгийн газраас зарим амралтын газар, фитнесийн үйл ажиллагааг сэргээх талаар хэлэлцэж байна. Үүнийг сайтар бодолцох хэрэгтэй. Коронавирусийн халдварын тархалтын эсрэг багц хууль боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Ардчилсан намын зөвлөлд энэ асуудлыг танилцуулаагүй. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын дарга хүртэл хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Төрийн зарим нэг эрхийг Засгийн газарт шилжүүлэх тухай хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Үндсэн хуулиар УИХ-ын бүрэн эрхэд хамаарах зүйлийг Засгийн газарт хэн нэгэн шилжүүлэх тийм эрх байхгүй гэдгийг онцолмоор байна. 

Ардилсан намаас гадаадад байгаа иргэдэд 500 ам.долларын тэтгэмж олгох санаачлагыг гаргасан. Оросоос ирсэн 13 оюутнаас коронавирус илэрсэн нь гадаадад байгаа оюутнууд ямар эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байгааг харуулж байна" гэлээ.

Хүргүүлж буй шаардлагад: 

  • Эрүүл мэндийн зардлын төсвийг тусгайлан баталж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжих, уушиг амьсгалын замын эрүүл эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалтыг нэмэгдүүлэх

  • Гадаадад байгаа оюутнуудад яаралтай дэмжлэг үзүүлэх санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, 

  • Цар тахлын улмаас ажлын байраа алдсан иргэдэд сар бүр амьжиргааны доод түвшингээс багагүй хэмжээний санхүүгийн дэмжлэг төрөөс үзүүлэх 

  • Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэдийн үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэх

  • Үр ашиггүй зардал болон хөрөнгө оруулалтыг танах

  • УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх 5 багц 38 арга хэмжээ бүхий тогтоолын төсөлд Засгийн газар яаралтай санал дүгнэлтээ өгч УИХ-аар хэлэлцэх зэрэг долоон шаардлага багтаж байгаа аж. 

Шаардлага хүлээн аваагүйгээс үүсэх нийгэм эдийн засгийн сөрөг үр дагаврыг эрх баригчид хариуцна гэдгийг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ф.Мерцийг Канцлераар томилов 50 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 54 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 58 мин Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 2 цаг 40 мин Баавар 2 цаг 47 мин П.Сайнзориг: Хотыг 14 хувааж тоглох гээгүй 2 цаг 57 мин Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ 3 цаг 12 мин Онлайнаар 50 мянга орчим бизнес эрхлэгч ажиллаж, өдөрт 240 сая төгрөг эргэлдэж байна 3 цаг 26 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэнэ 3 цаг 39 мин Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна 4 цаг 9 мин “Эрдэнийн чагнуур” шагналын эзэд тодорлоо 4 цаг 10 мин Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд шинэтгэл хийх хэлэлцүүлэг болов 4 цаг 10 мин Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл гурван чиглэлээр дэд ажлын хэсэг байгуулна 4 цаг 11 мин Хан-Уул дүүргийн “Задгай”-д барилгын хөөсөнцөр шатаж, гал түймэр гарлаа 4 цаг 12 мин Ихэнх нутгаар салхи шуургатай, гал түймрийн аюултай нөхцөл бүрдэж байна 4 цаг 13 мин Цахилгаан хязгаарлах хуваарийг танилцууллаа 4 цаг 15 мин АНУ “Talon-A” дуунаас хурдан нисдэг аппаратыг амжилттай туршлаа 4 цаг 16 мин Грек “Kids Wallet” аппликейшнээр хүүхдүүдийн цахим хэрэглээг хянаж эхэллээ 4 цаг 17 мин Төв аймагт гал түймэр, ослын нийт 23 дуудлага бүртгэгджээ 4 цаг 19 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар утсаар ярив 4 цаг 20 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top