x

Гадаадад байгаа санхүүгийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр $500 олгох санал гаргав

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр гадаадад хүнд нөхцөлд байгаа Монгол улсын иргэдийн эрхийг хамгаалах тухай тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.

АН-ын дарга С.Эрдэнэ "Өнөөдөр улс оронд үүсээд байгаа цар тахлыг хязгаарлах, үр дүнтэй төрийн бодлогыг боловсруулах шаардлага байгаа. Зөвхөн цар тахалтай холбоотой төдийгүй, нийгэм, эдийн засгийн хүндрэлийн Засгийн газраас авах арга хэмжээ чухал болоод байна. Тиймээс АН-аас цар тахалтай холбоотой дөрөв дэх санал, тогтоолын төслөө УИХ, Засгийн газарт хүргүүлж байна. Гэвч эрх баригчид үл тоомсорлосон байдалтай байгаа" гэв. 

Цар тахлын улмаас олон улс орон хөл хорио тогтоох, хилээ хаах зэрэг арга хэмжээ авч байгаа. Одоогоор 34 улсад амьдарч буй 7624 иргэн эх орондоо ирэх хүсэлтийг Засгийн газар, УОК-т гаргаад байгаа юм. Үүнээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32,  оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй 89 иргэн байгаа аж. 

Иймд гадаадад байгаа иргэдээ төрөөс санхүүгээр дэмжих ёстой хэмээн үзэж уг тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлд гадаадад байгаа санхүүгийн бэрхшээлтэй иргэнд сард 500 ам.долларын дэмжлэг олгох асуудлыг тусгасан байна.

Гадаадад Монгол улсын 200 мянга орчим иргэн амьдарч байгаа. Үүнээс санхүүгийн дэмжлэг олгох шаардлагатай 50 мянга орчим иргэн байгаа хэмээн төсөл санаачлагч тооцжээ. Нэг иргэнд сард 500 ам.долларын тусламж олгоно гэж тооцвол 6 сарын хугацаанд нийт 417.2 тэрбум төгрөг шаардлагатай юм.

Шаардлагатай төсвийг хаанаас гаргах боломжтой талаар С.Эрдэнэ "Энэ оны төсөвт 3.1 их наядын хөрөнгө оруулалтын төсөв байгаа. Үүнийг цар тахлыг даван туулахад зарцуулах бүрэн боломжтой. Эх үүсвэр хангалттай байгаа" гэсэн юм.

Гадаад улсад хүнд нөхцөл байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийн бүрэн эхээр нь хүргэж байна.  

1. Короновирус цар тахлын улмаас  гадаад улсад хөл хорио болон олон улсын нислэг түр зогсоосонтой холбогдуулан хүнд нөхцөлд орсон Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

  1. Эх орондоо ирэх хүсэлт гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол улсын иргэн бүрд байр хоолны наад захын хэрэглээг хангахад зориулж 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн агаарын хил нээгдэж эх орондоо ирэх боломж нээгдэх хүртэл сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх,

  2. Монгол Улсын иргэний эрхийг хамгаалах түр журам боловсруулж хэрэгжүүлэх, 

  3. Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайд, консулын газрыг тухайн улсад хүнд нөхцөлд байгаа өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, өндөр настай, хүүхэд, оюутнууд, санхүүгийн бэрхшээлд орсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэнийг бүртгэх ажлыг зохион байгуулах,  

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Х.Нямбаатар/, энэ тогтоолын хэрэгжилтийн талаар Улсын Их хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/ нарт тус тус даалгасугай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • No ne (66.181.161.63)
    Bayrlala buteh um bol
    2020 оны 04 сарын 16 | Хариулах
  • Монгол (66.181.161.84)
    Чи нээрээ мунч хуцдаг халтар юмаа хаа байна тэр их мөнгө чинь байх ёстойг нь чи зальгиа биз дээ
    2020 оны 04 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 25 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 26 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 8 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 41 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 55 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 58 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 4 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 6 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 8 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 9 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 10 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 29 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 31 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 37 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 46 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 25 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 16 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 17 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top