x

Ц.Баатархүү: Намуудыг санхүүжилтээ ил тод болгох санал гаргаж байна

Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээлэл хийлээ.

Ц.Баатархүү: "Ардчиллын үзэл санаагаар тугаа хийж байгаа улс төрийн намуудад, Ардчилсан намд ардчиллын үйл хэргийг улам бэхжүүлэх үйлст хүчин зүтгэсэн байсан, өөрийнхөө залуу насаа зориулж байсан нөхдөдөө Ардчилсан намаас тусдаа гарч нам байгуулсан улс төрчдөд хандан 2020 оны сонгуульд хамтарч хүчээ нэгтгэж орох эв нэгдлийн, ялалтын уриалгыг хүргүүлж байна.

Ялалтын уриалга эв нэгдлийн уриалгын утга учир юу вэ гэхээр 1996 онд Ардчилсан нам анх удаа 76 жил Монголын төр Засгийг удирдаж байсан тухайн үеийн МАХН буюу одоогийн эрх баригч МАН-ыг ялж, ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлэх, хувийн өмчийг баталгаажуулах асуудлыг төрийн бодлогын хэмжээнд аваачих боломжууд бүрдэж байсан. Иймээс ардчиллын үйл хэргийг ямагт дэмждэг энэ намууд, намд байгаа улс төрчид, лидерүүдийг 2020 оны сонгуульд хамтарч орохыг саналыг хүргүүлж байна. Хамтарна гэдэг эвсэнэ гэсэн үг биш харин ардчилалтай нэгдэх гэсэн үг. Ялалтын төлөө хамтрах хүмүүст манай намын үүд хаалга нээлттэй гэж хэллээ. 

2016 оноос хойш Засгийн газар, төрийн түвшинд хэт олонх болсон хяналтгүй хоорондоо ЖДҮ, 60 тэрбумынхан гэж хуваагдаж амласан амлалтаа хэрэгжүүлэхгүй байгаа эрх баригч намын увайгүй үйлдлийг 2020 онд таслан зогсооё. Ардчиллын үйл хэрэг, ардчиллын ялалтыг дахин түгээн дэлгэрүүлье гэдэг уриалгыг хүргүүлж байна. 

Мөн улс төрийн намууд санхүүжилтийн асуудлаа ил тод болгох гэх саналыг хүргүүллээ. Улсын аудитын байгууллага нэг нэр дэвшигчээс гарах сонгуулийн зардлын хэмжээг гаргачихсан. Улс төрийн нам өөрийн дүрмээр хандив тогтоох хууль дүрэм бий. Сонгуульд зардал гарна гэдгийг аудитын байгууллага тогтоочихоод байхад бусад намууд энэ санхүүжилтийг хаанаас олж авч байгааг ил тод болгох хэрэгтэй. Нэр дэвшигчид 100 сая төгрөгийн санхүүжилтээ хаанаас босгосон гэдэг нь ил тод биш байна. Ардчилсан нам бол санхүүжилтийн тайлангаа шилэн болгосон. Энэ манлайллыг бий болгосон бөгөөд бусад намууд бас энэ жишгээр яваасай гэсэн санаачлагыг хүргүүлж байна. 

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тавдугаар сарын 17-нд эцэслэн тодорсоны дараа санхүүжилтийн тухай тодорхой мэдээлэл олон нийтэд ил тод болох болно" гэв. 

Мөн тэрээр Ардчиллын тугийг хамтдаа хамгаалъя, эв нэгдлээ хамгаалъя, ялалтын төлөө бүгдээрээ хамтдаа тэмцье гэсэн уриалгыг хүргүүлж байна гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 34 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 35 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 17 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 50 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 4 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 7 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 13 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 15 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 17 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 18 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 19 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 38 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 40 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 46 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 55 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 34 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 25 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 26 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top