x

Эсрэг тэсрэг байр суурь: ҮХНӨ тавдугаар сарын 25-наас хэрэгжинэ, хэрэгжихгүй

УИХ-ын дуулиан шуугиантай баталсан Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газартай холбоотой заалтыг 2020 оны 5 дугаар сарын 25-нд даган мөрдөнө хэмээн заасан нь ирэх сард У.Хүрэлсүхийн Засгийн газар ч огцорч магадгүй хэмжээнд асуудал дэгдэж байна. Энэ талаар хуульдчийн хэлсэн байр суурийг хүргэж байна.

Х.Нямбаатар: Тавдугаар сарын 25-нд багтахгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн зөрчил болохгүй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Хуульчид гэдэг хуульчид байх ёстой. Улс төрч хуульчид гэж байх ёсгүй. Хуульчийн мэргэжлийн ёс зүй тангараг өргөсөн хүмүүс улс төрийн өнцгөөр хуулийг гуйвуулж тайлбарлаж болохгүй. ҮХНӨ-д оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлд уг харилцааг зохицуулсан шинэ хууль хүчин төгөлдөр үйлчлэх хүртэл өмнөх хуулиар уг харилцааг зохицуулна гэсэн хуультай. Хаврын чуулганаар 10 гаруй органик хуулийг батлах үүрэг хүлээсэн.

Өнөөдөр Засгийн газар Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар бэлдэн ажиллаж байна. Магадгүй ирэх тавдугаар сарын 25-нд багтахгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн зөрчил болохгүй. 1992 оны Үндсэн хууль нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан. Үндсэн хуульдаа 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн.

Органик хуулиуд нь 1993,1994,1995,1997 1998,1999 онуудад үйлчилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, дагаж мөрдөх журмын хуулиар ийм харилцааг зохицуулдаг. Жишээ нь 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилсэн Үндсэн хуульд Монгол Улс засаг захиргаа нэгжийн хувьд аймаг нийслэл сум дүүрэг баг хороонд хуваагдана гэсэн боловч органик хууль нь 1993 онд батлагдаж Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хууль батлагдсанаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

Ч.ӨнөрбаярЗасгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, Ерөнхий сайдад хүргүүлнэ

Хуульч Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн онд баталсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Ерөнхийлөгч уг эхийг ёсчилсон. Энэ хууль хүчин төгөлдөр болоод 4,5 сар болчихсон. Энэ хугацаанд Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтөд бусад хууль тогтоомжийг нийцүүлэх хангалттай хугацаа байсан гэж харж байгаа. Тавдугаар сарын 25-ны өдөр бол дагаж мөрдөх хугацаа. Үндсэн хуулийг дагаж мөрдөнө гэдэг шууд хэрэгжүүлж эхэлнэ гэсэн үг.

Би Үндсэн хуулийн чадамжтай байх эсэхийг хуульч хүнийхээ хувьд ярьж байгаа. Судлаачдын байр суурь янз бүр байж болно. Гэхдээ албан ёсны биш. Харин төрийн байр суурь нэг л байх ёстой. Төрийн мэдээлэл дээр ҮХНӨ-ийн дагаж мөрдөх хугацааг тавдугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө гэж заасан.

Хэрвээ Үндсэн хуулийг дагаж мөрдөхөд шаардлагатай хуулиудыг боловсруулж амжихгүй байсан юм бол дагаж мөрдөх журмын тухай хуульдаа анхнаасаа тусгахгүй яасан юм бэ. ҮХНӨ-д бусад хууль тогтоомжийг нийцүүлэх тухай ойлголт. Тавдугаар сарын 25-наас өмнө эдгээр хуулийг хийж өргөн барьсан байх ёстой. Иймд би Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулаад Ерөнхий сайдын ажлын албанд хүргүүлэхээр болсноо мэдэгдэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 34 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 35 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 17 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 50 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 4 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 7 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 13 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 15 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 17 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 18 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 19 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 38 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 40 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 46 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 55 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 34 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 25 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 26 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top