x

ЖДҮ-гээ ярьсан бол жинхэнэ “Бүрэн зураглал” болох байв

Монголын телевизүүдийн толгой контентуудын нэг нь яахын аргагүй “Ийгл”-ийн “Бүрэн зураглал” байдаг юм. “Мандухай цэцэн хатан” киногоор хийсэн “Бүрэн зураглал” одоо ч үзэгчдийн дунд яригддаг. Мэргэжлийнхэн үнэлсэн, үзэгчид таашаасан, судлаачид үгээ хэлсэн. Бараг л судалгааны хэрэглэгдэхүүн, түүхийн баримтат товчоон гэдэг.

“Бүрэн зураглал” гурван жилийн өмнө улс төр рүү хазайж тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан М.Энхболдыг оролцуулж байв. Гэхдээ М.Энхболдын гэх тэр нэвтрүүлэгт маш олон ховор зочин уригдаж бизнес эдийн засаг, хууль эрх зүй, урлаг соёлын талаар ярьсан. Товчоор хэлэхэд тэр нэвтрүүлэгт оролцогсдын үгэнд Монголын төр будаа идмээр олон санаа байсан юм. Тэр утгаараа бас л үзүүштэй нэвтрүүлэг болж үлдсэн.

Харин хэдхээн хоногийн өмнө манай УИХ-ын дарга Г.Занданшатарын “Бүрэн зураглал” хэдэн өдрийн турш хоймор эзлэв. Ерөнхийлөгчөөс эхлээд сүм хийдийн тэргүүнүүд хүртэлх зочид тэр нэвтрүүлэгт уригджээ. Тэр дотор Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга гээд сонирхол татсан зочид бас байв. Бас АТГ-т шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжсэн экс Ерөнхий сайд улсын ирээдүйг өөрийнхөө өнгөрсөнтэй ярьж суусан. Нэг үгээр, манай УИХ-ын даргын нэвтрүүлэгт яллагч, яллагдагч хоёр оролцоод сууж байв.

Хамгийн гол хэлэх гээд байгаа зүйл гэвэл манай УИХ-ын дарга Г.Занданшатарын “Бүрэн зураглал”-ыг үзээд юу хэлэх гээд байгааг нь, энэ нэвтрүүлгийг “алж” орсны бодлогыг ойлгож чадсангүй. Манийхаас арай өндөр “антенн”-тай үзэгчдэд зориулсан байж мэднэ л дээ. Гэхдээ л түмэнд ойлгогдох төрийн хүний бодлогыг тэндээс олоогүй. Үнэнээ л хэлье. Манай УИХ-ын дарга “Бүрэн зураглал”-даа бүх сэдвийг багтаах гээд төөрөөд давхичихав уу гэж л ойлгосон.

Тавилт нь танил. Бярдсан. Зодсон. Гоёсон. Хийц сайтай. Тийм нэг нэвтрүүлэг болжээ.

Магадгүй, манай УИХ-ын дарга Г.Занданшатар гэдэг хүнийг Монголын улс төрд товойлгох, удахгүй болох УИХ-ын сонгуульд нэмэр өгөх, удирдаж байгаа УИХ-ынх нь унасан нэрийг босгох гээд олон санаа зорилго энэ нэвтрүүлгийн цаана байсныг үгүйсгэхгүй. Мань эр ч тиймэрхүү хүлээлттэй маягтай, тун чиг сэтгэл хангалуун зураглаж сууна лээ. Ингэж л харагдсан.

Гэтэл дээр дурдсан Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын “Бүрэн зураглал” ийм зорилготой ч агуулга нь том байсан юм. Ялгаа нь энэ. Бас манай УИХ-ын дарга Г.Занданшатар “Бүрэн зураглал”-даа хорвоогийн бүх сэдвийг багтаасан ч хамгийн чухал нэгийг мартсан байна лээ.

Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын дарга байхаас эхлээд УИХ-ын дарга болсных нь дараа, өнөөг хүртэл өндрөөсөө буугаагүй байгаа нэг том сэдэв бий. Тэр бол өөрийнх нь даргалдаг УИХ-ын талаас дээш хувь нь нэр холбогддог ЖДҮ-гийн хэрэг юм.

Энэ хэргийн талаар хамгийн сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хаврын чуулганы нээлт дээр “...УИХ-ын хаврын чуулганы өмнөхөн дөрөвдүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хожимдсон ч гэсэн чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. Тэрээр “Эрх мэдлээ урвуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, хууль бус захирамж гаргасан…”  гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгааг бүгд мэднэ.

УИХ-ын гишүүн, сайд асан Б.Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзан шалгуулах шаардлагыг хаврын чуулганы нээлтийн үеэр энэ танхимд олноор сууж байгаа гишүүдэд хандан хэлье. Энэ бол шударга ёсыг сахиулах хууль баталдаг танхим. Шударга ёс эндээс эх авч байх ёстой. Та бүхэн иргэдэд шударга байх амлалт өгч сонгогдсон, хууль сахих тангараг өргөсөн учраас шударга ёсыг өөрсдөөсөө хожимдсон ч гэсэн хэрэгжүүлж, ард иргэд, сонгогчдод итгэл найдвар, үлгэр дуурайл болох ёстой гэдгийг энэ индэр дээрээс хэлье” гэв.

Энэ асуудалд манай УИХ-ын дарга Г.Занданшатарын нэр ч дуулддаг. Зургаа ч бил үү, хэд ч билээ компанид зээл авч өгөхөөр ярьсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Ойр дотныхон нь өмөөрөх болохоороо “...Тэр үед дарга маань УИХ-ын дарга биш ЗГХЭГ-ын дарга байсан” гэдэг юм. Тэр тайлбарыг сөргөвөл манай УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчийн хэлснээр “...Иргэдэд шударга байх амлалт өгч сонгогдсон, хууль сахих тангараг өргөсөн учраас шударга ёсыг өөрсдөөсөө хожимдсон ч гэсэн хэрэгжүүлж, ард иргэд, сонгогчдод итгэл найдвар, үлгэр дуурайл болох ёстой” байтал ЗГХЭГ-ын даргаас дэвшээд УИХ-ын дарга болсон нь бас л ойлгомжгүй үсрэлт болж харагдана.

Ингэж аль ч утгаараа манай УИХ-ын дарга Г.Занданшатарт ЖДҮ-гийн хэрэг хамаатайгийн цаагуур хамаатай болж байгаа юм.

Харамсалтай нь манай УИХ-ын дарга энэ сэдвийг алгасчээ. Зүй нь тэрээр УИХ-ынхаа 40 биш гэхэд 20 гишүүн суулгаж байгаад ЖДҮ-гээ ярьж, ядаад “...Уучлаарай” гэсэн бол “Бүрэн зураглал” нь бүтэн болох байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 33 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 34 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 16 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 49 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 3 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 6 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 12 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 14 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 16 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 18 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 19 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 37 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 39 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 46 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 54 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 34 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 24 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 25 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top