x

Ч.Содномцэрэн: УИХ-аас шийдвэр гарах хүртэл сонгуулийн бэлтгэл ажлыг хийнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-ны гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан СЕХ-ны гишүүдэд үүрэг даалгавар өгчээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:  

-УИХ-аас ээлжит сонгуулийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс товлон зарласан. Энэ дагуу СЕХ 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын ханган ажиллаж байна. Бэлтгэл ажлын дийлэнхийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Хоёрдугаар сарын 1-нээс хойш явагдаж байгаа сургалтыг бүгдийг нь цахим хэлбэрт шилжүүлсэн. Түүнээс гадна УОК-оос өгсөн чиглэлийн дагуу нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр явуулсан. 

Цаашид сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарын сургалтыг мөн цахим хэлбэрээр явуулахаар болоод байгаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад СЕХ болон түүний гишүүдэд тодорхой үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, Болзошгүй байдлын төлөвлөгөөг яаралтай хэлэлцэн батлах, эрсдэлтэй үед хэрхэн ажиллаж сонгогчдын саналыг авах тухай саналаа хүргүүлэх, санал авах байрны тоог нэмэгдүүлэхийг судлах, сонгогчдыг аль болох олноор нь цуглуулахгүй байх, сурталчилгааг хэрхэн явуулах зэрэг саналаа эрх бүхий байгууллагуудад хүргүүлэх үүрэг өглөө. 

Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. СЕХ бол хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллага. Хуулиар сонгууль зохион байгуулах үүрэг хүлээсэн. Бид эрх бүхий байгууллагаас шийдвэр гартал сонгуулийн бэлтгэл ажлыг хийнэ. Хоёрдугаарт, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Онц байдлын тухай хуулиадад сонгууль хойшлуулахтай холбоотой заалтууд байдаг. 

Эрх бүхий байгууллагууд сонгууль хойшлуулах, зогсоох шийдвэр гаргавал СЕХ тэрхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Сонгуулийн төсөв нэмэгдэхгүй. Харин Болзошгүй ажлын зардал нэмэгдэнэ. Өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилбэл цаашид намууд, нэр дэвшигчид юу анхаарах вэ гэдэг дээр зөвлөмж хүргүүлнэ. 

-Энэ байдал үргэлжилбэл сонгуулийн цахимаар явуулах боломж бий юу? 

-Бид 2012 оноос хойш сонгуулийн цахимаар явуулах боломжийг судалж байна. Аюулгүй байдал, сонгогчийн саналын нууцлалтай холбоотойгоор гадны улс орнууд цахим сонгуулийг хэрэгжүүлдэггүй байсан юм байна. Бид Эстони улсын туршлагыг судалж байсан. Цахимаар явуулахад мөн тусдаа зардал гарна. 

-Ерөнхийлөгч сонгуулийн хойшлуулах саналтай байгаа. Уулзалтын үеэр энэ саналаа илэрхийлсэн үү? Та бүхэн ямар саналтай байгаа вэ?

-Хэрэв хууль тогтоох дээд байгууллага сонгууль хойшлуулах шийдвэр гаргавал түүнийг дагана. Сонгуулийн тухай хуулиар сонгуулийг товлон зарласны дараа УИХ сонгуулийг зогсоож болно гэсэн заалт байдаг. Товлон зарлахаас өмнө хойшлуулж болно. 

-Үндэсний аудитын газарт нам, эвслүүд 19 мөрийн хөтөлбөр өгснөөс 12 нь шаардлага хангаагүй. Тэдгээр нам, эвслүүд сонгуульд оролцох боломжой юу? 

-СЕХ-нд ҮАГ-аас намуудын мөрийн хөтөлбөр ирээгүй байна. Ирснийх нь дараа ярих асуудал. 

-Ирц хүрэхгүй байх магадлал бий юү?

-УИХ-ын сонгууль түүхэндээ ирц хүрээгүй тохиолдол байгаагүй. 2016 оны сонгууль 70 хувийн ирцтэй байсан. Хэрвээ Их хурал сонгууль хойшлуулах шийдвэр гаргахгүй бол ариутгал, халдваргүйжүүлэлтээ сайн хийгээд сонгуулиа зохион байгуулна. Дэлхий дахинд парламентын сонгуулиа хойшлуулсан дөрөв, таван улс байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 33 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 34 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 16 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 49 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 3 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 6 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 12 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 14 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 16 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 17 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 18 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 37 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 39 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 45 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 54 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 33 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 24 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 25 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top