x

Коронавируст халдварын үед эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (СОVID-19)-ын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Халдварын улмаас үйл ажиллагаа нь саатаж буй хувийн хэвшлийн ажил олгогч, ажилтны татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хөнгөвчлөх, ажил олгогчийг санхүүгээр дэмжих, алданги, торгуулиас чөлөөлж, бизнес эрхлэгчид ажилтнаа цалинжуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд нь төрөөс дэмжих шаардлага үүссэн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганд танилцуулав.

Уг хуулийн төсөлд иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлд хамаарах 14 ажлыг тодорхойлсон байна.

Тухайлбал энэ сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл иргэдийн цалин хөлснөөс ХХОАТ авахгүй ч улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагч үүнд хамаарахгүй гэдгийг цохон тэмдэглэв. Мөн төрийн болон орон нутгийг өмчит аж ахуйн нэгж, тендерт ялж, улсаас мөнгөө аван ажиллаж байгаа компаниудыг энэ хөнгөлөлтөд хамруулахгүй. Уг заалтын дагуу 526 мянган иргэн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх ажээ.

Харин хувиараа нийгмийн даатгал төлдөг иргэдэд Ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгохоос гадна хүүхдийн мөнгийг 10 мянгаар нэмэхээр тусгасан. Шинэ коронавирус тархахаас сэргийлэх зорилгоор үйл ажиллагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийн ажилтанд сар бүр 200 мянган төгрөг олгох юм. Жилийн борлуулах орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжийг 6 сарын хугацаанд орлогын татвараас чөлөөлөх заалт тусгасан бөгөөд энэ хөнгөлөлтөд 105 мянган аж ахуйн нэгж хамрагдана. Түрээсээ багасгасан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг мөн чөлөөлөхөөр тусгажээ. Үүнд зах, худалдааны төв, үйлдвэр үйлчилгээний газраас гадна хувийн сургууль цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний байр хамаарах юм.

Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. “COVID-19”-өөс сэргийлэх үүднээс УИХ-ын гишүүд Төрийн ордны таван танхимаас цахимаар холбогдон хуралдаж байгаа тул гишүүд гар өргөж, саналаа өгсөн юм. Тогтоолын төсөлтэй хамт Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай зэрэг 8 хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлээд буй юм.

Тодруулбал, коронавирусний оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг тусгаад буй юм.

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Засгийн газраас хэрэгжүүлэх “Ноолуур” хөтөлбөрийн 300 тэрбум ам.долларын эх үүсвэрийг хаанаас гаргах, тариалан эрхлэгчдийг хэрхэн дэмжих талаар тодруулав.

“Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 300 тэрбум төгрөгийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Ажлын байрыг хадгалах, хүн амын хүнсний нөөцийг нэмэх зорилгоор хаврын тариалалтыг бодлогын зээлээр дэмжих асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлэхээр төлөвлөж буйг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 41 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 42 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 24 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 57 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 11 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 14 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 20 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 22 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 24 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 25 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 26 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 45 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 47 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 53 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 2 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 41 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 32 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 33 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top