x

Үр тарианы үйлдвэрлэлийн гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн барив

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат, С.Бямбацогт нарын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг өнөөдөр (2020.04.07) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.

Уг тогтоолын төсөлд үр тариа, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногооны үрийн үйлдвэрлэл, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татварын хувь хэмжээг “0” болгох, үр тариа, тэжээлийн ургамал, хүнсний ногооны үрийн үндэсний код батлахыг Засгийн газарт даалгах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Эрдэм шинжилгээний байгууллагаас хийсэн тариалангийн талбайн хөрсний төлөв байдлын шинжилгээгээр тариалангийн нийт талбайн 60 гаруй хувийн үржил шимийн агууламж нь дундаас бага хэмжээнд хүрч, элэгдэлд орсон. Жил бүрийн ургацын хэмжээ, чанар буурч, хүнсний ногоо тарих, арчлах, хураах, сортлох технологийн ажлуудын 60 гаруй хувийг гар аргаар гүйцэтгэдэг байна.

Хүнсний ногооны гол нэр төрлийн ногооны үрээс шар лууван, шар манжин, хүрэн манжингийн үрийн ихэнх хувийг, байцааны үрийн 40, сонгины үрийн 5, сармисны үрийн 30, ил талбайн хэмх, лоолийн 40 хувийг манай улс дотооддоо үйлдвэрлэдэг. Хүнсний ногооны үрийн хэрэгцээний тодорхой хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа ч бусад улсаас чанартай үрийг импортлох зайлшгүй шаардлага үүссэн байна.

Улсын хэмжээнд улаанбуудайн үр жилд 3000 тоннын хэрэгцээтэй байдаг ч дотоодын үйлдвэрлэлээр 300 тонн буюу 10 орчим хувийг хангаж, 90 хувийг импортоор авдаг. Тэжээлийн ургамлын үрийг манай улс үйлдвэрлэдэггүй.

Эдгээр шалтгаан нөхцөлөөс үүдэн техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, хөрсийг бордох, нөхөн сэргээх, талбайн хог ургамал, хортон шавжтай технологийн дагуу тэмцэх арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зэргээр хүнсний ногоо, үр тарианы үйлдвэрлэлтэй холбоотой дотоодын зах зээлийг хамгаалах асуудлыг шийдвэрлэх зорилгоор тогтоолын төслийг боловсруулжээ.  

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 41 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 42 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 24 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 57 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 11 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 14 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 20 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 22 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 24 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 25 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 26 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 45 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 47 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 53 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 2 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 41 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 32 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 33 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top