x

Цахимаар хуралдах чуулганы дэгийг УИХ-аар хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. 

Онц байдал, дайны болон дайн бүхий байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцлөлд УИХ цахим хуралдаан хийж байх, цахим хуралдааныг ямар дэгээр явуулж байхыг энэхүү хуулийн өөрчлөлтөөр зохицуулахаар тусгажээ.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д. Лүндээжанцан: Онцгой нөхцөл байдалд байгаа учраас УИХ цахимаар хуралдаж байна. Олон улсын хөл хориот өвчин гэдгийг ДЭМБ-гаас гаргадаг. Энэ цар тахал дээрх ангилалд орсон байгаа. 

Хүрэлсэн ирсэн гэдэг нэр томъёог Үндсэн хуулийнхаар оруулсан. Үндсэн хуулийн нэр томъёогоор явахаас өөр арга алга. Өөрөө оролцож байгаагаа илэрхийлж байгааг хүрэлцэн ирсэн гэж ойлгоё гэж байгаа юм. Золгүй нөхцөл байдал үүсээд, парламентын гишүүд олноороо хөл хорионд орж, эмнэлэгт эмчлүүлж байгаа тохиолдолд хүрэлсэн ирсэн гэдэг нэр томъёог ашиглахаас өөр аргагүй юм" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн М.Энхболд: Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед яаж хуралдах вэ гэдэг дэгээ ярилцаж байна. Гамшгийн тухай хуульд өдөр тутмын, өндөржүүлсэн, бүх нийтийн бэлэн байдал гэдэг гурван зэрэг байгаа. Хэн зарлахыг хуульд заасан байгаа. Засгийн газар, УОК-оос гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Халдварт өвчин тархсан үед онлайн байдлаар хуралдах гэж байна. Байнгын, олон талтай ашиглаж болох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байх. 

Таван танхимаас заавал гараар санал өгнө гээд байх юм. Гэтэл өнөөдөр технологийн дэвшил ашиглаад хэдэн ч хүн цахимаар хуралдаж болж байна. Харин хаалттай горимоор хуралдах бол ярилцах нь зүйтэй байх. Цуглаж чадахгүй үед яаж асуудлаа хурдан хугацаанд шийдэж чадах вэ гэдгийг л хамгийн эхэнд ярилцах нь чухал байна. Гэтэл чуулган нээлтээ хийчихээд асуудлаа хэлэлцэж чадахгүй, нэг газрын дарга нь орж ирээд гишүүд таван танхимаас гар өргөн санал хураалтад оролцоно гээд сууж байх юм" гэв. 

Ийнхүү гишүүд санал хэлж, асуулт хариулт явагдсаны дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэхээс санал хураалт явуулж 12 гишүүн оролцсоноос 10 нь дэмжлээ.

Цахимаар хуралдах чуулганы хуралдааны дэгийг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 53 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 55 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 36 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 6 цаг 10 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 24 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 26 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 32 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 34 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 37 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 38 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 39 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 57 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 59 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 6 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 14 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 54 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 44 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 45 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top