x

Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийг яаралтай хэлэлцэх шаардлагатай

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан билээ.

Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулахаар тусгажээ.

Ингэснээр орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, татвар төлөгчдийн бааз нэмэгдсэнээр эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл байдал бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй байх боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж онцолж байсан. 

Тэрээр өнөөдөр уг хуулийг яаралтай хэлэлцэж, батлах ёстойг дахин сануулж Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр чуулганы нээлт дээр миний санаачилсан НӨАТ-ыг буулгах хуулийн төслийг дэмжиж үг хэлсэн. Та бүхэн харсан байх. Эдийн засгийн хүндрэлтэй, орлого буурсан байна. ЖДҮ, ААН-үүд хаагдаж, ажилчиддаа цалин тавих чадамж буурч цомхтгож байна. Энэ үед НӨАТ-ыг буулгах нь хамгийн чухал. Иргэдэд нэн тааламжтай хуулийг яаралтай батлах хэрэгтэй байна. Татварыг 5 хувь болгох зайлшгүй шаардлага тулгарч байна. 

НӨАТ-ыг 10 хувь өнгөрсөн хугацаанд эдийн засаг, санхүүгийн байдалд үр дүнгээ өгсөн. Энэ татвар нь орлогыг бүртгэх үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэж байна.

Өнөөдөр жирийн иргэн хүн дэлгүүрээс 100 мянган төгрөгийн хүнс авахад 110 мянган төгрөгийг төлж байгаа. Энэ нь орлого буурсан иргэдэд маш хүнд тусч байна. Энэ хууль хэрэгжсэнээр ялангуяа алслагдмал бүс нутагт өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүн худалдан авдаг иргэдэд маш чухал хууль болно" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (88.84.13.118)
    ter 100 dotoroo huraamj ni orson bh estoi bizdee estoi shulaachid umaa.gadaadad bol buun shuguian bndoo yahaaraa bi dotoroo toozoolood 100d bagtaaj umaa avlaa gej bodie getel kass deer ochihoor iim iluu mungu garna gedeg shal teneg bas buruu.
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    Сугалаа гэх луйвараа одоо шууд больж ядаж 5 хувиа буцааж авдаг байЯ Их л мөнгө идлээ Одоо цадаж ханах хэрэгтэй
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
  • Иргэн (202.72.242.139)
    Нөат нэртэй дээрэм дээр нь хүн цалинжцулж сугалаа явуулсан нэртэй хамаатангууд хувааж авдаг систем энийг болих хэрэгтэй
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 12 цаг 29 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 12 цаг 31 мин “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 16 цаг 1 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 16 цаг 3 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 16 цаг 3 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 16 цаг 6 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 16 цаг 8 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 16 цаг 9 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 16 цаг 46 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 16 цаг 47 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 16 цаг 49 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 16 цаг 50 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 16 цаг 51 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 16 цаг 52 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 16 цаг 53 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 16 цаг 55 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 16 цаг 56 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 18 цаг 30 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 18 цаг 34 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 18 цаг 38 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top