x

С.Батбаатар: Эдийн засгийг дэмжих 11 арга хэмжээний төслийг УИХ батална

УИХ-ын хаврын чуулганаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах томоохон 15 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн шинэ коронавирусийн цар тахлын үед эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль, тогтоожийг батлах аж. 

Энэ талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар: “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд УИХ, Засгийн газраас цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай байна. Үүнтэй холбоотой хэчнээн ч хууль, тогтоолын төсөл өргөн барьж хэлэлцэхийг тааж мэдэх аргагүй. Ерөнхийдөө хаврын чуулган маш ачаалалтай болно” гэлээ.

Маргааш 10 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх юм. Уг хуулийн төслөөр УИХ-ын чуулганы хуралдааныг цахим горимоор хуралдуулах тусгай зохицуулалтыг оруулна гэв.

Тэрээр үргэлжлүүлэн Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинэ коронавируст халдвараас иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байр хадгалах, эдийн засгийн идэвхжүүлэх багц арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.

Тогтоолын төслийг дагалдаж 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

С.Батбаатар: “Засгийн газрын долоон багц арга хэмжээ гэж олон нийт ярьж байгаа ч 11 багц арга хэмжээ байгаа юм. ХХОАТ, НДШ, НӨАТ чөлөөлөх зэргээс гадна Эрдэнэс таван толгой компанийн хувьцааны ногдол ашгийг тавдугаар сард багтаан иргэдэд бүрэн олгох асуудал багтаж байна.

Мөн компанийн ашиг, алдагдлыг тодорхой хугацаагаар шилжүүлэх, ХХААХҮЯ дээр байгаа тоног төхөөрөмжийг тариалан эрхлэгчдэд 50 хувийн хөнгөлөлттэй худалдах зэрэг 11 багц арга хэмжээг тусгасан нүсэр тогтоомжийг батлахаар төлөвлөсөн байна” хэмээв. 

Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа маргааш 15.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх Засгийн газрын багц арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 53 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 54 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 36 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 6 цаг 9 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 23 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 26 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 32 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 34 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 36 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 37 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 38 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 57 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 59 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 5 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 14 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 53 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 44 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 45 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top