x

С.Бямбацогт: Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн явуулахад эрх зүйн зөрчил гарахгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

-УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уу?

-Өнөөдөр Засгийн газар, УОК сайн ажиллаж байна. Монгол Улсад аюултай нөхцөл байдал үүсээгүй байна. Тийм учраас сонгууль товлосон хугацаандаа явагдах байх. Бид Европын орнууд шиг, АНУ шиг коронавирусийг хяналтаас алдчихаагүй байгаа. Манай Улсад илэрсэн тохиолдлууд нь бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн, хяналтад байгаа учраас сонгуулийг нэн даруй хойшлуулах ёстой гэх асуудлыг ярихад эрт байна.

-Байгалийн баялаг төрийн, нийтийн өмч гэсэн заалт Үндсэн хуульд тусгасан. Энэ заалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

-Бид Үндэсний баялгийн тухай хууль батална. Ирээдүй хойч үедээ байгалийн баялгийг яаж өвлүүлэн үлдээх вэ гэдгийг энэ хуульдаа тусгана. Төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын тайланг хаврын чуулганаар заавал хэлэлцэх ёстой. Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан. Үүнтэй холбоотойгоор зайлшгүй батлах ёстой хэд хэдэн хууль байгаа.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хууль, Шүүхийн тухай хууль гэх мэт зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой хуулиуд байна. 1992 онд шинэ Үндсэн хууль баталсны дараа бүх хуулиа тэр хуульд нийцүүлж байсан. Түүн шиг УИХ-ын тухай хууль, түүний дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг яаралтай Үндсэн хуульд нийцүүлэх бол удахгүй болох ээлжит сонгуулийн дараа шинээр бүрэлдэх УИХ, Засгийн газар маань Үндсэн хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болчихоод байна.

Тиймээс энэ хаврын чуулганаар нэн тэргүүнд УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах ёстой. Түүний араас Ерөнхийлөгчийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Аудитын тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх ажлыг хийх байх.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхлэхээр Засгийн газар огцрох уу?

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Журмын тухай хуульд юу гэж заасан бэ гэхээр хуучин хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлж дуусах хүртэлх хугацаанд хуучин хуулийг дагаж мөрдөнө гэж заасан байгаа. Тийм учраас одоогийн Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн явуулахад эрх зүйн зөрчил гарахгүй.

-Хаврын чуулган хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Дөрөвдүгээр сарын 06-нд УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийгээд хамгийн цаад талын хугацаа нь тавдугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх болов уу. Хаврын чуулган энэ удаа 40-45 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Тиймээс энэ богино хугацаанд түрүүн хэлсэн хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлэхээс гадна Хөгжлийн бодлогын тухай хуулиудыг батлуулах чиглэлээр манай байнгын хороо идэвхтэй ажиллана. УИХ, Засгийн газрын тухай хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлэхгүй бол сонгуулийн дараа шинээр бүрэлдэх УИХ, Засгийн газар ажиллах эрх зүйн чадамжгүй болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 9 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 10 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 52 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 6 цаг 25 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 39 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 42 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 48 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 50 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 52 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 54 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 55 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 13 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 15 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 22 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 30 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 10 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 0 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 1 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top