x

Эрүүгийн хуулийн шинэ заалтаар хэвлэл мэдээллийн эсрэг анхны гомдлыг "Страто" компани гаргав

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аас энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан нь хоёрдугаар сарын 23-наас хэрэгжиж эхлээд байна. Тус хуульд илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол хариуцлага хүлээлгэх тухай заалт багтсан. Өмнө нь Зөрчлийн хуулийн 6.21 буюу гүтгэх заалтын дагуу энэ асуудлыг шийдвэрлэж байсан бөгөөд тухайн заалт нь мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээх үндсэн үйл ажиллагаа бүхий хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд зөвхөн хамаарах заалт байсан юм. Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эл асуудлыг зөвхөн хэвлэл мэдээлэлд хамаатуулан авч үзэхээс татгалзсаны зэрэгцээ илт худал мэдээллийг тараасан хэнд ч хариуцлага тооцдог байхаар хуульчилсан.

Тэгвэл Эрүүгийн хуулийн шинэ заалт болох “13.14 худал мэдээлэл тараах” заалт хэрэгжиж эхэлснээс хойш анхны гомдлыг уул уурхайн “Страто” компани  тус компанийн хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар сурвалжлан мэдээлсэн zindaa.mn сайтын эсрэг “илт худал мэдээлэл түгээсэн” хэмээн Чингэлтэй дүүргийн цагдаад мэдүүлсэн байна.

Энэхүү гомдлыг хэрхэн хянан шийдвэрлэх вэ гэдэг нь Эрүүгийн хуулийн “13.14  Худал мэдээлэл тараах” заалтыг бүх түвшинд нэг мөр ойлгох, зөв хэрэглэх жишиг тогтоох анхны тохиолдол боллоо.

Ийм тохиолдолд сэтгүүлчид, редакциуд хэрхэн ажиллах, эрх ашгаа хэрхэн хамгаалах талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчийнхээ хувьд, мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүнийхээ хувьд хувийн цахим хаягтаа дараах зөвлөмжийг нийтэлжээ.

Тэрбээр “гомдол гаргагч “Страто” ХХК нь мэдээ, ярилцлагуудыг илт худал мэдээлэл гэдгийг өөрөө нотлох үүрэгтэй. Харин дээрх мэдээ, ярилцлагууд нь нийтэд ил мэдээлэл бөгөөд мөн эх сурвалж нь ил мэдээлэл учраас редакцийн зүгээс үүнийг дахин шалгах, илт худал эсэхийг нотлох үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагад гомдол гаргагч “Страто” ХХК өөрийн гомдолд дурьдсан мэдээ, ярилцлагыг илт худал гэдгийг нотлоогүй, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй нөхцөлд редакцид ашигтайгаар шийдвэрлэх буюу эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй.

Цаашид сэтгүүлчид, редакциуд маань Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн аливаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд өөрийн гэм буруугүйг өөрөө нотлох үүрэггүй, мөн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, нотлох баримт гаргаж өгөхгүй байх бүрэн эрхтэй гэдгийг анхаарах нь зүйтэй. Жишээлбэл “Страто” ХХК-ийн гомдлын жишээн дээр гарсан мэдээллийг илт худал гэдгийг гомдол гаргагч өөрөө нотлоогүй тохиолдолд илт худал мэдээлэл биш гэж редакц нотлох үүрэггүй байна” гэжээ.

Өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн гүтгэх заалтын тухайд сэтгүүлч, редакц нь гүтгэн доромжлоогүй гэдгээ өөрөө нотлох шаардлага үүсдэг байсан. Харин одоо гомдол гаргагч илт худал мэдээлэл гэдгийг өөрөө нотолж гэмээнэ хэрэг цаашаа хэлэлцэгдэнэ. Тиймгүй нөхцөлд сэтгүүлч, редакцийг илт худал мэдээ тараасан гэж цагдаа, прокурор, шүүхийн аль ч шатанд үзэх ямар ч үндэслэлгүй юм байна. Гомдол шийдвэрлэгдэх процесс илүү сайн хамгаалалттай болсон учраас сэтгүүлчдийн эрх зүйн байдал дээрдсэн гэж үзэх үндэстэй ажээ.

Нийгэм, нийтийн эрх ашгийг зөрчсөн байж болох аливаа шийдвэр гаргалт, өндөр албан тушаалтны эрх мэдэл, үйл ажиллагааг хянах, шүүмжлэх, асуудал дэвшүүлэх үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа чөлөөт хэвлэл, хараат бус сэтгүүл зүй энэ утгаараа ямагт “олон дайсантай” байсаар ирсэн. Цаашид илүү зөв, шударга, эрч хүчтэй ажиллах хэрээр хуулиар сүрдүүлэх, мохоох гэсэн оролдлогууд нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Нөгөө талаар хуулийг мөрдөх, бусдын нэр хүндийг унагах зорилгоор худал мэдээлэл тараахаас сэрэмжлэх үүрэг, хариуцлага ч өндөрсөх ёстой байх.

Юутай ч Эрүүгийн хуулийн шинэ заалтын дагуу хэвлэл мэдээллийн эсрэг гаргасан эхний гомдлыг хянан шийдвэрлэх явцад хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид анхаарлаа хандуулан хамтран ажиллахыг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр уриалжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 11 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 12 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 5 цаг 54 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 6 цаг 27 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 41 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 44 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 50 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 8 цаг 52 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 8 цаг 54 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 55 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 56 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 15 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 17 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 23 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 32 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 11 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 2 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 3 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top