Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой уулзахаар очсон "Бид уучлахгүй" хөдөлгөөн тэргүүнийг цагдаагийн алба хаагчид баривчилжээ.
Хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг энэ үеэр "Хууль зүйн сайд Ц.Нямдорж өөрийнхөө туслахад шинэ жилээр хоёр өрөө орон сууц бэлэглэсэн баримт байна. Хоёр өрөө байр бол монгол хүний гэр бүлээ орхиод Солонгост 10-20 жил ажиллаж байж бий болгодог хөрөнгө. Манай хөдөлгөөн үүнээс өмнө нь маш олон асуудлаар Хууль зүйн сайдад хандсан, нэг ч хариу өгөөгүй. Тийм учраас би өнөөдөр Хууль зүйн яаманд ирж байна. Өнөөдөр мянга мянган залуучууд орон сууцтай болохын төлөө насаараа хөдөлмөрлөж, зээл төлж байхад сайдын туслахад зүв зүгээр хоёр өрөө байр өгч байгаа нь ёс зүйгүй хэрэг" хэмээн ярьсан байна.