x

АН: Сонгуулийг хойшлуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй

 МЭДЭГДЭЛ

(Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уриалгатай холбогдуулан АН-аас хариу мэдэгдэл гаргалаа)

Дэлхий нийтэд эрчимтэй тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэн “Covid 19” вирусийн халдвар хүн төрөлхтний амьд явах баталгаанд ноцтой заналхийлэл учруулж, улмаар эдийн засгийн гүнзгий хямрал дагуулж байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас Ард түмэндээ хандан гаргасан уриалгатай холбогдуулан Ардчилсан нам дараах байр суурийг илэрхийлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад дурдсан төсвийг тодотгох, хямралын сан байгуулах, нийт иргэдийн нийгмийн баталгааг хангах, бизнесийн орчныг идэвхжүүлэх зэрэг ажил хэрэгч саналууд нь Ардчилсан намаас Засгийн газарт хандан гаргасан “Эрсдэлийн сан” байгуулах, иргэдийн нийгмийн баталгааг хангах, бизнесийг хамгаалах талаар гаргасан санаачилгуудтай адил байгаа тул Ардчилсан нам улс төрийн хариуцлагатай хүчний хувьд санал нэгдэж, дэмжиж буйгаа илэрхийлж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” үед “Онц байдал” зарлахаар тусгасан бөгөөд өнөөдөр Монгол Улсад дээрх нөхцөл байдал бий болоогүй, мөн хөрөнгө хэмнэх үүднээс УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Түүнчлэн уриалгад дурдсан Үндсэн хуулиас гадуур тусгайлсан комисс байгуулах, төрийн удирдлагыг төвлөрүүлэх зэрэг саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл санаанд нийцүүлэх нь зүйтэй. Хямралт нөхцөл байдлыг үндэсний зөвшилцлөөр даван гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Үндэсний зөвшилцлийг төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хуралд төвлөрүүлэх нь зүйтэй.

Харин Үндсэн хуульд заасан онцгой нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд ээлжит сонгууль хугацаандаа явагдах нь ард түмний итгэлийг алдсан эрх баригчдын үйл ажиллагааг дүгнэж, хариуцлага тооцох иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан төрийн дээд эрх мэдэл юм. Энэхүү эрх мэдэлд халдах нь авилга, аллага, хулгай, хүчирхийлэлтэй холбогдож олон түмний итгэлийг алдсан МАН-ын эрх баригчдад цар тахлаар далимдуулан хариуцлагагүй бусармаг үйлдлээ үргэлжлүүлэх бололцоог олгоно гэж Ардчилсан нам үзэж байна.

АРДЧИЛСАН НАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 20 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 21 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 3 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 6 цаг 36 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 6 цаг 50 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 53 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 8 цаг 59 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 1 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 3 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 4 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 5 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 24 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 26 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 32 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 10 цаг 41 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 20 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 11 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 12 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top